Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эртний Петр, Иордан хотуудад эртний хадны барилгууд олон байдаг. Тэдгээр нь зуу зуун жилийн хугацаанд сийлбэрийн аргаар баригджээ.
Чулууг сийлж, барилга болгох нь маш хүнд хүчир ажил байсан тул ихэнхи нь бүрэн дуусалгүй орхигдсон байна. Үүний нэг жишээ бол Энэтхэгийн Тамил Наду муж дахь Панча Ратхами юм.
Хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай хадны барилга бол Гипогей Паола (Мальта) юм. Энэхүү бүлэг барилга нь манай эриний өмнөх 3000 он хавьд баригдсан бөгөөд 1902 онд ажилчид нээжээ.
Лалибела (Эфиоп) дахь арван нэгэн ширхэг сийлбэрэн сүм нь хамгийн сүүлийн үеийн хадны барилгуудын нэг юм. Эднийг манай эриний 1100 он орчимд бүтээжээ.
Кайласанатхын сүм бол Энэтхэгийн Эллорын ширэнгэ дэхь олон тооны хадны сүмүүдийн нэг юм. Эдгээр сүмүүдийг манай эриний 400-900 оны хооронд бүтээсэн байна. Сүмийн барилгууд оршдог хэсэгт аварга том Бурхан Багшийн баримал бий.
Эртний олон соёл иргэншлүүд зуун зуун жилийн настай барилгын бүтээлүүдээ туурвиж байх үед Туркийн Каппадоки ч бас олон тооны гайхалтай чулуун барималууд, газар доорхи хотууд, шоргоолзны үүрийг санагдуулах хотын дүр зургуудаараа гайхуулан бүтээн туурвисан байна. Өдгөө энэхүү байгууламжууд бүгд эзэн, оршин суугчидтай болжээ.