Гэхдээ л энэ алдарт барилгууд сар, жил дамжин авъяаслаг, уран
барилгачдын гараар бүтсэн бөгөөд эдгээр их барилгууд маш олон хүний
үнэтэй амийг авч, өндөр үнэ цэнээр бидний амьдралд түүх болж үлдсэн
билээ. Ингээд энэ үнэ цэнэтэй барилгуудын архитектур, зохион
байгуулалтыг харж сонирхоцгооё.
1. 1933 оны 1 сарын 5-аас гүүрийг барьж эхэлсэн бөгөөд барилгын үйл явц 4 жилийн турш үргэлжилжээ.
“Golden Gate Bridge”- 1937 оны 5 сарын 27-нд нээлтээ хийжээ.
Эхний 12 цаг гүүрэн дээгүүр зөвхөн явган зорчигчид аялаж байсан байна.
Харин дараагийн өдрөөс нь эхлэн ерөнхийлөгчийн дохионы дагуу анхны машин гүүрэн дээгүүр явжээ.
937-1964 оныг хүртэл “Golden Gate Bridge” нь дэлхийн хамгийн өндөр гүүрний тоонд багтдаг байсан байна.
Гүүрний урт нь 1970 м, өндөр нь 230 м, жин нь 894 500 тонн аж.
2. Эйфелийн цамхаг нь мөн л дэлхийд хамгийн алдартай, хүн бүрийн мэддэг дурсгалуудын нэг билээ.
Эйфелийн цамхаг нь хамгийн их зочинтой барилгын нэгд багтдаг.
Энэ
цамхгийг барих барилгын ажил 2 жил гаруй хугацаанд буюу 1887 оны 1
сарын 28-аас 1889 оны 3 сарын 31-ий хүртэл үргэлжилсэн байна.
Барилгыг барьснаас хойш 6 сар болоход 2 сая гаруй жуулчид Эйфелийн цамхгийг зорин иржээ.
Эйфелийн цамхгийн өндөр нь 300.65 метр бөгөөд антентай нийлээд 324 метр аж.
3. Христийн баримал - Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг болжээ.
Хөшөөний өндөр нь 38 м, гарны урт нь 28 м, жин нь 1145 тонн юм байна.
Хөшөөг барих үйл ажиллагаа 1922-1931 он хүртэл үргэлжилжээ.
1931 оны 10 сарын 12-нд албан ёсны нээлтээ хийсэн аж.
4. Манхэттэний гүүр – Манхэттэн болон Бруклиныг холбосон дүүжин гүүр.
1909 оны 12 сарын 31- нд ашиглалтанд оржээ.
Гүүрний нийт урт нь 2089 м юм байна.
2009 онд Манхэттэний гүүр 100 жилийнхээ ойг тэмдэглэжээ.
Манхэттэний гүүр 4 метроны шугамтай.
5. Сиднейн дуурийн театр – Австралийн бэлгэ тэмдэг болсон чамин барилга.
Барилгын үйл ажиллагаа 1959-1973 оныг хүртэл үргэлжилсэн байна.
Барилгын гадаад засал чимэглэлээс болоод тэнхимийн өндөр нь бага зэрэг намхан болжээ.
Дарвуулт завины хэлбэрт барилгын хэв маяг нь дахин давтагдашгүй хэв маяг билээ.
Барилгыг барихад 102 сая доллар оржээ.
6. Москвагийн Их Сургууль
Москвагийн Их Сургууль нь Оросын хамгийн хуучин, томоохон боловсролын байгууллагын нэг юм.
1755 оны 4 сарын 26-нд анхны хичээл оржээ.
Москвагийн Их Сургууль нь 600 гаруй барилга, байгууламжтай.
Москвагийн
Их Сургуулийн төгсөгчдийн дунд Нобелийн шагналтангууд, Филдсын
шагналтангууд гэх мэт маш олон алдарт хүмүүс бий. Манай монголчууд ч энэ
сургуулийг төгссөн байдаг.