Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Камбож
Камбожид “Happy Hour” хэмээх нэртэй задгай хоёр хундага дарс, нэг шарсан мэлхий, ороолт, гурван шарсан аалз, 4 литр ус, хоёр лааз Кока-Кола, 50 грамм бяслаг гэх мэт зүйлсийг худалдан авч болдог байна. Үүнээс гадна нэг доллараар 1кг хувцас угаалгаж болох юм байна.
Австри
“Kornspitz” жигнэмэг.
Филиппин
30 минутын хөлний массаж, жижиг шарсан загас, эрэгтэй үс засалт, 28 ширхэг Мальборо тамхи, 7Eleveн хэмээх кофе, AА төрлийн 3 зай, хоёр цаг интернэт кафед суух, Mr. Donut-ын 4 жигнэмэг, 2 км таксигаар явах, 4 литр ундны ус эсвэл маш их хэмжээний будааг худалдан авч болох юм байна.
Испани
Төвд нь 1 доллараар аяга кофе худалдан авч болох юм байна.
Вьетнам
Нэг өдөр дугуй түрээслэх, 2 аяга сүүтэй кофе, Mobifone симээр ярих, Фо хэмээх Вьетнамын үндэсний шөлтэй хоол, хувцас угаалга, 250 грамм цагаан гаа, 40 өндөг, Вьетнамын үндэсний малгай, 1-2 сонин, 1 DVD, 7 литр ундны ус, Ханойн сүмийн хоёр тасалбар, 2 ширхэг Halidа шар айраг, 1.25 л бензин.
Их Британи
0.5 л бензин, 2 ширхэг тамхи, 3 алим, нэг сонин.
Хорват
Том зайрмаг.
Дани
1 литр сүү, захианы марк.
Унгар
Будапештад нэг доллараар 1 зайрмаг эсвэл 4 ширхэг алим, 1 гамбургер, 1 ил захидалын хуудас, 1 сонин эсвэл 30минут машинаа зогсоол дээр тавьж болох юм байна.
Турк
Автобусны тасалбар, Нэг лааз Кока-Кола, сэндвич, 2-3 сонин, нэг кг алим эсвэл жүрж, хагас кг гадил, 2 шил ус, 2 ширхэг талх.
Итали
Хямдхан нэг шил дарс, 1 кг шпагетти, 6 шил цэвэр ус эсвэл нэг ширхэг өвчин намдаах эм худалдан авах боломжтой юм байна.
Колумб
Нэг аяга кофе эсвэл хэдэн ширхэг жигнэмэг.
Өмнөд Солонгос
Сөүлд нэг доллараар автобус эсвэл метрогоор л зугаалж болох нь ээ.
Тайланд
4 литр цэвэр ус, 1.5 л хийжүүлсэн ус, 1 цаг утсаар ярих, Bangkok Post сонин худалдан авах, Skytrain-ээр зугаалах, 3 порц зайрмаг, нэг литр бензин, хэдэн км таксигаар явах, 2 литр Кока-Кола гэх мэт.
Египет
Будаа, гоймон, шарсан сонгино орсон “koshary plate” хэмээх хоол, эсвэл жигнэмэг.
Энэтхэг
Хангалттай хоол идэж болно.
Коста-Рика
Папайя, хан боргоцой эсвэл шийгуа.
Дубай
Дубайн Jabal Al Noor уулыг харж магадгүй юм.
Португаль
Нэг эспрессо кофе.
Лаос
Нэг лонх шар айраг, сэндвич, 4 ширхэг нойлын цаас, 2 аяга чанасан кофе, 16 ширхэг гадил, нэг цаг интернэтэд суух, 3 литр ундны ус авч болох юм байна.
Австрали
Хонжворт сугалаа.
Иордани
Уут чипс, эсвэл хоёр кофе.
АНУ
Нэг цаг Blue Bus-аар аялах эсвэл машинаа нэг цаг зогсоолд тавьж болно.
Никарагуа
Лонх шар айраг.
Аргентин
Буэнос-Айрест нэг доллараар автобус эсвэл метрогоор үйлчлүүлэх боломжтой бөгөөд эсвэл хангалттай хэмжээний жимс жимсгэнэ худалдан авах, шүлжмэл бугуйвч худалдан авах боломжтой юм.
Белиз
Шарсан гадил.
Индонези
Хангалттай хоол идэх боломжтой.
Мьянмар
Аяга мөстэй кофе, 4 хайрцаг улсын тамхи, 10 ширхэг жигнэмэг, 4 литр ундны ус, 1 лааз Кока-Кола, 1 цаг интернэтийн эрх эдэлж болох юм байна.
Үүнээс харахад 1 доллар үрэх хамгийн тохиромжтой газар нь Вьетнам, Тайланд, Филиппин бололтой.
Харин Монголд 1$-оор юу худалдаж авах боломжтой вэ?