Ноосоо авахуулсан Альпакууд

2013-05-04, 21:03
17,207
Германы нэгэн жижигхэн хот болох Винкламд "Альпакын ноос авах өдөр" болсон байна. Альпак (Alpaca) гэдэг нь Лама тэмээн гөрөөстэй төстэй бөгөөд Өмнөд Америкт байдаг сүүн тэжээлтэн амьтан юм. Альпакын ноос нь маш зөөлөн, бас үнэтэй байдаг. Тиймээс нутгийн иргэдийн хувьд энэ нь орлоготой болох гайхалтай боломж бөгөөд амьтдын хувьд зуны халуунд ноосондоо дарагдаж түүрхтэхгүй байх давуу талтай юм. Ингээд өхөөрдөм амьтад ноосоо авахуулсны дараа ямар болсныг сонирхоцгооё.
Ноосоо авахуулсан Альпакууд

Германы энэ жижиг Винклам хотод эдгээр амьтадыг нутагшуулжээ.

1. Ноосоо авахуулахын өмнө.



2. Альпакуудын үсийг ихэвчлэн хавар авдаг байна.



3. Фермер Соня Турбан альпакын ноосыг хяргаж байна.



4. Ноосоо авахуулж буй альпак.



5. Альпакын ноос нь хонины ноосноос жингээрээ хөнгөн байдаг.



6. Түүний ноос тослоггүй байдаг учир ноосоор нь хийсэн зүйл удаан бохирддог.



7. Альпак төлөгний ноос нь маш зөөлөн, дулаахан, ус нэвтэрдэггүй, харшил өгдөггүй гэдгээрээ бусад ноосноос давуу талтай.



8. Ноосоо хяргуулсны дараа.



9. Үнэхэр өхөөрдөм байгаа биз?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()