Байгалийн гайхалтай Симметр

2013-05-13, 19:59
20,472
Олон жилийн туршид Симметр (тэгш хэм) нь философичид, одон орон судлаачид, математикчид, архитектируудын урмыг хугалж байгаа нэгэн зүйл билээ. Эртний Грекүүд үүнд их хүлээцтэй ханддаг байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн бид өдөр тутмынхаа амьдралд симметртэй учирдаг. Хэрвээ та симметр гэж юу болохыг л ойлгочих юм бол хийж байгаа үйлдэл бүхнээсээ симметрийг хайх гэсэн эрмэлзэлтэй болдог.
Байгалийн гайхалтай Симметр

1. Романеско бундуут байцаа
Магадгүй та дэлгүүрт романеско бундуут байцааг харвал бас нэгэн өвөрмөц ногоо байна хэмээн бодох болов уу. Үнэн хэрэгтээ энэ бол байгалийн нэгэн симметрийн үзэгдэл юм. Романескогийн гадаад байдал нь цэцэгт байцаатай адил бол амт нь өнгөт байцаатай адилхан байдаг. Тэрээр каротиноид, витамин С болон А-аар баялаг.



2. Зөгийн балны үүр
Олон жилин туршид хүмүүс зөгийг хэрхэн үүрээ бүтээдэг талаар ихэд гайхаж ирсэн. Учир нь яг нарийн хэлбэрийг хүмүүс зөвхөн гортиг ашиглан хийж чадна. Тэгвэл ягаад зөгийнүүд 6 өнцөгт дүрс хийдэг юм бол?... Математикчдын үзэж байгаагаар энэ дүрс нь хангалттай хэмжээний зөгийн балыг, бага хэмжээний лав ашиглан хадгалахад дөхөм болдог гэжээ.



3. Наран цэцэг
Наран цэцэг бол гайхалтай тэгш хэмтэй цэцэг бөгөөд энэ хэм нь Фибоначчи-ийн дарааллаар явдаг байна. Фибоначчийн дараалал: 1, 2, 3, 5, 8, 13, 21, 24, 55, 89, 144 гэх мэт. Хэрвээ бид яаралгүйгээр наран цэцгийн үрийг тоолж үзэх юм бол бүх зүйл Фибоначчийн онолоор байгааг олж мэдэх болно. Дэлхий дээр маш олон ургамал энэ дарааллаар явдаг учир 4 навчтай ургамалыг олоход маш хэцүү байдаг.



4. Наутилус дун
Ургамлаас гадна зарим амьтад Фибоначчийн дарааллыг дагадаг. Наутилуса дун нь фибоначчийн дарааллаар мушгиралдаж байна. Дун нь бүхий л амьдралынхаа туршид нэг тэгш хэмтэй мушгиралддаг. Гэхдээ Наутилуса болгон фибоначчийн дараалалтай байдаггүй ч бүгд логарифмын дараалалтай байдаг.



5. Амьтад
Ихэнхи амьтад хоёр талын симметр (тэгш хэм)-тэй байдаг бөгөөд энэ нь тэд яг ижил хоёр хэсэгт хуваагдаж болно гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Хүн хүртэл хоёр талын симметртэй байдаг учир энэ симметр нь бидний гоо сайханд нөлөөлдөг хэмээн үздэг байна. Тогос эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд ихээхэн хичээдэг гэнэ. Энэ нь түүний байгалийн симметр юм.



6. Аалзны тор
Дэлхий дээр 5000 гаруй төрлийн аалзны тор байдаг ч тэдний хоорондын зай, сүлжмэл нь ихэнхи тохиолдолд ижил байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар цацраг хэлбэрт тор нь түлхэлтийн хүчийг нэгэн жигд тарааж өгдөг гэнэ.



7. Цасан ширхэг
Цасны жижиг ширхэгүүд хүртэл симметрийн дүрэмд захирагддаг зургаан талт кристаллтай байдаг. Усны молекулууд хатуу хэлбэрт орохдоо нэг эгнээ үүсгэж татах болон түлхэх хүчийг ижил хэмнэлд оруулдаг байна. Гэхдээ цасан ширхэг бүр өөрийн гэсэн өвөрмөц, хэлбэр дүрстэй.



8. Тэнгэрийн заадас
Дээр дурдсан зүйлүүдээс харахад симметр болон геометрийн хэлбэр дүрс бараг л бүхий зүйл дээр байгааг олж мэдлээ. Саяхан тэнгэрийн заадасны галактикийн орчинд нэгэн шинэ хэсгийг илрүүлсэн бөгөөд энэ нь тэнгэрийн заадастай толины тусгал мэт хоорондоо адилхан байсан байна.



9. Нар болон сарны симметр
Нар 1.4 сая км, сар 3474 км диаметртэй гэж үзвэл сар нарыг хааж жилд 5-н удаа нар хиртэлт болдог гэхэд хачирхалтай санагдаж байгаа биз?... Учир нь нар нь сарнаас 400 дахин өргөн, 400 дахин хол оршдог юм байна. Энд симметрийн дүрэм үйлчилж байгаа бөгөөд газраас харахад нар болон сар нь ижил хэмжээтэй харагддаг аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()