1. Ташаа ойлголт: Глюкоз-фруктозны сиропноос элсэн чихэр илүү дээр
Хоолны мэргэжилтэн Давид Зинченкогийн хэлж байгаагаар ямар ч элсэн чихэр глюкоз болон фруктозоос тогтдог. Тиймээс аль аль нь таны биед төдийлөн сайнаар нөлөөлөхгүй.
2. Ташаа ойлголт: Эрүүл хоол илүү үнэтэй
АНУ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам 4000 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнд судалгаа хийсэн бөгөөд судалгааны дүнд зөв, эрүүл хооллолтын бүтээгдэхүүн энгийн бүтээгдэхүүнээс хамаагүй хямд гарсан байна. Гадил, төмсний нухаш, жүржийн шүүс болон ногооны салат нь шарсан төмс, хийжүүлсэн ундаа, зайрмаг болон тахианы махнаас хамаагүй хямд тусдаг.
3. Ташаа ойлголт: Поливитамин таны биед чухал үүрэгтэй
Эрдэс, амин дэмүүд бидний эрүүл мэндэд хэрэгтэй ч бид энэ бүхнийг ямар нэгэн эмнээс бус харин хэрэглэж буй хоол хүнснээсээ авах ёстой. Учир нь таны бие энэ бүхний 10-20%-ийг л таны биед хэрэгцээтэй шим тэжээлтэй зүйл болгон хувиргах чадвартай.
4. Ташаа ойлголт: Хийжүүлсэн ундаа муу нөлөөтэй ч эрч хүчийн ундаа хоргүй
Хэдийгээр эрч хүчийн ундаанд витамин, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, амин хүчлүүд гэх мэт зүйлс агуулагдсан байдаг ч нэг лааз амин дэмийн ундаанд 280ккал байдаг гэж үзвэл энэ нь нэг лааз пепсинийхээс 80 ккал-оор илүү гэсэн үг юм.
5. Ташаа ойлголт: Түргэн хоолны газраас илүү ресторанд эрүүл хоол өгдөг
“Рэнд Корпорейшн” 18 сарын туршид судалгаа хийсний дүнд энэ нь тийм биш болохыг баталсан байна. Тэд 31000 гаруй хоолны цэсийг судалсан бөгөөд эдгээр хоолны 96% нь том хүн болон хүүхдийн идэх ёстой илчлэгийн хэмжээнээс их илчлэг, тос, натри агуулсан болохыг нь баталжээ. Үүнээс гадна эдгээр хоолонд фаст-фуд-ээс 271 нэгж ккал болон 16 грамм тос илүү агуулагдаж байсан байна.
6. Ташаа ойлголт: Калори агуулаагүй хийжүүлсэн ундаа аюулгүй
Нэгэн судалгаанаас харахад элсэн чихэр агуулаагүй чихэр орлуулагч ашигласан ундаа нь энгийн ундааг бодвол хамаагүй илчлэгтэй, мөн хоол идэх дур хүслийг илүү их өдөөдөг байна гэжээ. Гэтэл чихэр орлуулагч бол элсэн чихэртэй яг ялгаагүй үйлчилгээтэй юм.
7. Ташаа ойлгол: Тослог багатай хүнс хэрэглэх нь зөв
Хэдийгээр энэ үнэн боловч тослог багатай ихэнхи бүтээгдэхүүнүүдэд элсэн чихэр болон таны биед ашиггүй нүүр ус их хэмжээгээр агуулагдсан байдаг байна. Харин бие организм тань энэ хэрэггүй нүүрс ус болон чихрийг өөх болгон хувиргах болно.
8. Ташаа ойлголт: Нүүрс-усны хэрэглээг багасгах
Нүүр ус бол юуны түрүүнд танд эрч, хүч энергийг өгдөг. Хэрвээ та нүүрс усны дутагдалд орвол байнгын нойрмог, сульдсан байх болно. Тиймээс бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэвэл та нүүрс усаа хангалттай хэмжээгээр аюулгүйгээр авна.
9. Ташаа ойлголт: Цэвэр экологийн хүнс
Байгалийн, органик, экологийн цэвэр хүнс дэлхий даяар ихээхэн гарах болсон. Гэхдээ энэ бол худалдааны маркетингийн нэгэн заль мэх бөгөөд та бүтээгдэхүүнээ худалдаж авахдаа сайн унших хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
10. Ташаа ойлголт: Үдээс өмнө идсэн зүйл өөх болдоггүй
Илчлэг л бол илчлэг. Тиймээс та өдрийн аль ч цагт идсэн илүүдэл илчлэгийн хэмжээ таны биед өөх болон хуримтлагдах болно.
11. Ташаа ойлголт: Түүхий зүйл хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна
Дутуу боловсруулсан хоол хүнс хэрэглэх дуртай хүмүүс үзэхдээ тухайн бүтээгдэхүүнийг 118 градуст боловсруулахад л хүний биед шаардлагатай ферментүүдийг үгүй хийдэг гэнэ. Фермент ургамалд зайлшгүй шаардлагатай зүйл болохоос биш хүний эрүүл мэндэд тустай зүйл биш. Харин дутуу боловсруулсан хүнс таны ходоодонд ороход энэ ферментүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.
12. Ташаа ойлголт: Жүүс биений бохирдлыг хурдан хугацаанд гадагшлуулдаг
Жүүсний хамгийн гол асуудал нь түүнд маш их хэмжээний элсэн чихэр агуулагдсан байдаг. Ингээд бохирдлоо цэвэрлэхийн оронд таны биед их хэмжээний илчлэг хуримтлагддаг.
13. Ташаа ойлголт: Шоколад бол аюултай
Шоколадны хорхойтнуудад энэ баримт таалагдах болов уу. Шоколад хүний биед тийм ч муу биш юм байна. Гэхдээ таны иддэг сүүтэй шоколад бус харин цэвэр хар шоколад эрүүл мэндэд тустай гэнэ.
14. Ташаа ойлголт: Мюсли эрүүл хоол мөн
Ихэнхи мюслин дээр элсэн чихэр болон тос хийдэг байна. Жишээлбэл: Нэг аяга Quaker Natural Granola, Nuts & Raisins 420 ккал, 30 грамм элсэн чихэр, 10 грамм тос агуулдаг.
15. Ташаа ойлголт: Органик бүтээгдэхүүнийг хэзээд хэрэглэж болно
Хэдийгээр тийм боловч сонгино хортонгийн эсрэг бодисыг шингээхдээ бусад ногоонуудаас муу байдаг гэнэ. Үүнээс гадна органик бус авокадо, эрдэнэ шиш болон ханборгоцой авсан нь илүү дээр.