50 саяын баталгаа

2013-05-21, 19:38
8,495
Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлөөс улбаалан хүн төрөлхтний амьдралын хэв маягт томоохон өөрчлөлт орж байна. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт зэрэг асуудлууд нийгмийн дунд түгээмэл болжээ. Эрүүл мэнд бол хүний алдаж болохгүй хөрөнгө юм. Эд баялагаа алдвал багыг, нэр төрөө алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана хэмээх үг бий. Өнөөдөр аливаа өвчнийг шинжлэх ухааны үсрэнгүй ололтуудын ачаар өмнө нь боломжгүй гэж тооцогдож байсан өвчнүүд эмчлэгдэхэд саадгүй болжээ. Хэдий тийм боловч эмчилгээний зардал иргэдийн нуруун дээр хүндхэн ачааг үүрүүлж байна. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин тусахад хэдий эмчлэгдэх боломжтой ч санхүүгийн бэрхштэй байдлаасаа шалтгаалан олон хүмүүс бие болоод сэтгэлийн зовлонд унасаар байна.
50 саяын баталгаа

Та ажилдаа анхаарлаа хандуулан байр, машин гээд хуримтлал бий болгож, үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлж чадсан ч эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө цааш нь хадгалж амжсан уу? Тайван цагт хэдий чинээ хөлс гаргана, дайны цагт төдий чинээ бага цус асгарна гэж Монгол түмэн ярьдаг билээ.

Хэрэгцээ гарвал бусдын дэмэнд найдах биш өөрөө өөрийнхөө амьдралд эзэн сууж, ирээдүйгээ баталгаажуулах нь ухаалаг иргэний сонголт. Өнөөдөр багахан хэмжээний хөрөнгө оруулалтыг эрүүл мэнддээ зарцуулснаар, ирээдүйд учирч болох эрсдлийг санхүүгийн асуудалгүйгээр давах боломж хүн бүрт бий. Энэхүү боломжийг хэрхэн олж авах вэ? 



Амьдралын даатгалаар мэргэшсэн “Нэйшнл Лайф Даатгал” компани байгуулалага хамт олонд зориулсан “Энэр” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ саяхан танилцуулж, нээлтээ хийсэн байна. “Энэр” эрүүл мэндийн даатгалтай хэн бүр 10, 20, 50 сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээг авах боломжоор хангагдах аж. Тус даатгалд 15 болон түүнээс дээш ажиллагсадтай албан байгууллага хамрагдаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд даатгуулагчид нь Сингапур, БНХАУ, Тайланд, БНСУ, Энэтхэг зэрэг анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад эмчилгээ хийлгэх давуу талтай юм байна. Ажил олгогч та өөрийн ажиллагсдаа “Нэйшнл Лайф Даатгал” компанийн “Энэр” эрүүл мэндийн даатгалд хамруулснаар нийт ажиллагсдынхаа эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажиллагсдаа урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бий болгоно гэж тус даатгалын компанийн мэргэжилтнүүд онцолж байна.











Фэйсбүүк. http://www.facebook.com/daatgal



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.