Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Коннор Леви эцэг эх нь хиймлээр үр тогтоолгосоны дараа 5 сарын 18-нд энэ хорвоод мэндэлжээ.
Энэ аргийг одоо ч хуруу шилны үр тогтоох арга гэж нэрлэдэг. Эмэгтэйн биеэс авсан өндгөн эсийг хиймлээр үр тогтоолгон инкубаторт байршуулна. (хуруу шилэнд) Хэдэн өдрийн дараа үр хөврөлийг цаашид боловсруулахын тулд эхийн умайд буцааж хийдэг байна.
1978 онд хиймэл үр тогтоолт бий болсоноос хойш дэлхий дээр 5 сая гаруй хүүхэд төржээ. Гэхдээ энэ арга нь одоо болтол найдвар муутай, боловсронгүй болоогүй л байсан.
Өнөөдрийн байдлаар хуруу шилэнд бий болсон үр хөврөлийн гуравны нэг нь хромосомын гажигтай төрдөг ажээ. Энэ нь ургийг эсэн мэнд боловсроход саад болдог байна.
Харин саяхан "Next-Generation Sequencing" (NGS) нэртэй шинэ технологи гарч ирсэнээр үүнд туслах боломжтой болжээ.
Коннорын эцэг эх Мэрибет Шейдц, Дэвид Леви нар Филадельфийн нэгдсэн эмнэлэгт хиймлээр үр тогтоох шинэ аргийг ашигласан анхны хосууд бөгөөд үр дүнд нь 13 үр хөврөл тогтжээ. Тэдний эсийг британы лабораторит илгээсэн байна. NGS технологи 13 үр хөврөлийн зөвхөн 3 нь зөв хромосомтой байгааг тогтоожээ. Тэдгээрийн нэгийг л эхэд нь буцаасан байна.
Хэдийгээр бүх үр хөврөл хэвийн харагдаж байсан ч, энэ технологи яг аль нь зөв байгааг тогтоодог байна.
Шинжээчдын сэтгэл санаа ихэд өөдрөг байгаа ажээ. Магадгүй шинэ NGS технологи хиймлээр үр тогтоолтын үр дүнг улам дээшлүүлж мэднэ.