Эерэгээр цэнэглэгдсэн эрч хүчтэй залуустаа зориулав

2013-04-19, 18:15
5,080
4 САРЫН 20-НД ЗАЛУУСЫН БАЯРААР Паркад УУЛЗАЦГААЯ. Сүүлийн үед залуусын баяр болох гэж байгаа гэсэн мэдээ хаа сайгүй явах болсон. Харин энэхүү баярыг зохион байгуулагч Скайтелийн Маркетингийн мэргэжилтэн Б.Ууганцэцэгтэй уулзаж арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Эерэгээр цэнэглэгдсэн эрч хүчтэй залуустаа зориулав

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Залуусын баяр гэхээр их сонирхол татаж байна. Уг баярын талаар манай уншигч залууст мэдээлэл өгөхгүй юу?
Залуучууддааэнэ өдрийн мэнд хүргэе! Скайтел компаниас санаачлан хамгийн анх зах зээлд нэвтрүүлсэн залуусын d20 брэндийн 11 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. d20 брэнд жил бүр хэрэглэгчиддээ зориулан шинэлэг, сонирхолтой, дурсамжтай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. Харин энэ жилээс эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 20-ныг “Залуусын баяр” хэмээн нэрлэж, залуустайгаахамтдаа тэмдэглэхээр бэлтгэлээ хангаад байна. Өөрөөр хэлбэл төрсөн өдрийнхөө баярыг хамтдаа тэмдэглэцгээе хэмээн урьж байна.

Залуусын баяр гэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байна.Үйл ажиллагааны онцлогоос дэлгэрэнгүй танилцуулаач.
Ирж буй зуны хамгийн эхний баяр гэдгээрээ онцлог байх болов уу. Өдрийн сайныг өнжин хүлээж гэдэг шиг цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой өдрийг сонгон авч онцгой содон үзүүлбэрүүдийг бэлдлээ. Түүнээс гадна шоу тоглолт гэхээсээ илүүтэйгээруран бүтээлч залуусын өдөрлөг байгаасай гэсэн үүднээс 2 хэсэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эхний хэсэгт залуусын сонирхдог бүжгийн хамтлагууд, гитартайдуучид, зураач, циркийн илбэчид, уран нугараачид гэхчлэн авьяаслаг уран бүтээлчдийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой. Харин дараагийн хэсэгт d20 брэндтэй хамтран ажилладаг, дэмждэг Дуучин A Cool, Дуучин Цэлмүүн, Mixx, Asian shop, Моханик, Камертон 2 хамтлагийнхан маань төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн залуустай хамтдаа баяраа тэмдэглэх юм. Залуу хүн бүр заавал ирж үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Учир нь залуу хүн бүрийн сонирхож болохуйц бүхий л зүйлсийг нэг дор цогцлоох гэж их хичээсэн байгаа.


Залууст зориулсан хамгийн анхны брэнд болох d20 брэндийн түүхээс уншигчиддаа зориулан товч танилцуулна уу.
Залуус маань “Би зүгээр ус уумаар байна” рекламыг тодхон санаж байгаа байх. 2002 онд цоо шинэ өнгө төрх, өвөрмөц сурталчилгаа бүхий d20 брэнд хамгийн анхны “Залуусын” гэх тодотголтойгоор зах зээлд гарсан. d20 брэндийн залуучууд маань хоорондоо үүрэн холбооны хамгийн хямд тарифаар мессэж бичих, найзуудын групп үүсгэн хөнгөлөлттэй үнээр хоорондоо холбогдох, амралтын өдөр бүр ярианы хөнгөлөлт авах гэхчлэнзөвхөн залууст зориулсан урамшууллуудыг авдгаараа онцлогтой. Залуу хүн бүр өөрөөр амьдрахыг хүсч, хичээж зорьж байдаг. Тэр ч үүднээс бид залуусынхаа тэрхүү чин хүсэлд нь нийцүүлэхбрэндийг бодлогыг барьж ажилладаг байгаа.

