Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нээлтэнд Yum! Restaurants International компанийн Гүйцэтгэх захирал Микки Пант, Yum! Restaurants International компанийн Ази, номхон далайн орнуудын франчайз хариуцсан захирал Сидхарт Варма, Таван Богд Фүүдс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар Монгол дахь анхны KFC рестораныг нээж тууз хайчиллаа.
YUM! Asia Franchise. Компани нь Таван Богд Фүүдс ХХК-д KFC сүлжээ рестораныг Монгол Улсад нээн хөгжүүлэх эрхийг албан ёсоор олгосон бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаа нь тус компанийн зүгээс энэ онд багтаан нээхээр төлөвлөж буй дөрвөн рестораны эхнийх нь нээлтийн ёслол юм.
“Бид 70 жилийн тэртээ Хурандаа Сандерсын 11 төрлийн
ургамал, амтлагч бүхий нууц жороор бэлтгэсэн хосгүй амттай шарсан
тахиаг амтархан зооглох боломжийг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж
байгаадаа баяртай байна. Бид KFC–ийн нэрийн бүтээгдэхүүн болох Оригиналь
Тахиа, Амтат Тахиа, Зингер Бургер зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг,
үргэлж шинэхэнээр нь хүргэх болно. Бид хүн бүрийг KFC–д найз нөхөд, гэр
бүлийн хамтаар хүрэлцэн ирж, цагийг халуун дотно, хөгжилтэй өнгөрөөхийг
урьж байна” гэж Таван Богд Фүүдс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан
хэллээ.
Таван Богд Фүүдс компани ирэх 5 жилд 15 ресторан нээхийн зэрэгцээ, KFC–н олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ санал болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ресторан нь Монгол дахь анхны “tech-savvy” буюу орчин үеийн технологийн шийдэл бүхий рестораны интерьор дизайнтай, Wi-Fi, гар утас цэнэглэгч, фото зураг авахуулах хэсэг болон “Eye-click” интерактив тоглоом зэргээр тоноглогдсон. Мөн рестораны доод давхарт байгууллага хамт олноороо тэмдэглэлт үйл явдал зохион байгуулахад тохиромжтой.
Хаяг.
KFC Бизнес Плаза салбар, Төв номын сангийн замын эсрэг талд.
Ажиллах цагийн хуваарь
Өдөр бүр 10:00 - 23:00
YUM! Brands Inc – н тухай
YUM! Brands Inc. нь АНУ-н Кентаки мужийн Луисвилл хотод байрладаг бөгөөд 129 оронд 39000 орчим ресторан ажиллуулдаг дэлхийн томоохон байгуллага юм. YUM! нь Фортунь сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 500н шилдэг компанийн нэг ба KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг тахианы мах, пицца болон Мексик хоолны салбартаа тэргүүлэгч сүлжээ ресторануудыг эзэмшдэг бахархам түүхтэй компани юм.
Таван Богд Группын тухай
Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. Тус компанийн охин болон хамтрагч компаниуд болох өнгөт хэвлэлийн “Улаанбаатар Принт” компани, “Улаанбаатар Гурил”-ын үйлдвэр, дэлхийд танигдсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” корпораци, Монгол улсын нийт айл өрхийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажилладаг “Хаан” банк, аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч “Жуулчин”, “Эйрлинк Монголиа” компани, Кемпински Хаан Палас зочид буудал нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ байнгын найдвартай түнш нь байж, эх орныхоо хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Таван Богд Групп нь Volkswagen, Hitachi Construction Machinery, Yokohama, Bridgestone, Total, Colgate & Palmolive, Unicharm, Avon, l’Occitane, LG Household & Health Care, XEROX, FujiFilm, Nestle, Heinz, Advans Agro, lotte зэрэг дэлхийд алдартай компаниудын шилдэг, чанартай брэндүүдийг хамгийн боломжит үнээр Монголынхоо хэрэглэгчдэд тасалдалгүй, түгээлтийн бүх сувгаар нийлүүлдэг.
KFC-ийн шунан дурлам амт 120 гаруй орноор аялж, өдөр бүрт 100 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар Монголд хүрэлцэн ирээд байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.