Английн тэрбумтны бидэнд өгөх 10 зөвлөгөө

Жинхэнэ “хувиараа бизнес эрхлэгч” хүн гэж Ричард Брэнсон (Richard Branson)-ийг л хэлэх биз ээ. Тэрээр 1972 онд 22 настайдаа одоогийн аварга том "Виржин" (Virgin) группээ үндэслэж байсан юм. Түүний эцэс төгсгөлгүй бүтээлч санаанаас 400 гаруй компани цэцэглэн хөгжиж, хөдөлмөрийн үр шим нь түүнийг тэрбумтан болгосон билээ. Ингээд  Р.Брэнсоны баримталдаг, бизнесээ амжилттай өргөжүүлэхэд хэрэг болох 10 зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Английн тэрбумтны бидэнд өгөх 10 зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Р.Брэндсон 16 настайдаа “Оюутан” хэмээх сэтгүүл гаргаж, бизнест хөл тавьж байсан түүний “Virgin” группт багтдаг “Virgin Atlantic” авиа компани, “Virgin Records” дуу бичлэгийн компани хамгийн амжилттай ажиллаж яваа. Өдгөө 65 настай, Их Британийн хамгийн баян хүмүүсийн нэг тэрээр “The Virgin Way: Everything I Know About Leadership” хэмээх бизнесийг хэрхэн яаж хийх тухай бизнесмэнүүдийн гарын авлага болохоор ном өнгөрсөн жил гаргасан юм.

1. Өөртөө таалагдахгүй юмыг хийх хэрэггүй
Хүн ганц л удаа амьдарна. Тэгэхээр үнэхээр сонирхол хүслийг чинь татдаг зүйлээ л хийх нь хамгийн чухал. Дуртай зүйлдээ л амьдралаа зориулбал эцэстээ сэтгэл хангалуун байх болно. Хэрэв чамд бизнесийн маш сайхан санаа байгаа бол, тэр санаа нь бусдын аж амьдралыг илүү сайхан болгож чадахаар бол оролдоод үз. Хэрэв чи төрөлхийн бизнес эрхлэгч хүн биш л бол өөрт таалагдах мэргэжил эзэмшээд, түүгээрээ ажиллаад явах хэрэгтэй. Түүнээс биш мөнгө их олдог гээд өөрт таарахгүй, дургүй ажил мэргэжил сонгох хэрэггүй. Тэгвэл аймшигтай алдаа болно. “Намайг анх Лондоны баруун дүүрэг дэх байрны хонгилд бизнесээ эхэлж байхад ямар ч төлөвлөгөө, стратеги байгаагүй. Бизнесийн гүрэн байгуулна гэсэн санаа ч байсангүй. Би зүгээр л хүмүүс хэрэглэж үзээд таалдаг, надад ч бас хийхэд тааламжтай байдаг, эцэстээ надад хангалттай мөнгө өгдөг зүйлийг л хийхийг хүсч байлаа”



2. Сайн үйлийг харамгүй хий
“Дэлхийд хаа сайгүй өрнөж буй ядуурал, өлсгөлөн, байгалийн гамшгийн эсрэг хувь нэмрээ оруулах шиг сэтгэлийн таашаал өгдөг зүйл байхгүй”. Амжилттай яваа ихэнхи бизнесмэнүүд Анна Франкийн хэлсэн “Өглөг өгснөөрөө ядуурсан хүн гэж байдаггүй” гэсэн үгтэй санал нэгддэг. Учир нь бусдад тусалснаараа хүн хохирох биш харин ч сэтгэлийн асар их таашаал, аз жаргалыг мэдэрдэг юм билээ.



3. Өөрийн бизнестээ итгэлтэй бай
Чи ямар нэгэн барааг үйлдвэрлэж байна гэж бодоё. Тэгвэл өөрийн бүтээгдэхүүн болон бусдад санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрөө худалдаж авч байгаагаар, эсвэл үйлчлүүлж байна гэж бод. Нэг ёсондоо бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөвхөн мөнгө олох хэрэглүүр мэтээр битгий хар. Чи бол өөрөө хэрэглэгч тэгэхээр хэрвээ чи өөрийн бүтээгдэхүүнээ анзаарахгүй орхивол бусад нь ч гэсэн таны бүтээгдэхүүнийг мартах болно. Тэгэхээр таны анхаарал, мэдрэмж зэрэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг тань амжилтанд хүргэх гол зүйл болох болно.



4. Хөгжилдөхөө мартаж болохгүй
Амжилтанд хүрнэ гээд хэтэрхий туйлширч болохгүй. Ямар ч их ажилтай, төлөвлөгөөт хувиартай байсан ямагт хэдэн хормыг өөртөө зориулж байна. Өөртөө зав гаргадаггүй хүн, өрөөлд зөв гаргана гэдэг юу л бол. Хааяа ч гэсэн найз нөхөдтэйгээ хөгжилдөж тархиа амрааснаар, таны маргаашийн ажлын бүтээмжийг гайхамшигтай нэмэгдүүлэх болно. Хэзээ ч битгий дүрэм журамд баригд. Ажлаа хүнд дараатай зүйл биш, харин ч зугаатай зүйл мэтээр хүлээж авах нь хэрэгтэй. Бизнест амжилт гаргая гэвэл хуучинсаг үзлээ хаяж, шинэлэг бай.



