“Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

2013-06-03, 19:56
8,112
“Дүнжингарав” худалдааны төвийн Санхүү эдийн засгийн хэлтсийн ерөнхий менежер Б.Ариунболдтой ярилцлаа.
“Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

-    Монгол Улсад анх удаа худалдааны томоохон үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэ үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцов. Өмнөх үзэсгэлэнгүүдээс юугаараа онцлог, өвөрмөц болсон бэ?
-    Нэг сарын хугацаанд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад 200 гаруй хүн оролцлоо. Эдгээр хүмүүсийг ажиллуулахаасаа өмнө гадаад орнуудын үзэсгэлэнгийн талаар судалгаа хийсэн. Ингэхдээ  эхний ээлжид  Гаунжид болсон үзэсгэлэнг багаараа очиж үзэж судалсан.  Тухайн үзэсгэлэн худалдаанд 60 мянган компани оролцож байв. Тэндээс үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн иргэдийн автомашин, хоолны газар, урсгалыг яаж зохион байгуулах, талбайн зургаа яаж хуваах зэргийг судалж байгаад “ Дүнжингарав экспо” үзэсгэлэнг  зохион байгууллаа.

-    Нэг ёсондоо энэ үзэсгэлэнг зохион байгуулахын тулд судалгаа хийж туршлага судалсан гэж ойлголоо?

-    Тийм. Үзэсгэлэнг зохион байгуулахад 200 хүн оролцож энэ бүхнийг удирдах хорооны арван хүн удирдсан. Бид үзэсгэлэнд 19 салбарыг оролцуулна гэсэн зорилго тавьсан. Үзэсгэлэн худалдааны үеэр иргэдийн сонирхол төрүүлэх тал дээр анхаарч, хямдралтай худалдааг зохион байгуулсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихээхэн нийцлээ.

-    Үзэсгэлэнгийн үеэр үйлчлүүлэгчдэд зориулж долоон арга хэмжээ зохион байгуулсан гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юү?
-    Тавдугаар сарын 24 –нд нээлтийн арга хэмжээ, 05.25-нд загварын шоу зохион байгуулсан. Загварын шоунд “ Монгол костюмс”, “Говь” ХК-ийн гурван төрлийн загварын үзүүлбэр үзүүлсэн. Тавдугаар сарын 26-ны өдөр “ Сонирхолтой лекц” арга хэмжээг хоёр үндсэн төрлөөр хийв. Нэгдүгээрт, үзэсгэлэн гаргаж байгаа компаниудад, хоёрдугаарт, үзэсгэлэн үзэж буй иргэдэд зорилсан. Компаниудын хувьд хэрхэн борлуулалтаа хийх үү, үйлчлүүлэгчдээ яаж татах уу, бүтээгдэхүүнээ яаж сурталчлах вэ, ямар маркетинг хийх вэ гэсэн лекц уншсан. Харин үзэсгэлэнг үзэж байгаа иргэд болохоор мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ, хэрхэн зөв худалдан авалт хийх вэ, мөнгөө яаж өсгөх вэ зэргийг лекц хэлбэрээр хэлж өглөө. Тавдугаар сарын 27-нд “ Хоолны өдөрлөг” шоуг Монголдоо анх удаа зохион байгуулсан. Хоолны танхим 1000 хүнийг нэг өдөр хүлээн авах хүчин чадалтай хүлээн авах зааландаа 300 хүний амталгаат хоолны шоуг зохион байгуулав.  Энэ шоугаар хоолны урлагийг сурталчилсан бөгөөд олонд ТВ-ийн нэвтрүүлгээрээ танигдсан тогооч Г.Тэнгис оролцсон. Энэ шоунд олон хүн ирсэн учраас шоуныхаа цагийг хоёр хувааж хүмүүсээ оруулсан.

