Хүрэлцэн ирсэн зочдын дундаас азтан тодорч Disneyland явна

2013-05-31, 17:48
4,605
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зургадугаар сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор баярын нэгдсэн арга хэмжээ 11-16 цагийн хооронд зохиогдохын сацуу энэ жилийн баяраар 16 хүртэлх насны хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчих болсон зэрэг урьд өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байгаагүй олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Жил ирэх тусам Эх үрсийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болж байгаа ч хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, тоглоомын газрууд одоо ч хангалтгүй байна.
Хүрэлцэн ирсэн зочдын дундаас азтан тодорч Disneyland явна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нийслэлийн хэмжээнд ганц байх Үндэсний соёл амралтын хүрээлэн л гэхэд энэ өдөр олны хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүйд хүрдэг тул эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нийслэлийн бусад хэсэгт болж буй баярын арга хэмжээнд явахыг эрхэмлэх болсон. Ийм үед хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээний байгууллагууд дор бүрнээ хүүхэд багачуудад зориулсан тоглолт, шоу үзүүлбэр, сугалаат худалдаатай өдөрлөг зохион байгуулах гэж байна.


Тэдгээрийн нэг нь Макс Моол худалдааны төвд зохиогдох “Макс Моолоос Диснэйлэнд хүрэх аялал” өдөрлөг юм. Тус худалдааны төвөөс Эх үрсийн баярын өдөр “Макс Моолоос Диснэйлэнд хүрэх аялал” өдөрлөгийг зохион байгуулж, худалдан авагчдаас 1 супер азтанг тэр дор нь шалгаруулж Хонгконгийн Диснэйлэнд рүү аялуулах гэнэ. Мөн зөвхөн энэ өдөр Макс Моолоос худалдан авалт хийсэн 150 азтанд Эх үрсийн баярын бэлэг, 20 азтанд дэлхийд алдартай брэндүүдийн бэлэг бэлэглэх юм байна. “Макс Моолоос Диснэйлэнд хүрэх аялал” өдөрлөгөөр Диснэйн баатрууд болон циркийн жүжигчдийн үзүүлбэр, бяцхан авъяастнуудын тоглолт, зайрмаг идэх болон удирдлагатай машины уралдаан зэрэг хөгжөөнт тоглоом, хүүхдийн хувцасны загварын шоу зохиогдож үзэгч хүүхдүүддээ бэлэг барихын зэрэгцээ хүүхдүүд маань хөгжилтэй алиалагчид, Микки Маус, Доналд галуу, Винни Пух, Герхалд муур нарын хайртай баатруудтайгаа зургаа авахуулах боломжтой гэнэ.


Зөвхөн зургадугаар сарын 1-нд зохиогдож тэр өдрөө 171 азтан шалгаруулах сугалаат худалдаанд оролцохын тулд та Эх үрсийн баярын өдөр Макс Моол худалдааны төвөөс хүнсний барааны 5000, хүнсний бус барааны 30 000 төгрөгийн худалдан авалт хийсэн байхад л хангалттай юм.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.