Путины хувийн амьдралаас...

6-р сарын 6-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эхнэр Людмилагийнхаа хамтаар “Эсмеральда” балетийг үзсэн байна. Харин балетын дараа тэрээр сэтгүүлчдэд хувийн амьдралынхаа хэсгээс ярьж, хуваалцсан аж. Путин болон түүний эхнэр Людмила хамтын шийдвэрээр гэрлэлтээ цуцлуухаар болсон гэнэ. Салалтын гол шалтгаан нь Путины завгүй байдал болсон бөгөөд Людмилад энэ хэв маяг таалагдахгүй байгаа аж. Ингээд Путины хувийн амьдралын сонирхолтой 10 баримтаас дурдвал...
Путины хувийн амьдралаас...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Людмилагийн эцгээсээ өвлөж авсан овог нь Шкребнева байжээ. Путин, Людмила нар 30 жилийн турш хамт амьдарсан байна.



2. Залуудаа Людмила онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд 1980 онд Ленинградад ирснээр ирээдүйн ханьтайгаа уулзжээ.



3. 1983 онд хосууд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Ийнхүү гэрлэснийхээ дараа Людмила Ленинградын Их сургуулийг хэл бичгийн мэргэжилтэн, зохиолч мэргэжлээр төгсжээ.



4. 1985 онд Путиныг Герман руу томилолтоор явуулсан бөгөөд Людмила болон тэдний бяцхан охин Мария нар Путины хамтаар явжээ.



5. 1986 онд Дрезденд гэр бүлийн хосуудын хоёр дахь охин Катерина мэндэлжээ.



6. 1990 онд Путины гэр бүлийнхэн Ленинград хотод буцаж ирсэн бөгөөд 6 жилийн дараа Москва руу нүүж Путин улс төрийн амьдралынхаа гарааг тавьсан банйа.



7. 2000 оноос Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн суудалд суужээ.



8. Людмила олон нийтин өмнө бараг л харагддаггүй байсан. Харин тэрээр хэд хэдэн гадаад хэл мэддэг учир “Орос хэл хөгжүүлэх төв”-ийн үүсгэн байгуулагч болжээ.



9. Путиныг олимпийн аварга Алина Кабаеватай хайр сэтгэлийн асуудалтай гэх яриа гараад байгаа ч энэ асуултанд ерөнхийлөгч хариулахыг хүссэнгүй.



10. Салалтаа хосууд найрамдлын арга замаар шийдсэн учир гэрлэлтээ цуцлуулсан ч найз нөхдийн хүрээнд харилцаж, холбоогоо таслахгүй байхаар шийджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()