Гэрэл зургийн уралдааны удирдамж

2013-06-19, 16:07
10,947
Гэрэл зураг сонирхогч залуусын дунд “Аравт энергийн ундааны савыг хэн гоё буулгах вэ” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна.
Гэрэл зургийн уралдааны удирдамж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уралдааны зорилго: Сүүлийн үед гэрэл зураг сонирхох залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулж, тэдний авъяас чадвар, бүтээлч сэтгэлгээг үнэлэхэд бидний зургийн урладааны гол зорилго оршино.

Уралдааны 1-р үе шат: Гэрэл зургийг aravtenergydrink@gmail.com и-мэйл хаягаар хүлээж авах бөгөөд ирсэн бүх бүтээлүүдийг өөрийн Facebook хуудасанд байрлуулж олны хүртээл болгоно. Мөн өөрийн Instagram #Aravtenergydrink хаяг дээр байршуулна.

Уралдааны 2-р үе шат: Хамгийн их Like and Share авсан хоёр зургийг шалгаруулж өөрсдийн гарын бэлгээр урамшуулна.

Гэрэл зурагт тавигдах шаардлага:
•    Уралдааны нэр,агуулгад нийцсэн байх
•    Байгаль болон Улаанбаатар хотын зураг байх
•    Зураг нь маш сайн нягтралтай байх
•    Зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх (Бусдын зураг ашиглавал шалгаруулалтаас хасагдана)

Гэрэл зураг илгээхдээ анхаарах зүйлс:  
Гэрэл зургийг 6-р сарын 04-наас 7 сарын 04-н хүртэл aravtenergydrink@gmail.com хаягаар хүлээн авна. Гэрэл зураг илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ. /Эдгээр мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд шалгаруулалтанд оролцох боломжгүй/

Шагналын сан:
1-р байр: Casio брэндийн хос цаг
2-р байр: Casio брэндийн цаг



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.