Нэгэн эр бүсгүйчүүдийг аварсан залуугийн царайг бие дээрээ шивүүлжээ

2013-05-28, 17:49
11,465
Нэгэн америк зураач найзынхаа хөл дээр олзлогдсон эмэгтэйчүүдийг чөлөөлсний дараа үндэсний баатар болсон Чарльз Рэмсийн царайг шивжээ.
Нэгэн эр бүсгүйчүүдийг аварсан залуугийн царайг бие дээрээ шивүүлжээ

Огайо мужийн Кливленд хотод “Tattoo 252” хэмээх салоны эзэн Родни Роуз нь гурван олзлогдсон бүсгүйг чөлөөлсний дараа үндэсний баатар болсон Чарльз Рэмс (Charles Rams)-ийн царайг найзынхаа хөл дээр шивсэнээр өөрийнхөө тухай ярихад хүрчээ.

Рэмсийн үйлдэл зураачийн сэтгэлийг машид хөдөлгөж, тэрээр хэн нэгний биеэн дээр түүний царайг мөнхжүүлэхээр шийджээ. Сайн дурын хүнийг олохын тулд Роуз өөрийн Facebook –н хуудсан дээр тийм шивээс хийлгэхийг зөвшөөрөх хүн маш хэрэгтэй байгаа тухай зарлал байрлуулсан байна.



Сайн дурын хүн маш амархан олдсон байна. Зураачийн эртний танил Стивен Манхоллон баруун хөлийн булчин дээр Чарльз Рэмсийн царайг шивэхүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ.

“Миний бие дээр тэр хүний зураг байхыг маш их хүсэж байсан. Учир нь түүний хийсэн үйлдлийг би шагшин гайхаж байна. Зөвхөн түүний ачаар золгүй бүсгүйчүүд эрх чөлөөтэй болсон билээ. Рэмси миний хувьд маш сайн үлгэр жишээ болсон бөгөөд сайхан сэтгэлтэй энгийн нэг энэ залуутай адил байхыг хүсэж байна” -гэж тайлбарласан байна.



Дашрамж хэлэхэд, хэдэн долоо хоногийн өмнө Herobuilders хүүхэлдэй үйлдвэрлэдэг пүүсийн төлөөлөгчид гамбургер барьж зогсоо Рэмсийн барималыг худалдаанд гаргах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Хүүхэлдэйний үнэ 39.95 доллар юм байна.



Чарльз Рэмси (Charles Rams) цагийн дотор л үндэсний баатар болсон юм. (фото: AP)

5 сарын эхээр Кливлендийн оршин суугч Чарльз Рэмсийн зоригтой үйлдлийн тухай олон нийтийн мэдээлэлийн хэрэгслэлээр өгүүлсний дараа тэрээр тэр дороо л үндэсний баатар болсон байна. Энэ эр 10 жилийн турш зарц мэт байлгаж байсан гурван бүсгүйг байшингаас зугтан гарахад нь тусалжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()