Барби мэт харагдахын төлөө

2013-05-25, 01:27
24,106
Барби мэт харагдах нь сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд нэлээд газар аваад байгаа бололтой. 30 настай Сара Вилман барби шиг харагдах дуртай учир байнга л биеэ шардаг байна. Тэрээр хавдар тусахвий хэмээн айж байгаа ч хиймлээр биеэ шарсаар л байгаа гэнэ. Сара 7 хоногт 5 удаа 20 минутаар биеэ шардаг аж.
Барби мэт харагдахын төлөө

Хэдийгээр Сара өөрөө биеэ  шарах дуртай ч өөрийн 9 настай охиноо хэзээ ч битгий биеэ шарж байгаасай хэмээн хүсдэг гэнэ. 



30 настай бүсгүй коллежид байхдаа “Барби Малибу” хэмээх хочтой байсан бөгөөд үүнээс хойш байнга л бор арьстай явах болсон байна. Энэ бүхэн 14 настай байхад нь эхэлсэн бөгөөд тэрээр өдөрт 40 минут биеэ борлуулахын тулд хоёр өөр салонд очдог байжээ.



Вилман биеэ шарахгүй л бол стрессдэж, тайван байж чаддаггүй гэнэ. Тиймээс 6 настай хүүгээ сэрэхээс өмнө буюу 4 цагт босож биеэ шардаг аж.



Харин одоо тэрээр нөхрөөсөө нууцаар биеэ шардаг байна.



“Манай хотод 23:00 цаг хүртэл ажилладаг салон нээгдсэн учир би ажлаа тараад орж болдог болсон. Харин намайг сурч байхад өглөөний 5 цагт салон нээгддэг байсан учир сургуульдаа явахаас өмнө салондоо оччихоод хичээлдээ явдаг байсан” хэмээн Сара “Mirror Online” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.



Одоо Сара борлуулдаг тос хэрэглэж байгаа бөгөөд өөрийгөө хангалттай бор хэмээн үзэхгүй байгаа аж.

Өсвөр насандаа тэрээр өөртөө таалагдах, өөртөө итгэлтэй болохын тулд анх салонд очиж хиймлээр борлож эхэлсэн бөгөөд үүнээс хойш зогсож чадахгүй байгаа гэнэ.

“14 наснаасаа эхлэн би биеэ борлуулж эхэлсэн. Харин 16, 17 насандаа би бүр ихээр салонаар явж эхэлсэн бөгөөд тухайн үед гэрээсээ гарахад хялбар байсан юм” гэжээ. Барби хэмээх нэрэндээ илүү тохирохын тулд тэрээр үсээ цайруулсан байна. Сарагийн олон жилийн туршид биеэ хиймлээр борлуулсан хор уршиг нь одоо Сарад өөрт нь мэдэгдэж байгаа бөгөөд тэрээр бүсгүйчүүдэд хэзээ ч битгий хиймлээр биеэ борлуулж байгаарай хэмээн зөвлөжээ. Сара арьс өнгөний эмчид үзүүлэхээсээ маш их айж байгаа гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()