Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэгвэл Америкийн Индиана мужид энэ боломжтой гэнэ. Индианад 10-аас дээш насны хүүхдийг насанд хүрсэн хүний дайтай шүүдэг байна. Пол 15 настай нэгэн найзтайгаа юманд явах гэтэл нөгөө хүүхэд нь "хойд эцэг маань намайг хаашаа ч явуулдаггүй"- хэмээн гомдоллосон аж. Ингээд хөвгүүд буугаар хойд эцгийг нь айлгахыг оролдсон бөгөөд харамсалтай бүх зүйл аллагаар дууссан байна.
Полыг Индиана мужийн хувьд бараг л хамгийн зөөлхөнөөр шүүсэн бололтой. Учир нь түүнд 65 жилийн ял ч оноох боломжтой байсан гэнэ. Эхний 3 жил Пол хүүхдийн хорих ангид хоригдох бөгөөд дараа нь насанд хүрэгчдийн хорих анги руу шилжих юм байна. Полын эцэг эх нь хүүгээ хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаа ч 25 жил хэтэрхий урт хугацаа байна гэж үзсэн байна.