-    “ Дүнжингарав экспо үзэсгэлэн” хөгжлийн бэрхшээлтэй иргэд, “Монголд үйлдвэрлэв”, “ Ногоон хөгжил”, “Спорт” гэсэн төрлийг багагүй дэмжиж байгаа анзаарагдаж байна?
-    Тэгсэн. Тавдугаар сарын 28-нд “ Спорт” өдөрлөг гэж тусдаа хөтөлбөр гаргасан. Энэ өдөр гурвыг харьцах гурав буюу  гудамжны сагсан бөмбөгийн шоу зохион байгуулах байсан, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөх болж тус өдөрлөгийг тавдугаар 29-нд “ Хүүхдийн өдөрлөг”-тэй хамт зохион байгуулав. Энэ өдөр эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаарал хандуулж болно. Хүүхдүүд хэрвээ зун сургалтад хамрагдах гэж байгаа бол төгөлдөр хуурын сургалт, хэлний бэлтгэл, комьпютерийн сургалтад хамрагдаж болно. Энэ өдөр хүүхдүүдэд зориулж “Циркус Хадгаа”-ын уран бүтээлчдийг тусгайлан урьж тоглолт хийлээ. Мөн Мөрөөдлийн театрын хамт олон бяцхан үйлчлүүлэгчидтэй зориулж маш сайхан тоглолт хийсэн. Тавдугаар сарын 30-нд бид хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Үүнд хоёр сугалаатай арга хэмжээ зохион байгуулаад нэг нь үзэсгэлэн гаргаж байгаа компаниуддаа зориулж сугалаа хийсэн бол, нөгөө нь үзэсгэлэнг үзэж байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан нь иргэдэд их таалагдсан төдийгүй их шинэлэг зүйл болж чадлаа.

-    Үйлчлүүлэгдэдээ ямар  бэлэг бэлдсэн бэ? ” Портер” машин өгнө гэсэн мэдээлэл байсан. Азтанаар ямар хүн шалгарав?
-    “Портер” бол бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн хэрэгтэй автомашин юм. Тиймээс бид анх удаа “ Портер” машины азтан шалгарууллаа. Энэ удаагийн азтанаар “Актавис” ххк шалгарсан. Үзэсгэлэн гаргаж байгаа компаниудыг үйлчлүүлэгчдээр хангаж ажиллахын тулд үзэгчдийн дунд мөн сугалаат үйл ажиллагаа зохион байгууллаа.  Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагааны үр дүнд арван нэгэн иргэн, 1 азтан компани шалгарсан. Иргэдэд очсон шагналууд маань нүдээ олж зөв хүн дээрээ очсон гэж бил бодож байгаа. Тэр дундаас3 сая төгрөг хожсон азтан саяхан 3 сая төгрөгөөр зүрхний эмчилгээнд орсон хүн байсан. Шагналын мөнгөө аваад өөрийн эрхгүй нулимс дуслуулж байгааг нь сайн санаж хийсэн ажил сайн үр дүнтэй байдаг гэдгийг улам илүү мэдэрсэндээ манай хамт олон.

-    Олон улсын стандарт хангасан үзэсгэлэн зохион байгуулахад ямар зүйлийг манай нөхцөлд анхаарч ажиллахаар байна вэ?

-    Нэгд, хэдий хэрийн том талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог. Энэ үзэсгэлэн худалдаа Монгол Улсад хамгийн том талбай буюу 18 мянган м2 талбайд зохион байгуулагдснаараа хамгийн том гэдэг тодотголыг авч байна. Хоёрт, хэдэн компани оролцуулав. Манайд уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, гээд маш олон чиглэлээр салбар үзэсгэлэн болдог. Гэхдээ энэ салбар үзэсгэлэнд 100-150 компани л оролцдог. Харин энэ үзэсгэлэнд 1000 компани оролцож үйл ажиллагаа амжилттай сурталчилж чадсан нь бусад үзэсгэлэнгээс рекорд тогтоож чадлаа. Гуравт, тухайн үйлчилгээг хэрхэн үзүүлснээсээ хамаарна. Хамгийн гол асуудал нь автомашины зогсоол буюу урсгал. Манай талбайн инженерүүд маш сайн зохион байгуулалттай автомашинуудыг байрлуулсан. Мөн бид үзэсгэлэнгийн үеэр нэг чиглэл автобус явуулсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн. Энэ нь үзэсгэлэн гаргаж байгаа компаниуд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа үйлчилгээ байв. Олон улсын үзэсгэлэнд дээрх арга  хэмжээг их анхаарч ажилладаг юм. Өөрөөр хэлбэл, “ Дүнжингарав экспо” үзэсгэлэн олон улсын төвшинд зохион байгуулагдсан гэсэн үг.