5. Бууж өгөх гэдэг үгийг оюун бодлоосоо хая
Бүтэхгүй гэдэг үгийг хэзээ ч битгий бод. Магадгүй санаанд чинь буухгүй байгаа зарим зүйл, таныг өндөрт өргөх том боломж байдаг. Зарим үед эрсдлээс айж, утга учиргүй олон тооцоо гаргах хэрэггүй. Эхлүүлсэн байхад учир нь олдоно. Дэлхий дээр маш олон хүн гарч болзошгүй эрсдлээс айж, бизнесийн алтан боломжоо алдаж байдаг. Гэлээ гээд би хүмүүсийг битгий тооцоол, төлөвлө гээгүй юм. Зөв бодож, зөв хөдөл. Алдаанаас айгаад урагшлахгүй байх нь утгагүй зүйл. Алддаггүй хүн гэж байхгүй. Хамгийн гол нь алдсан алдаан дээрээ ахин бүдэрч болохгүй. Би амьдралд боломжгүй зүйл байдаггүй гэдэгт бат итгэлтэй байна.



6. Чадварлаг хамт олныг бүрдүүл
Залуу бизнес эрхлэгчдийг хараад байхад бүх зүйлд оролцож, бүгдийг өөрөө хийх гэж оролддог. Ингэж ажиллавал тун удалгүй өөрийн­хөө хүч, нөөц бололцоог бүгдийг нь шавхаж дуусна. Тэгэхээр өөрийгөө ялих шалихгүй ажлаас чөлөөлж, бусдаар хийлгээд, бизнесээ илүү томоор харах, ирээдүйгээ төлөвлөхөд л цаг заваа зориулах хэрэгтэй. Сайн менежерүүд өөрөө бүгдийг мэдэж, чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч сайн баг бүрдүүлэн ажиллахыг эрмэлздэг. Мэдээж чамд өөрийн бодол байгаа, гэхдээ түүнийгээ бусадтай зөвшилцөлгүйгээр бусдад тулгах арга байхгүй.



7. Ганцаараа байх цагийг ямагт өөртөө гаргаж бай
Ачаалалтай өдрийн ард гарах үнэхээр сайхан байдаг. Хийсэн зүйлээ эргээд харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө. Зарим үед хамт олонтойгоо бус жинхэнэ өөртэйгээ хамт байж, өөрийгөө сонсох нь чухал. Чи ганцаараа байхдаа л жинхэнэ өөрөөрөө байж, задгай сэтгэх болно. Тиймээс энэ нь чиний юу хийх ёстойг хэлээд өгнө. Би өөрийнхөө дуртай зүйлийг хий гэж хэлж байсан. Өөрийгөө сонссоноор л чи өөрийнхөө мөн чанарыг ойлгох болно.



8. Бусадтай үргэлж сайхан харьцах хэрэгтэй
Сайхан харилцаа бусдад үргэлж аз жаргал авчирна. Чи өөрөө ямар байхыг хүсэж байна. Бусдад яг түүн шигээ хандах хэрэгтэй. Бусдыг баян ядуу, доод дээд гэж ханддаг хүмүүсийг би ер ойлгодоггүй юм. Сайхан харилцаа хэзээд сайхан зүйлсийг дагуулж байдаг. Үүнд итгэлтэй байж болно. Сайхан харилцаан дээр бизнес тогтдог гэвэл хилсдэхгүй. Бусадтай ижилхэн харьц. Байр сууринд нь тааруулж хандана гэдэг хэзээд байж боломгүй зүйл гэж би боддог.



9. Ойрхон бай
Олон тэрбумын орлоготой том компани ч бай, шинэхэн жижиг компани ч бай үүсгэн байгуулагчид нь өөрсдийгөө ажилтнуудаас зааглах хэрэггүй. Менежерээс эхлээд хамгийн доод шатны ажилтантайгаа ч холбоотой байх нь чухал. Миний хувьд би цүнхэндээ жижиг тэмдэглэлийн дэвтэр байнга авч явдаг. Учир нь би Виржиний аль ч түвшний ажилтантай боломж гарвал ярилцаж, тэмдэглэл хийх дуртай.



10. Аз жаргал гэдэг хамгийн сайхан зүйл
Би аз жаргалтай хүн, үргэлж инээдэг. Тэр чинээгээрээ хүмүүст аз жаргал бэлэглэхийг хүсдэг.  Бас би онигоонд дуртай. Инээд гэдэг бол яахын аргагүй хамгийн сайн эмчилгээ болдог юм.Ямар ч сэргээшээс илүү хамгийн төгс эмчилгээ бол инээд. Хэрэв ямарваа нэг зүйл таны баяр баяслыг төрүүлэхээ больвол, түүнд өөрчлөлт хийх цаг болсон гэсэн үг.



Уг зөвлөгөөг бидэнд өгсөн тэрбумтан Ричард Брансон (Richard Branson)-ы хувийн зургууд:












 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()