Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
73 настай Жанет Мартинийн хийсэн энэ алхмыг ихэнхи хүмүүс галзуу алхам гэж бодох болов уу. Өдий насандаа 3 ширхэг 10 метрийн урт матартай нүүр тулахад ямар их зориг, тэвчээр, эрүүл мэнд шаардагдах бол... Хэдийгээр эмэгтэй торонд байсан ч 73 насандаа энэ мэдрэмжийг мэдэрвэл зүрх нь зогсох магадлалтай шүү дээ.
Азаа үзэхээр шийдсэн Жанет Африкийн “Cango Wildlife Ranch”-ийг зорьсон бөгөөд тэнд түүнийг торонд хийж аварга амьтадтай ус руу хийсэн байна. Матрууд түүнийг яг л хүлээж байсан мэт ус руу дөнгөж буумагц л түүнийг тойрон эргэлдэх болжээ.
Жанет нь 100 гаруй матартай сайн дурын байгууллагын ажилтан байсан бөгөөд матартай нүүр тулахын тулд 7 жилийн турш байнга л усанд шумбадаг байжээ.
Тийм болоод ч тэр үү, хэсэг хугацааны дараа Ганнибал, Марбакер болон Сью хэмээх матрууд Жанетийг танисан мэт түүнийг тойрон эргэлдэж бараг л тоглох болсон байна.
Нилийн матруудын өвөрмөц шинж нь тэд 10 метр хүртэл урт, 900 кг хүртэл жинтэй болдог байна. Эдгээр амьтад маш зэрлэг бөгөөд түүний эргэн тойронд буй ямарч амьтныг хөнөөх чадвартай. Матруудын хоолонд ихэвчлэн загас, хэвлээр явагч амьтад болон сүүн тэжээлтэнгүүд багтдаг байна. Тэд хоол тэжээлээ олохын тулд хэдэн цаг, хэдэн өдрөөр ч хөдлөхгүй байж чаддаг бөгөөд гэнэт л дайрдаг аж.