-    Үзэсгэлэнд оролцож байгаа иргэн, худалдагч нарыг сургалтад хамруулсан гэсэн. Ямар сургалтад хамрагдсан бэ?
-    Хэрэглэгчдийн маркетинг  гэж зохион байгуулсан. Манайхны нэг сэтгэхүй байна. Үйлчүүлэгч ирээд бүтээгдэхүүнийг нь худалдаж аваад явна гэж боддог. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Худалдаа хийж байгаа хүн худалдан авагчаа татах ёстой. Харин манай худалдагч нарыг үүнийг мэддэггүй. Худалдан авагч ирж байхад сонин уншаад суух, эсвэл утсаар яриад зогсчихдог. Тэднийг ийм үйлдэл хийж байхад худалдан авагч нар хажуугаар нь яваад л байдаг. Өөрөөр хэлбэл, худалдагч худалдан авагчтайгаа харьцдаггүй. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчдийг хэрхэн өөрсдөдөө татах худалдааны ухаан зааж өгсөн. Ингэснээр  бизнесийн салбарынхан цаашдаа үзэсгэлэнд оролцох туршлагыг давхар олж авснаараа ач холбогдол өндөр болсон гэж ойлгож байна.

-    Танай компани үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчаар ажилласан. Тэгэхээр хэчнээн компани, яаж оролцов?
-    Тоон үзүүлэлтийн талаар ярья. Үзэсгэлэнд 19 салбарын  1000 компани,гадна болон дотор гэсэн хэсгүүдээс үзэсгэлэн бүрдсэн. Гадна үзэсгэлэнг зохион байгуулахдаа Монголд автомашин худалдаалдаг албан ёсны найман компанитай гэрээ байгуулаад ажилласан. Энэ нь хамгийн том авто экспо болж чадсан нь бусад үзэсгэлэнгээс илүү, анхдагч болсон гэж үзэж буй. Энэ үзэсгэлэнд оролцсон компаниудаас “ Таван Богд” компани борлуулалтаараа тэргүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор тэдэнд үнэ төлбөргүй талбай гаргаж өгч худалдаа хийлгэсэн. Ногоон  хөгжлийг дэмжиж ажиллалаа. “Экспо” үзэсгэлэн урлагийн салбарыг дэмжсэн. Яагаад гэвэл сүүлийн үед манайд олон галерей бий болсон. Гэхдээ галерейн талбай бага, том талбайд зургаа тавих боломжгүй байв. Харин энэ удаа галерей байрлуулах том талбай гаргаж өгснөөр уран бүтээлчдийн бүтээлүүдийг  зүүн урд тал болон хойд талд байрлуулсан.  Олон зураачдын уран бүтээл байршиж  нэг зургийг хамгийн өндөр үнээр буюу 50 сая төгрөгөөр  худалдаж авсан байна.

-    Энэ үзэсгэлэнг сонирхож үзэхээр гадаадын иргэд их байсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-    Нэг хүндтэй зочин ирсэн байсан. Гэхдээ түүнийг бид ирсэн гэдгийг мэдээгүй энд үзэсгэлэн сонирхоод явж байхад нь тааралдаж уулзсан.  Энэ хүн Европын Холбооны Олон улсын үзэсгэлэн зохион байгуулах хорооны дарга байсан. Тэрээр хэлэхдээ, “ Монголчууд өөрийн гэсэн үзэсгэлэнтэй болжээ. Нэлээд давуу тал харагдаж байна. Үйлчилгээ, худалдан авагчдын байдал нь сонирхол татсан. Гадаадын бусад орны үзэсгэлэн худалдааг гүйцэхгүй боловч Монголдоо таарсан машины зогсоол, үйлчилгээ нь маш сайн зохион байгуулагджээ. Ирээдүйд “ Дүнжингарав” экспотой хамтраад Европын худалдааны байгууллагуудын үзэсгэлэнг хамтарч зохион байгуулах саналаа тавьчихаад явсан. Өөрөөр хэлбэл, Монголчуудын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг гадаадын компаниуд сонирхож байгаа гэсэн үг.

