Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрсөн зууны 60-аад оны эхэн үеийн зураг.
Митико Сёда 1934 оны 10-рын сарын 20-ны өдөр төржээ.
1957 онд Токиогийн нэгэн хувийн эмэгтэйчүүдийн их сургуулийг “Английн уран зохиол” мэргэжлээр төгссөн тэрээр мөн оныхоо 8-р сард теннисний талбай дээр ирээдүйн ханьтайгаа учирчээ.
Хоёр залууд ижил тал маш олон байж таарчээ. Зөвхөн теннис тоглох сонирхол төдийгүй, амьдралыг харах өнцөг нь ч гэсэн ижил байв.
Тэр үеийн японы нийгмийн зарим давхаргынхан сүйт бүсгүйн гарал үүслийг хунтайжтай дүйцэхүйц биш хэмээн үзэж байсан боловч 1958 оны 11-р сард хосууд сүй тавьжээ.
Гарал үүслээсээ үл хамаарч, гэргий нь хараахан болоогүй байсан цагаасаа л эхэлж Митико Сёда нөхрөө төрөл бүрийн айлчлалуудад дагалдах болжээ.
1959 оны 4-р сард тэд хуримаа хийсэн байна.
Хууль ёсны дагуу эхнэр, нөхөр болсныхоо дараа Митико Сёда нөхрөө бүх айлчлалуудад нь дагалдсан хэвээр байв.
1960 онд том хүү нь мэндэлжээ. Митико Сёда хүүгээ хөхүүл ээжид өгөөгүй төдийгүй бор хоолонд орсных нь дараа ч өөрийн гараар хоолыг нь хийж өгдөг байжээ. Нийтлэлийн эхэнд байсан галын өрөөн дахь зурагнуудыг хүүг нь төрсөн он буюу 1960 оны эхээр авчээ.
Орон даяараа түүнд шилдгийн шилдэг асрагч болон хүмүүжүүлэгчдийг санал болгосоор байсан ч тэрээр хүүгээ өөрөө өсгөн хүмүүжүүлжээ.
Ар гэрийн ажил, ачаа нь нөхөртэйгөө дотно байхад нь саад болоогүй байна.
1964 он. Том хүү нь цэцэрлэгтээ явж байна.
Явган аялал. 1967 он.
Уэно дахь амьтны хүрээлэн, 1968 он. Том хүү нь 8 настай, бага хүү нь 3 настай.
Нөхөртэйгөө хамт мөсөн гулгуур дээр. 1972 он.
1969 онд мэндэлсэн охинтойгоо хамт. 1973 он.
Охиндоо хөгжмийн хичээлийг тэрээр өөрөө заадаг байжээ. 1976 он.
Далайн давалгааг хясаан дотроос чагнах.
1976 он. Англи “найз бүсгүйтэйгээ”.
1990 онд тэрээр Японы хамгийн алдартай, хамгийн дээд зиндааны гэрийн эзэгтэй хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөгджээ.
Гэвч энэ нэр хүнд нь түүнийг теннис тоглоход саад болдоггүй.
Нөхөртэйгөө буяны арга хэмжээний үеэр.
Японы уламжлалт амьдралын хэв маягийн мянга мянган жилийн түүхийг тэд дэмжин хадгалдаг гэдгээ өөрсдийн амьдралаар харуулдаг. Нөхөр нь будаа тарьж, хураах ажлыг хийж, гэргий нь хүр хорхойн авгалдайг арчилна.
Тэд авгалдайнуудыг өөрсдийн гараар хооллож байна.
Урьдын адил бүх айлчлалд нь нөхрөө дагалдсан хэвээр.
Гадаад төрхөөрөө хоорондоо улам ижилхэн болж уусчээ.
Тэд теннис тоглосон хэвээр.