Дэлхийн хүмүүс юу мөрөөддөг вэ?

2013-07-05, 22:40
27,409
Гэрэл зурагчин Трэй Рэтклифф (Trey Ratcliff) нь Япон болон Хятадын талаарх гайхалтай зургуудаараа алдартай нэгэн. Өнөөдөр бүгдээрээ Дэлхийн хүмүүс юуг хүсч мөрөөддөгийг өгүүлэх Трэй-гийн фото цомгийн бүтээлүүдийг хүлээн авцгаая. Эдгээр зураг дээрхи хүмүүс өөрсдийн ирээдүйн талаар хуучилжээ.
Дэлхийн хүмүүс юу мөрөөддөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Трэй өөрийгөө хүмүүсийг ажиглаж, сонирхолтой дүр төрхтэй хүмүүсийг сонгон зураг авах дуртай гэдгээ хэлсэн байна. Тэр сонирхолтой дүр төрхтэй боловч амьдрал нь ядруухан хүмүүс таарвал тэрээр зургийг нь дарсныхаа хариуд мөнгө өгдөг ажээ. Түүнчлэн тэрээр зургийн моделиудынхаа аж амьдралынхаа талаар яриа өрнүүлдэг байна. Рэтклифф хүмүүстэй ярилцасныхаа дараа тэднийг мөрөөдлөөсөө ойр, хол байгаа эсэхийг нь шууд хэлж чаддагаа ч нуугаагүй юм.

Маурицио-гийн мөрөөдөл бол Неаполийн хүрхрээний хөлөг онгоцны ахмад болж, Поспитилло орчмын болон Амальфигийн эрэг хавийн байгаль орчныг хамгаалах юм. Одоо түүний мөрөөдөл аль хэдийнэ биелжээ.

www.caak.mn

Ранжитийн мөрөөдөл нь ойр хавийн үйлдвэрт ажилчнаар орох. Тэрээр Малайзийн Куала-Лумпурын ойролцоо аж төрдөг.

www.caak.mn

Дөрвөн настай Натаниэль бурханд аль болох ойр байхыг, бас ээжийгээ аль болох аз жаргалтай байлгахыг мөрөөднө. Тэрээр Пеньсилваний нэгэн тосгонд аж төрдөг байна.

www.caak.mn

Энэ зургийг дарахад орон гэргүй байсан Веспуччи хүүгээ олж уулзахыг мөрөөддөг байв.

www.caak.mn

Эндрю-гийн мөрөөдөл бол Дэлхий дахинд тэнцвэртэй байдал, бүх нийтийн эвлэн зохицлыг бие болгох.

www.caak.mn

Парис дахь Хизболла бүлгийн цуглаанд оролцож байсан энэ хүн өөрийнхөө мөрөөдлийг ярьж, зурагаа даруулахыг зөвшөөрсөн боловч нэрээ хэлээгүй байна.

www.caak.mn

Starbucks-ийн бармен Бренна. Тэрээр гоо сайхны сургуульд сурахаар мөнгөө хуримтлуулж байгаа. Түүний мөрөөдөл нь Австралийн нам гүм газар амьдарч, өөрийн гэсэн стиль имиж тодорхойлдог студи байгуулахын зэрэгцээ зургийн галерейтэй болох ажээ.

www.caak.mn

Энэ бол Авут. Тэрээр Камбожийн Ангкор Вату хийдээр аялж байв.

www.caak.mn

Нидерландын Хаарлем дахь салхин синсний тээрмийг удирддаг Улаф. Тэрээр “Формула 1”-ийн шилдэг багуудад зориулан хөдөлгүүр зохиохыг мөрөөддөг.

www.caak.mn

Татьяна-гийн мөрөөдөл бол Америкийн кино урлагийн алдартай од болох. Тэрээр Оросын нэгэн хот дахь байрны хонгилд байдаг үнэртэй усны дэлгүүрт ажилладаг.

