Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?

Зуны улиралд тослог арьсыг арчлах, хамгаалах үнэхээр хэцүү байдаг. Тиймдээ ч арьсандаа тохирсон зөв бүтээгдэхүүн, арчилгааг сонгон хийх, гэрийн нөхцөлд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр маск тавьж байгаарай. Ингээд бид та бүхэндээ халуун дулааны улиралд тослог арьсаа хэрхэн хамгаалах болон арчлах талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тослог ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах

Хэрвээ та тослог арьстай бол аль болох тослог багатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйн хэрэг. Бүтээгдэхүүний тослог, чийг хоёр тусдаа учраас ялгаж сурах нь чухал. Ингэснээр таны арьс, илүү гэрэлтсэн, өнгөлөг толигор болох болно. Түүнчлэн илүүдэл тос шингээгч салфеткийн байнга цүнхэндээ байлгаарай. 

Тослог ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах

2 Буруу шингэн пудр сонгох

Бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг нэн чухал гоо сайхны бүтээгдэхүүний нэг бол яалт ч үгүй шингэн пудр буюу суурь крем билээ. Тэдгээр нь дотроо төрөл бүрийн орц найрлагатай тул арьсанд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг. Өө дарагчтай, дарагчгүй, BB крем, батганы эсрэг, үрэвсэл намдаах гэх мэт... Bb крем нь дотроо тэжээлийн тос, нарны хамгаалалт, суурь, өө дарагч, крем пудр зэрэг олон төрлийн үйлчилгээтэй байдаг бол тослог арьсанд аль болох хуурай пудр болон шахмал энгэсэг тохиромжтой байдаг. 

Буруу шингэн пудр сонгох

3 Пример хэрэглэх

Крем, пудрын өмнө суурь пример хэрэглэж өгснөөр, нүүр гялалзах, тос ялгарахаас сэргийлж, будагны тогтоцыг сайжруулдаг. Мөн энэ нь арьсны нүх сүв, өөг сайтар далдалж, будгийг илүү өө сэвгүй харагдуулдаг тустай билээ. 

Пример хэрэглэх

4 Гүн цэвэрлэгээ

Тослог болон холимог арьсанд маш сайн, супер гүн цэвэрлэгээ хэрэгтэй. Учир нь гүн цэвэрлээгүйгээс болж арьсанд будгийн үлдэгдэл үүссэнээс нөсөө, толбо, батга гарах нөхцөл бүрддэг юм. Тиймээс 7 хоногт дор хаяж 1 удаа арьсаа гүн цэвэрлэн гуужуулж байх нь чухал юм. Танд гэж хэлэхэд "Nivea" болон "Clean & Clear"-ийн гуужуулагч Монгол бүсгүйчүүдийн арьсанд тохирдог. 

Гүн цэвэрлэгээ

5 Эрүүл хооллох

Тослог арьстай хүмүүст өөх тостой, шарсан хуурсан, хурц хоолууд огтхон ч нийцдэггүй. Харин түүний оронд шинэхэн жимс, жимсгэнэ сүү цагаан идээ, аль болох эрүүл, илчлэг тослог багатай хооллох хэрэгтэй. Таны идэж байгаа хоол хүнсний үр дүн, оройноо арьсан дээр ил болно гээд бодоод үзээрэй.

Эрүүл хооллох

6 Арьсаа амраах

Хааяа ч болов арьсандаа элдэв тос крем пудр хэрэглэхгүй, амрааж байх нь чухал. Хэрвээ шаардлагатай бол нүүрэндээ нарны тосыг түрхээд гараарай. Бидний өдөр бүр түрхдэг тос, пудр нь арьсыг маш ихээр бохирдуулж, элдэв батга, тэрчлэн арьсны өнгийг маш ихээр гундаадаг байна. 

Арьсаа амраах

7 Согтууруулах ундаанаас татгалзах

Архи, согтууруулах ундаа нь арьсны уян хатан байдлыг эвдэж, арьсыг маш ихээр хөгшрүүлдэг. Мөн арьсны тослогийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг учраас аль болох түүнээс татгалзах хэрэгтэй. 

Согтууруулах ундаанаас татгалзах

8 Өндөгний маск

Өндөг нь арьсны бохирдлыг гүн цэвэрлэж, тослогийг тэнцвэржүүлдэг гайхалтай үйлчилгээтэй. Үүний тулд нэг өндөгний цагааныг ялгаж аваад сайтар хольж, нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн буцалсан усаар угаана. Үүнийг долоо хоногт 2 удаа хийхэд болно. 

Өндөгний маск

9 Тараг

Тараг нь арьсны гадаргуу болон гүнд байгаа бохирдол, тосыг маш сайн арилгадаг байгалийн цэвэрлэгч, чийгшүүлэгч билээ. Үүнийг мөн өндөгний цагааны адил нүүрэндээ түрхээд (гэхдээ гэрт бүрсэн цэвэр элгэн тараг байвал сайн) 15 минут байлгасны дараа угаагаарай. Үүнийг өдөрт нэг, өглөө юмуу оройдоо хийвэл та долоо хоногийн дотор үр дүнг нь үзэх боломжтой. 

Тараг

10 Улаан лооль

Улаан лоолинд агуулагдах С витамин нь үрэвсэл, батганы эсрэг маш сайн эмчилгээ болдог. Дээр нь арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэж, өнгийг сэргээдэг аж. Улаан лоолио хальслаад, нухашлаад, нүүрэндээ түрхэж 15-20 минут болгоорой. Эсвэл улаан лоолио талаар нь хуваагаад шүүсийг нь шахан нүүрээ арчиж болно. Үүнийгээ хүйтэн усаар угаагаад, чийгшүүлэгчээ түрхээрэй. 

Улаан лооль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()