Ухаалаг цаг

Aмерикийн инженерийн багийнхан "ухаалаг цаг"-ны төслөөрөө олон хүний сонирхлыг төрүүлж нэг өдрийн дотор л цагийг бүтээх хөрөнгөө олсон байна. "Agent" цагийг хийж дуусгахад $100,000 хэрэгтэй байсан боловч нэг өдрийн дотор тэд $190,000-ыг цуглуулсан одоогийн байдлаар $400,000-ын хөрөнгө оруулалттай болоод байгаа гэнэ. Ямар цаг болоод дэлхийн баячуудын анхаарлыг татсан юм бол?...
Ухаалаг цаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Ухаалаг цаг"- ны давуу тал нь энерги бага зарцуулдаг 2 процессортой бөгөөд тэдний нэг болох "ARM Cortex-M4" нь "Agent"-тай ажиллахад туслах бол, нөгөө нь бусад үед цагийг ажиллуулах үүрэгтэй юм байна. Энэ цаг нь 1.28 инчийн дэлгэцтэй бөгөөд гэрэлтүүлэгч, вибратор, Bluetooth 4.0, "Qi" хэмээх утасгүй цэнэглэлтийн системтэй аж.

Харин зайны хувьд "Agent"-ыг долоо хоногийн турш ашиглах, харин цагийг нь 30 хоногийн турш ашиглаж болох юм байна. Энэ цаг нь ухаалаг гар утастай тань холбогдож, утсан дээр чинь ирсэн дуудлага болон msg-ийг харуулах гэнэ. Үүнээс гадна хэрвээ та утсаа хаа нэгтээ мартчихвал "Agent" танд сануулах юм байна. Энэ төхөөрөмж нь iPhone 4S болон бусад Android 2.3-аас дээш бүхий л төрлийн ухаалаг утастай холбогдох гэнэ. Цагийг 2013 оны 12 сард үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь $249, эсвэл цэнэглэгчтэйгээ хамт $299-ын үнэтэй байх аж.















Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()