Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эмнэлэгт хэвтэхдээ 24 настай Лиззи Эльсбург (Lizzie Elsburg) 41 кг жинтэй байсан бол 28 настай Крис Глазго (Chris Glasgow) 222 кг жинтэй байжээ.
Хосуудын харилцаа гэр бүлийнхнийх нь санааг зовоож байсан ч одоо тэд Виржиния мужид ойролцоо амьдардаг бөгөөд тун удахгүй хамт амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Одоо Лиззи 57 кг жинтэй бөгөөд энэ нь түүний хэвийн жин аж. “Би анхандаа Крисээс айж байсан юм. Яаж ийм болтлоо таргалдаг байна аа?...” -хэмээн бодож байсан гэж Лиззи ярьжээ.
Харин түүнтэй илүү дотно танилцсанаар дотоод ертөнцийг нь мэдэрч, түүнд татагдах болсон юм.
“Нэг найзаасаа Лиззиг надад талтай болохыг сонсоод би маш их гайхсан” -гэж Крис ярьжээ.
"Надад ямар нэгэн эмэгтэй сайн болно гэж би төсөөлөөгүй байсан бөгөөд хэрвээ эмнэлэгт л уулзаагүй байсан бол Лиззи шиг охидыг найрах гэж явахгүй л байх байсан болов уу. Учир нь бүгд л намайг шоолох болно гэдгээс би их эмээдэг байсан юм" гэж Крис хэлэв.
Эмнэлэгт байх хугацаандаа Лиззи таваг дүүрэн хоолыг идэх ёстой байсан бол Крис харин хоолоо багасгаж ердөө л хөнгөн зууш идэх ёстой байсан байна.
Анх энэ бүхнийг харахад маш сонин санагдаж байсан бөгөөд бид хоёр зүгээр л хоолоо сольж идэх ёстой мэт санагдаж байлаа. Гэхдээ бид эрүүл хэвийн жиндээ хүрэхийг хүсэж байсан учир энэ бүхнийг даван туулах хэрэгтэй гэдгийг ойлгож байсан.
Хосууд Калифорни мужийн Пасифик Шорс хэмээх эмнэлгийн цэцэрлэгт хүрээлэнд гэрлэлтээ батлуулсан бөгөөд Крис өвдөг сөгдөн түүнд гэрлэх саналыг тавьж байжээ.
Лиззийн хэт туранхай байсан үеийн хоёр зураг.
“Би гэрлэх саналаа тавьж сүйн бөгжөө өгөхийн тулд маш их сандарч байсан
бөгөөд Лиззи шууд л зөвшөөрсөн хариултыг өгсөн юм. Эмчлүүлэх гэж очоод
энэ насныхаа хайрыг олсондоо би маш их баяртай байна” -хэмээн Крис
хэлжээ.
Хэдийгээр хамт амьдрахгүй байгаа ч хосууд нэг нэгнийхээ хооллолтонд маш
их анхаарал тавьж байгаа гэнэ. Лиззи “хэрвээ Крис жин хасахгүй бол би
түүнтэй гэрлэхгүй. Тэр дахин фаст-фуд идэж, биеийн тамираар хичээллэхээ
больвол бидний харилцаа дуусах болно” -хэмээн Крист хэлж байжээ. Харин
Крис энэ бүхнийг ойлгож байгаа учир хайртай бүсгүйгээ алдахгүйн тулд
ихээхэн хичээж байгаа гэнэ. 2014 оны зун хосууд хуримлах төлөвлөгөөтэй
байгаа бөгөөд ойрын хугацаанд нэг гэрт орох зорилготой байгаа юм байна.
"Анхандаа найзууд маань миний сонголтыг сонсоод ихээхэн гайхаж байсан ч
одоо бол бүгд миний сонголтыг дэмждэг болсон. Ээж маань ч гэсэн биднийг
сайхан гэр бүл болж чадна гэдэгт итгэлтэй байгаа" -гэж Лиззи хэлжээ.