"Boeing 777" буухдаа осолдов

2013-07-09, 19:47
16,871
6-р сарын 9-нд Америкийн Сан-Францискогийн онгоцны буудалд болсон ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Агаараас авсан зурагнаас үзэхэд онгоц яг зурвасны эхэнд маш хүчтэйгээр унасанаас сүүлийн хэсэг нь салсан байна. Боинг 777 газардсаны дараа огцом тооромсоглож эхэлсэний (урд талын дугуйны хар мөр харагдах ажээ.) улмаас нисэх буух зурвасны цаана гарчээ. Гал шууд гараагүй учир зорчигчдыг хурдан нүүлгэн шилжүүлж чадсан байна.
"Boeing 777" буухдаа осолдов

Онгоцонд олон хүн гэмтсэн бөгөөд 300 гаруй хүнээс 40 нь хүнд байдалтай, 2 хятадын иргэн нас баржээ. АНУ-ын нисэх хүчний холбооны удирдлагын мэдээлсэнээр нисэгч нарт буух үед тусалдаг зурвасны цахилгаан зам Сан–Францискод зуны хуваарийн дагуу 6 сарын 1-нээс 8 сарын 22 дуустал унтарсан байсан байна.

Боинг-777 бол хамгийн том, найдвартай, хурдтай онгоцнуудын нэг билээ. Түүгээр үнэмлэхүй хурдны рекордийг тогтоож байжээ. 1995 оноос 1100 ширхэгийг үйлдвэрлэсэн байна. Энэхүү осол нь Triple Seven ашиглалтанд орсоноос хойших түүхэнд анхных нь болж байна. Гэмтсэн Boeing 777-28E онгоц нь 2006 оны 2 сараас ниссэн бөгөөд Pratt&Whitney PW4000 хөдөлгүүрээр тоноглогдсон байжээ. Онгоцны үнэ нь 258,8 сая доллар юм.

www.caak.mn

Уг онгоцыг эзэмшигч "Asiana Airlines" авиа компани нь солонгос улсынх бөгөөд дэлхийн хамгийн шилдгүүдийн нэг билээ. Skytrax-ын рейтингээр энэ компани 2010 онд 1-рт, 2011 онд 3-рт байсан байна. Asiana Airlines таван од авсан дэлхийн 6 авиа компаний нэг бөгөөд Star Alliance зорчигч тээвэрлэх агаарын альянсийн гишүүн юм. 2009 онд Air Transport World энэ компанийг “Оны шилдэг авиа-компани”-р тодруулж байжээ. "Asiana Airlines" 69 онгоцтой бөгөөд дэлхийн 66 хот руу, 21 оронд 82 замаар, Өмнөд Солонгосын 12 хотод 15 замаар нислэг үйлдэг байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()