Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бидний бодлоор зүгээр нэг гялгар цаасыг биш, харин энэ дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн цаг үеийн жинхэнэ “бодит” амьдралыг харуулсан хамгийн сонирхолтой гэсэн 3 гэрэл зурагчин болон тэдний бүтээлүүдийг онцолж та бүхэндээ толилуулж байна.
Хэрвээ та хүсвэл энэ үзэсгэлэнг Москвад одоо шууд л очиж үзэж болно. Гэрэл зургийн үзэсгэлэн 2 сарын 20-ноос 5 сарын 26-ыг дуустал үргэлжлэх юм байна.
I. Гэрэл зурагчин Малик Сидибе - Сайхан амьдрал.
Үзэсгэлэн “Екатерина” соёлын төвд 5 сарын 12 хүртэл болно.
1. Малик Сидибегийн Мали улсын нийслэл Бамакод 1960-1970 онуудад авсан ихэнхи нь хэвлэгдэж байгаагүй 50 орчим зургийн цуглуулгыг толилуулж байна.
2. Эдгээр зурагнууд нь Малийн нийслэлийг бүх дэлхийн түүхэн явцад нэгдэх хүсэл эзэмдэж байх тэр жилүүдийн шуугиант Бамакогийн уур амьсгалыг бүрэн харуулж байна.
3. Зурагчин Малик Сидибе нь Бамако хотоос 300 километрийн зайд орших Солоба тосгонд 1936 онд төржээ. Сидибе залуудаа фото зураг их сонирхдог нэгэн байсан бөгөөд анх францын гэрэл зурагчин өөрийн ажлын газрыг засуулах захиалга өгснөөс хойш, гэрэл зургийн ертөнцөд эргэлт буцалтгүй оржээ.
4. 1957 он. Сидибе үдэшлэг, хурмын тухай сурвалжлага хийн “чөлөөт зурагчин”-нэртэйгээр ажлын гараагаа эхэлсэн байна.
5. 1962 он гэхэд тэрээр Бамакогийн алдартай Багадажи дүүрэгт хувийн “Малик” студээ нээж, энэ студидээ хөрөг зургийн ажлаа үргэлжлүүлэх болжээ.
6. Фото хөрөг зурагнаас гадна Сидибе шөнийн Бамако, Нигер голын эрэг дээрх амралтын олон сайхан гэрэл зургийг авч байжээ. Мали улс нь дөнгөж хоёр жилийн өмнөөс л тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд тус улс шинэ эрч хүч урам зоригоор дүүрэн байгаа ажээ.
7. Тэр үед энэ улс руу Европ, Энэтхэг, АНУ-аас кино, мэдээ мэдээлэл ихээр орж ирж, нэг ёсондоо барууны соёл дэлгэрч байсан. Гэвч Бамакогийн нийгмийн үлэмж их өөрчлөлт нь үндсэндээ орчин үеийн хөгжимөөр дамжин хийгдэжээ. Зурагчин маань барууны загвараар хувцаслаж, алдартай аянд бүжиглэх залуусын үдэшлэгээр явж зураг авч байв. Түүний зурагнууд ирээдүйдээ итгэлтэй, амьдрах хүслээр дүүрэн хөгжилтэй залуу хүмүүсийг харуулсан байдаг.
8. Хотоор харийн хачин нэртэй шөнийн цэнгээний газрууд нээгдэж, зурагчин Сидибег бүх л томоохон үйл явдлуудад оролцохыг урьдаг байлаа. Тэрээр маш их нэр хүндтэй болж, хэрвээ түүнийг ирж чадахгүй болох тохиолдолд үдэшлэгнийхээ цагийг, тэр ч бүү хэл өдрийг ч хойшлуулдаг байжээ.
9. Малик Сидибе нь Африкийн хамгийн нэр хүндтэй зурагчдын нэг бөгөөд одоо урьдын адил Бамакодаа ажиллаж амьдарсаар л байна.
II. Гэрэл зурагчин Том Вуд – Британи (1973–2012 он)
Үзэсгэлэн “ Екатерина”соёлын төвд 5 сарын 12 хүртэл болно.
10. Британы гэрэл зурагчин Том Вудын үзэсгэлэн бараг л өдөр тутмын ажлын 40 орчим жилийг хамардаг бөгөөд “Эрэгтэй эмэгтэй хүмүүс”, “Хайрын эрэлд”, “Автобусны Одиссея”, “Камертай хүн”, “Хүмүүс” зэрэг хамгийн алдартай цувралууд болон альбомнуудын бүтээлүүдийг багтаасан байна.
11. Зурагнууд нь албадмал биш, зөнгөөрөө, маш өв тэгш байдлаар Ливерпуль, Нью-Брайтон, Мерсисайд хотуудын гудамжны өдөр тутмын амьдралыг харуулдаг.
