Барилгын салбарт “ХААН” нь хэн бэ?

2013-05-10, 21:14
12,856
Барилга барьж байгаа, авч байгаа бүхэнд зориулав.
Эрхэм уншигч авхай таны энэ өдрийн мэндийг эрье. Саяхны нэг өдөр манай эгч нэгэн сайхан нэртэй, чамгүй үнэтэй орон сууцыг худалдан авсан боловч тун удалгүй буцаан зарах шийдвэр гаргасанаа надад нилээд сэтгэл ханамжгүйгээр ярилаа. Шалтгаан нь хэрэглэгчийн эрэлтээс зөрүүтэй байсан гэнэ.
Барилгын салбарт “ХААН” нь хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бизнесийн ертөнцөд “Хэрэглэгч хаан” гэсэн ойлголт бий болооод 100 гаруй жилийн нүүрийг үзжээ. Харин манай улсад хэрэглэгдээд 20 жил болж байна. Хэрэглэгч цайг хүйтэн байна гэвэл цай хүйтэн л байна гэсэн үг, шөлийг шорвог байна гэвэл шөл шорвог л байна гэсэн үг. Өөр өөр хэлбэл хэрэглэгч юу хүснэ түүнийг бэлтгэн нийлүүл гэсэн ойлголт юм уу даа. Тэгэхээр хэрэглэгчийн хүсэлтийг судлаагүй боловсруулагдсан аливаа бараа үйлчилгээний нас богино  болж таарах нь.

Хүн бүр өөр өөр хүсэл, эрэлттэй. Түүнд  нийцүүлнэ гэдэг төвөгтэй бөгөөд   зардал ихтэй. Тэгвэл өнөөдөр Монгол улсын хөгжлийн төрхийг тодорхойлж байгаа хоёрдох том салбар болох барилгынхан хэрэглэгчээ хэрхэн анхаарч тэдэнд зориулж юу хийж чаддагийг мэдэхээр багагүй явж мэдээлэл цуглуулсанаа уншигч та бүхэндээ хүргэхийг зорилоо. Өнгөрсөн 20 жилийн дотор манай барилгачид чамлахааргүй их зүйл хийжээ. Нэг үеэ бодвол хотын өнгө төрх өөрчлөгдөн сайжирсан байна. Энэ бол барилгачдын маань хичээл зүтгэлийн үр дүн мөн. Улс төр, бизнес, зах зээлийн тогтворгүй нөхцөл байдалд ихээхэн эрсдлийг даван туулж хүрсэн өндөрлөг. Гэвч манай барилгачид энэ бүх замыг туулахдаа хэрэглэгч гэдэг эрхэм зүйлийг бага анхаарч ирсэн нь одоогийн орон сууцны төлөвлөлт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжаас ил харагдаж байна. Хэрэглэгчид өөрчлөгджээ. Тэд цаг ямагт өөрчлөгдөж байдаг. Хойшид ч тийм байх болно. Энэ бол хэнд ч тодорхой. Харин энэ өөрчлөлтөнд үйлдвэрлэгчид бэлэн байна уу гэдэг нь л асуудал болж байх шиг. Өнөөдрийн барилгын компаниудын барьж байгаа орон сууцны үнэ нь хэрэглэгчдийн халаасны хэмжээгээр өөр өөр байгаа  боловч хотхон төлөвлөлт, байшин хоорондын зай, айлын тоо, орц гарц, гражийн хүрэлцээ, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын тав тух гээд голлох үзүүлэлтүүд нь бараг ялгаагүй байна. Энэ нь Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа 1,700,000 төгрөгний үнэтэй орон сууцны төлөвлөлт нь зайсанд баригдаж байгаа 3000 000 төгрөгний үнэтэй тансаг гээд байгаа орон сууцны төлөвлөлттэй яг адил байгаагаар батлагдаж байна. Үүнээс харахад  яг адил зүйлийг ижил үнээр авч байгаа хэрэглэгч хохирч байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Хэрэглэгчид маань өнөөдөр сонголтоо хийхдээ энэ бүхнийг анхаарч харахгүй байгаа нь  тэдний сэтгэл ханамжийг бууруулах үндэс болж байна. Үүнд зах зээлд оролцогчдын түүх ердөө 20 жил байгаа нь ч нөлөөлж байгаа болов уу. Ингэхээр шинээр орон сууц авахаар судалж байгаа та бүхэнд бяцхан судалгааныхаа дүгнэлтийг тансаг байшин болон бусад барилгын хувьд ямар байдагийг дараах хоёр санаагаар хүргэж байна. Нэгдүгээрт барилга барьж байгаа үндсэн материал болох арматур, зуурмаг, дүүргэгч материалын өртөг ялгаа байхгүй, сантехник болон бусад тоноглолын өртөг бага зэрэг ялгаатай. Чанарын  хувьд ижил төстэй үзүүлэлт их байна. Хоёрдугаарт үнийг хамгийн их зөрүүтэй болгодог үзүүлэлт нь хотхон төлөвлөлт юм байна. Өөр өөр хэлбэл хэнд зориулсан барилга вэ гэдгээс хамаарч газар дээрээ хэдэн байшин барих, байшингаа хаана байршуулах,  байшин хоорондын зай, хэдэн айл амьдрах, дулаан граж хүрэлцээтэй эсэх, гадна орчны тохьжилт, зай талбайн хэмжээ гээд бүхий л шийдлүүд урган гардаг юм байна.