-    “Дүнжингарав экспо” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа. Гэхдээ 1000 гаруй компанийг энд багтааж оролцуулна гэдэг амаргүй ажил байх. Зохион байгуулалтын ажлын талаар яриач?
-    Нийт 19 салбараа хуваасан. Монголд барилга бол том салбар. Салбарууддаа тусгайлсан менерүүд ажиллуулсан. Тухайн хэсэгт бүртгэлийн ажлыг хийх 15 дээрээ жижиглэнгийн 15 менежер ажиллуулсан. Нэг ёсондоо 19 салбар бүрт 19 менежерүүд хуваагдаж ажилласан. Менежерүүдээ мэдээллээр сайн хангаж өгсөн. Олон нийтийг хамарсан үзэсгэлэнгийн арга хэмжээний талбай хямдхан байх ёстой.Энэ утгаараа долоо хоногийн 12 мквт-ийг тавдугаар сарын 10-ны өдрөөс өмнө бол хөнгөлөлттэй таван зуун мянган төгрөг, тавдугаар сарын 10-наас хойш бол зургаан зуун мянган төгрөг гэж тооцоолсон. 12 мквт-ийг  зургаан зуун мянган төгрөгийг хуваагаад үзэхээр нэг мквт-ийг дөчин нэгэн мянган төгрөг болж байна. Энэ дотроо агуулах нь үнэгүй. Манайд нэг дутагдалтай тал бий. Үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд хамаг бараагаа өрж тавиад зай завсаргүй болгочихдог, агуулах зав байдаггүй. Харин манай талбай бол агуулах нь дээрээ ямар ч асуудал гарахгүй. Хэрэглэгч бараа авъя гэхээр заавал агуулах руу гүйх шаардлагагүй, шууд л дээрээсээ аваад өгчихнө. Түүгээрээ “ Дүнжингарав” худалдааны төвийн барилгын хийц загвар давуу талтай байна.

-    Худалдааны төв хэчнээн ажилчидтай вэ?
-    Одоогийн байдлаар хамгаалалтын алба, үйлчилгээ, мэдээллийн ажилтан, зохион байгуулах менежерүүд гээд нийт 200 гаруй ажилчид бий. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнд 200 хүнийг ажлын байраар хангалаа. Энэ тоо зөвхөн “Дүнжингарав” худалдааны төвийн  ажилчдад хамаарна. Үүнээс гадна үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд доод тал нь хоёр ажилтнаа байнга ажиллуулж байна.  Тэгэхээр энэ худалдааны төв дээр 2000  хүн өдөр тутмын ажлаа хийж байна гэсэн үг. Нэг өдөрт 2500 хүнийг ажлын байраар хангаж байна. Ингэснээрээ манай эдийн засгийн үзүүлэлтэд бага гэлтгүй нөлөөлөх байх.

-    Үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд юуг анхаарвал зохистой санагдав?
-    Тухайн хэрэглэгч худалдан авалт хийх сэрлийг төрүүлэхүйц хэмжээний хөнгөлөлт болон маркетингийн ажлыг хйидэггүй юм байна. Мөн үзэсгэлэнгийн үүдэн дээр борлуулалт хийж байгаа болон үйлчилгээгээ танилцуулж байгаа хүмүүс  өөрсдөө хэрэглэгчээ  хүлээн авах соёлд суралцаагүй байна. Энэ дутагдал алга болчих юм бол цаашдаа асуудал гарахгүй.

-    Та бүхний бүтээн байгуулалтын ажлыг хараад урам зориг их орлоо. Цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье.
-    Баярлалаа. Цаашдаа бид олон бүтээн  байгуулалтыг Монгол Улсдаа хийж, олон залуусыг ажлын байраар хангаж ажиллана.

Загварын өдөрлөгөөр Монгол Костюмсийн коллекцийн хэсгээс



Сонирхолтой Лекцийн өдөрлөг



Сонирхолтой Лекцийн өдөрлөг



Хоолны өдөрлөгөөр 300 хүний зууш бэлджээ



Хоолны өдөрлөгөөр Тогооч Тэнгистэй хамт



Спорт өдөрлөгөөр 3 vs.3 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 64 баг оролцлоо



Хүүхдийн өдөрлөгийн гадаа талбайн тоглоомууд



Хүүхдийн өдөрлөгөөр бүх тоглоом, циркийн үзүүлбэр, Мөрөөдлийн театрын тоглолтуут үнэгүй байсан юм.



Хүүхдийн өдөрлөгөөр циркийн үзүүлбэр, тоглолтууд болов.



Циркийн үзүүлбэр.



3 сая төгрөгийн азтан хөтлөгч Аглуугийн хамт.



Портер Н-100 автомашин хожсон Актавис ХХК.



Сугалаад өдөрлөгийн азтангууд



Гадаа талбайд үйлчлүүлэгчдийн машинууд - 4000 автомашинуу зогсоолтой.



Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд МҮЭСТО-с үнэгүй автобусаар үйлчилсэн байна.



Хоолны танхимаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид - үзэсгэлэн худалдааны үеэр та бүхэн хүссэн төрлийн хоолоо өргөн сонголттойгоор зооглох боломжтой.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.