12. Зурагчны төсөл тун өвөрмөц билээ. 1982-1985 онуудад Вуд нь Челсигийн “Chelsea Reach” пабад зураг авч байсан бөгөөд үүний үр дүн “Хайрын эрэлд” зургийн цуврал болжээ. Зурган дээр зохиогч найзуудын хамт. 1983 он.
13. Тэрээр 18 жилийн турш ливерпулийн автобусанд явж, цонхоор хүмүүсийн зургийг авдаг байсан байна. Авсан 100 000 зургаараа «All zones Off Peak» нэртэй ном хийжээ.
14. Мөн 1993-1996 онуудад 3 жилийн турш Ливерпулийн “Камель Лэрд” хэмээх усан онгоцны засварын газар зураг авчээ.
15. Зурагчин маань өөрийг нь документалист төрөлд оруулахад дургүй бөгөөд “реалист” гэж нэрлэхийг илүүд үздэг ажээ.
16. Вуд маш их зураг авдаг байсан бөгөөд зурагнуудаа үзүүлэх эсвэл түүгээрээ мөнгө олох гэж яардаггүй, алдар нэрийг эрэлхийлдэггүй байсан байна. “Би зурганууддаа боловсрох цаг хугацаа өгөхийг хүсдэг байсан. Тэдгээр зурагнууд нь нээлт болох ёстой. Ямар зурагнууд нь алдартай болохыг та бүхэн төдийлөн мэдэхгүй”- хэмээн тэрээр ярьдаг байна.
17. “Богино хугацаанд сайн зурагчин болчихож болно, гэвч жинхэнэ бүтээл бий болгох нь уулын орой руу том чулуу өнхрүүлэхдээ адил”-гэж Вуд ярьдаг ажээ.
18. Одоо Том Вуд нь хойд Уэльсэд амьдран орон нутгийнхаа байгалийн зургуудыг авч, нилээд хэдэн төсөл дээр ажиллаж, шинэ номнуудаа хэвлүүлэхээр бэлдэж байгаа ажээ.
III. Гэрэл зурагчин Никита Шохов – “Хар тэнгисийн амралт”
Үзэсгэлэн “Зураб Церетелийн” урлагийн Галерейд 5 сарын 12 хүртэл гарч байна
19. Никита Шохов бол Екатеринбургийн залуу зурагчин юм. 2010 онд Кино урлагийн дээд сургуульд элсэхийг мөрөөдөн Москвад иржээ.
20. Никита кино урлагийн дээд сургуульд элсэж чадаагүй ч эхлээд кино операторын факультетэд элсэхийн тулд зайлшгүй шаардлагатай байсан учир фотозураг сонирхож эхэлжээ.
21. Тэр одоо Родченкогийн нэрэмжит Москвагийн фото зургийн сургуулиа төгсөж байгаа ажээ.
22. Никита нь Игорь Мухинагийн шавь билээ. Эндээс түүний нийгмийн асуудалд шүүмжлэлтэйгээр хандах байдал болон иргэний байр суурь, илэн далангуй байдал, объектийн зургийг ойрын зайнаас авах, үйл явдалд сэтгэл нь татагдах, ажилдаа хандах хандлага зэрэг нь төлөвшиж байгаа билээ.
23. “Миний гол дүрэм бол: ямар ч дүрэм гэж байхгүй.”- хэмээн залуу зурагчин хэлэх дуртай.
24. ”Сочи хот бол Оросын хамгийн алдартай рашаан сувиллын газар билээ. Хүүхэд байхдаа би тэнд олон удаа очиж амарч байсан бөгөөд миний хувьд энэ хотын гол нүүр царай нь пляж юм. 2014 оны Олимпийн нийслэлээр сонгогдсоноос хойш хотын имиж эрс өөрчдлөгдсөн билээ. Сочи хот одоо дэд бүтэц, экологи, тав тух, аюулгүй байдлын хамгийн өндөр шаардлагад тохирсон ирээдүйн хот болох гэж байна.”- хэмээн өөрийн төслийн тухай Никита өгүүлж байна.
25. “Засаг захиргааныхан Сочид байгаагүй нөхцлийг бий болгохыг оролдож байна. Гэвч сочийн наран шарлагын газар зөвлөлт засгийн үеэс нээх өөрчлөгдөөгүй хэвээр л байна. Нөгөө л байдлаараа, нөгөө л тосоо түрхэн биеэндээ шингээж, зөөлөн арьсаа наранд ээгээд л... Гурван долоо хоногийн дараа тэд Оросын дундад бүс, Урал, Сибирь рүүгээ буцна шүү дээ.” – хэмээн тэрээр нэмж ярьсан юм.
26. Ингэхэд эдгээр зурагнуудыг тэрээр Сочид жилийн турш авсан бөгөөд үзэсгэлэнд гарснаар зурагчны төдийгүй, хотын өөрчлөлт дэвшлийг харьцуулан дүгнэх боломж гарч байгаа юм.