www.caak.mn

Скай-ийн мөрөөдөл нь алдартай арьс өнгө судлаач болох. Тэрээр анагаахын сургуулийнхаа зуны амралтаараа Миланд загвар өмссөн байна.

www.caak.mn

Йоханнес ван Дам бол Амстердам дахь «Het Parool» сонины ахлах сэтгүүлчээр ажилладаг. Энэ нь түүний мөрөөдөл буюу тэрээр мөрөөдлөөрөө амьдарч байгаа нэгэн аж.

www.caak.mn

Рикигийн мөрөөдөл бол харанхуй гэж байхгүй болгох. Бүх дэлхийг үргэлж гэрэлтэй болгох.

www.caak.mn

Амстердамын Ева одоохондоо Бизнесийн чиглэлээр сурдаг. Түүний мөрөөдөл нь сургуулиа амжилттай төгсөх.

www.caak.mn

Манигийн мөрөөдөл бол Румындээ буцаж, ээжийгээ олох. Зургийг дарах үед тэрээр орох оронгүй байв.

www.caak.mn

Ахирагийн мөрөөдөл нь инженер юмуу доктор, эсвэл эцэг эхийнхээ хүссэн аль нэг мэргэжлийг эзэмших.

www.caak.mn

Паула гудамжинд Эрх Чөлөөний Хөшөө-г дуурайдаг. Тэрээр юу мөрөөддөгөө санадаггүй байна.

www.caak.mn

Анкарагийн мөрөөдөл нь олон ангит кинонд бүтээх. Тэрээр Малайзийн Куала-Лумпур дахь үнэртний дэлгүүрийн нэгэн салбарт ажилладаг.

www.caak.mn

Хүүхдүүддээ сайхан ирээдүй бэлдэхийг тэр мөрөөднө. Тэрээр Бангкокийн ойролцоох модон хөшөөнүүд зардаг лангууныхаа ард зурагаа даруулжээ.

www.caak.mn

Валериягийн мөрөөдөл бол олон морьтой эдлэнд амьдрахын зэрэгцээ элит дэлгүүрүүдээр хэсэх боломжтой байх. Тэрээр Остин дахь нэр хүндтэй загварын дэлгүүрт ажилладаг бөгөөд Сибирээс ирээд удаагүй ажээ.

www.caak.mn

Клаудио-гийн мөрөөдөл нь хүмүүст үнэн мөнийг олоход нь туслах.

www.caak.mn

Лисакигийн мөрөөдөл бол хэдэн жилийн өмнө үхэлтэй нуур тулуулсан аймшигт өвчнийг давсны эцэст биеэ бүрэн төгс эрүүл болгоход оршино.

www.caak.mn

Ираны Амин нь эх орон нэгтнүүдээ дэлхийд “хүн” гэдгээр нь хүлээн авдаг болгож, шашнаа “хүмүүнлэг” хэмээн хүлээн зөвшөөрүүлж, үндэстнээ “дэлхийн оршин суугчид” гэж хэлүүлэхийг мөрөөддөг. Мөн тэрээр Феррари жолоодож үзэхийг мөрөөддөг байна.

www.caak.mn

Эделийн мөрөөдөл бол өнөр өтгөн, нөхөрсөг гэр бүлтэй болох.

www.caak.mn

Сума хүүхдүүдээ Америкад очиж, баян болоосой гэж мөрөөднө.

www.caak.mn

Нилагийн мөрөөдөл нь алдартай кино од болох.

www.caak.mn

Неаполийн Мария дуу бичиж, дуучин болохыг мөрөөддөг. Тэрээр дайвингийн багш хийдэг байна.

www.caak.mn

Рейнирийн мөрөөдөл бол өдгөө хамгийн алдартай онлайн тоглоомуудын нэг болсон Eve-Online-ийг зохиох байсан. Рейнер Исландын иргэн.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()