11 жилийн түүх гэдэг бол багагүй хугацаа. Энэ хугацаанд олон сонирхолтой зүйлсийг санаачлан хэрэгжүүлж байсан байх. Залуустаа зориулан хийж байсан томоохон ажлуудаасаа товч дурьдвал
d20брэнд анх зах зээлд гарсан цагаас эхлэн залуучуудад зөв мэдээлэл, зөв мессэжүүдийг хүргэхийг зорьсоор ирсэн. Энэ утгаараа 11 жилийн хугацаанд залуустай ойрхон байж, тэдний хүсэл сонирхлыг дэмжсэн “Мэргэжил бүхэн сайхан” цуврал лекц, “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, “Live Different”амьд хөгжмийн шоу, автомашины дрифт шоу гэхчлэн боловсролын салбарт, урлаг спортын салбарт уриалсан арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлж байсан. Бид үйлчилгээ үзүүлэгчийн хувьд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг мэдрэх, оновчтой шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, залуучуудын хэрэглээний онцлогийг тусгах тал дээр ч мөн онцгойлон анхаардаг. Зөвхөн d20-ийн залуустаа зориулан хамгийн анхны мессэж хямд үйлчилгээ, анхны хөнгөлөлтийн купон, үнэнч найзуудын сүлжээ, хосын хөнгөлөлт зэргээс гадна хязгааргүй мессэж илгээх боломжтой цэнэглэгч картыг анхлан зах зээлд танилцуулсан. Цаашид ч залуусын хүсэл, сонирхолд нийцсэн олон шинэлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

d20 төрсөн өдрөөрөө хэрэглэгчидтэйгээ хамтдаа баярлаж байгаа юм байна. Хэрэглэгч хүүхэд залуустаа зориулан барьж буй бэлгээ манай уншигчдад танилцуулаач.
Залуусын баярын хүндэт зочид бол яахын аргагүй d20 брэндийн үнэнч хэрэглэгчид байх болно. 4 дүгээр сарын 20-нд Үндэсний Соёл амралтын хүрээлэн буюу Паркад ирсэн хамгийн азтай, одтой хэрэглэгчийг бид шалгаруулахаас гадна хамтлаг дуучидтайчөлөөт ярилцлага өрнүүлэх, онцгой урамшуулалд хамрагдах гэхчлэн олон бэлгүүдийг авах боломжтой. Дээр хэлсэнчлэн байхгүй юм байхгүй шоу болно гэж амлах байна. Сонирхуулж хэлэхэд, залуусын хайртай дуучин Цэлмүүн маань d20-ийн баярт хүрэлцэн ирэх болно.

Залуусын брэнд гэдэг утгаараа хүүхэд залуучуудад зориулсан, тэднийг дэмжих олон үйл ажиллагаа явуулдаг байх. Яг ямар чиглэлд голлон анхаарлаа хандуулдаг вэ?
Тэгэлгүй яахав. d20 брэндийн гол зорилго бол нэгдүгээрт хамгийн хэрэгцээтэй үйлчилгээг цаг алдалгүй хэрэглэгчиддээ санал болгох, хоёрдугаарт хүүхэд залуучуудыг урдаа зорилготой, эзэмшсэн боловсролтой, эрүүл спортлог, байгаль эх дэлхийдээ хайртайиргэн болон төлөвших тал дээр онцгойлон мэдээлэл хүргэхийг зорьж байна.

Залууст зориулан шинэлэг зүйлийг санаачилдаг та бүхнийг “би залуусын мөрөөдлийг биелүүлэгч” гэж тодорхойлмоор санагдлаа. Тэгвэл залуусын хүсэл мөрөөдлийг бодит болгогч та бүхний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Маркетингийн ажил өөрөө их онцлогтой. Байнга шинийг эрэлхийлэх, эрүүл хайгуул хийх, өөрийгөө хөгжүүлэх, цэнэглэх шаардлага тулгарч байдаг. Тиймээс ажлын нэг өдөр гэлтгүй байнга л хүмүүстэй уулзах, мэдээлэл олж авах, багийнхантайгаа хуваалцах, шинэ содон соргог бүхнийг хайх, ажиглахад ихэнхи цагаа зарцуулдаг. Ялангуяа үйлчилгээнийбайгууллагын хувьд хэрэглэгчээ сонсох асуудал л хамгийн чухал шүү дээ.

Хамгийн сүүлийн асуултыг танд үлдээе.
Залуучууд маань урдаа зорилготой, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй байгаасай. Тиймээс ч хамгийн анхны залууст зориулсан d20 брэнд та бүхний хүсэл мөрөөдөл, тэмүүллийг ямагт дэмжих болно гэж амлах байна.
Эцэст нь хэлэхэд Эерэгээр цэнэглэгдсэн эрч хүчтэй d20-ийн залуусаа 4 сарын 20-ны 16 цагт Залуусын баяраар Парк дээр уулзацгаая.

Ярилцсан Л.Индранил


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.