Өөрөөр хэлбэл олон айлтай хамт, ойрхон зайд барилгатай, байшин хоорндоо машинаа гаднаа зогсоодог хотхоныг тансаг хэмээн үзэж өндөр үнээр авах нь өрөөсгөл  ойлголт юм байна гэсэн нэгдсэн дүгнэлтэнд  би хүрлээ.

Хэрэглэгч бүрийнхээ санхүүгийн хэмжээ болон эрэлтэнд нь нийцүүлсэн хотхон төлөвлөж түүндээ таарсан үнээр борлуулж байвал барилгынхан маань  хэрэглэгчийг “ХААН” –нд өргөмжиллөө хэмээн ойлгож хэрэглэгч бид бүхний сэтгэл ханамж дээшлэх болно гэдэгт би итгэж байна.

Судалгаагаа хийгээд явж байхад өнөөдөр Улаанбаатар хотод хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн “ХЭРЭГЛЭГЧ ХААН-ХААН БАЙР” гэсэн уриатай “Кингдом” нэртэй нэг орон сууц зарагдаж байгаатай таарлаа. Энэ орон сууц нь орлого ихтэй гэр бүлд зориулсан гэнэ. Иймд тэдгээр хэрэглэгчдийн эрэлтэнд зориулж барилгаа бүрэн цутгамал хийцийг сонгож, давхартаа ердөө хоёрхон айлтай, айл тус бүр тусдаа лифттэй, айл бүр гражтай, цонх хаах барилгагүй, хүүхдийн тоглоомын талбай нь том бөгөөд автомашины зогсоолоос хамгаалагдсан байхаар төлөвлөсөн гэнэ. Энэ төлөвлөлт нь хэрэглэгчдийн эрэлтэд нийцэж үнэ нь ч гэсэн боломжийн тул борлуулалт сайтай байгаа талаар надад сайрхан ярьж байна лээ.

Ж.АРИУ

"JR Kingdom" хотхон бүрэн цутгамал хийцтэй.





Хэрэглэгч ХААН, ХААН байрыг 2012 оны IV улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.



Барилгын ажлын явц 85% тай байна.



Герман чанар, Schuco цонх





ХААН байрны дотор заслыг Солонгос барилгачид хийж байгаа гэнэ.



Эхний ээлжийн ХАТАН байр 2011 оны 12 сард оршин суугчидаа хүлээн авсан.



104 айлын орон сууц 2,200 мкв нийтийн эзэмшлийн талбайтай.



Хүүхэд хөгшдийн амрах салхилах талбай гадна зогсоолоос тусгаарлагдсан байна.



Айл бүрт хүрэлцэхүйц дулаан зогсоолтой, дулаан зогсоолыг хамгийн сүүлийн үеийн шийдлээр хүүхдийн тоглоомын талбайн доор байрлуулж өгсөн байна.



ХААН байрны дулаан зогсоол нь нэг нэгэндээ саад болохооргүй, уужим саруулхан зогсоолыг төлөвлөж хийж өгчээ.



Зочдын өрөө



Гал тогооны өрөөний хооллох хэсэг



Гал тогооны өрөө





Хүүхдийн өрөө



Мастер унтлагын өрөө



Ажлын өрөө



Та энэ хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр аваарай.
Kingdom хотхон: kingdom.master.mn


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.