Алга болсон урлагийн бүтээлүүд

2013-04-18, 05:50
15,910
Алдартай урлагийн бүтээлүүд нь үргэлж урлаг сонирхогчдын төдийгүй их хэмжээний мөнгө олохыг хүсдэг хулгайч нарын анхаарлыг татсаар л ирсэн. Тэгвэл алга болсон Америкийн алдарт, хамгийн үнэтэй бүтээлүүдтэй танилцацгаая.
Алга болсон урлагийн бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Рафаэль “Залуугийн хөрөг зураг”
Үнэ: 100 сая доллар

Нацистууд урлагийн эсрэг маш олон зүйл хийсэн. Тэгвэл 1939 онд “Нэгэн залуугийн хөрөг зураг”-ийг хурааж авсан бөгөөд энэ нь Польшийн алдарт зураач Чарторыйскийн бүтээл байсан юм. Дэлхийн 2-р дайн дуусахаас өмнө энэ хөрөг зураг Польшийн генерал Ганс Франкын гарт орсон аж. Ингээд үүнээс хойш хөрөг зураг сураггүй алга болсон байна. Олон жил эрэл хайгуул хийсний эцэст энэ хөрөг зургийг АНУ-ын банкны хадгалалтын хэсэгт байгаа гэдгийг мэдсэн аж.



Винсент Ван Гог “Намуу цэцэг”
Үнэ: 50 сая доллар

Голландын постмодернистын бүтээл болох “Намуу цэцэг” зураг нь 2010 онд Мухаммеда Махмуда Халилийн музейг засвараас болоод хаагдах гэж байх үед нь олдсон байна. Цагдаа нар хулгайчийг барихын тулд нисэх буудал, вокзал гэх мэт бүхий л оргон зайлах боломжтой газруудын хөдөлгөөнийг зогсоосон ч үр дүнд хүрээгүй аж. Харин сүүлд шинжээчдийн мэндээлснээр “Намуу цэцэг” зургийн эх хувилбар нь бүр 1977 онд алга болсон гэнэ. Гэхдээ бодит байдал дээр юу болсон талаар баримт байдаггүй юм.



Пабло Пикассо “Ногоон вандуйтай тагтаа”
Үнэ: 28 сая доллар

2010 оны 5 сард зууны хулгай болжээ. Хулгайг хийсэн этгээд ганцаараа байсан бөгөөд Парисийн музейн цонхны торыг эвдлэн орсон байна. Тэрээр музейд орж Пабло Пикассо, Анри Матисса, Жоржа Брака, Амедео Модильяни болон Фернана Леже нарын бүтээлийг хулгайлсан аж. Камерт хийгдсэн бичлэгээс харахад хулгайч өөрийгөө баригдахгүй гэдэгт маш итгэлтэй байсан мэт харагдана. Харамсалтай нь түүний төлөвлөгөө бүтэлгүйтэж, жил хагасын дараа түүнийг баривчилсан байна. Хулгайч бүх бүтээлийг устгасан гэж байгаа ч цагдаа нар түүнд итгэхгүй байгаа учир бүтээлийг хайх ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж.



Микеланжело Меризи да Караважо “Ариун Франциско болон Лаврентитай угтсан зул сар”
Үнэ: 20 сая доллар

Италичууд ямар нэгэн үнэт зүйлийг сүмд хадгалах дуртай байсан бөгөөд энэ нь тэдэнд нэлээд хохирол авчирсан байна. 1969 онд Караважогийн нэгэн алдарт бүтээл алга болжээ. Гол сэжигтэн нь Сицилийн мафийнхан байсан ч тусгайгийнхан хулгайчийг олж чадахгүй байсан байна. Харин энэ зурагны талаар бодит үнэн 2009 онд дэлгэрсэн бөгөөд алуурчин Гаспаре Спатуцца бүх үнэнийг хэлж зургийг Пуллара хэмээх айлийн фермд хадгалж байсан гэнэ. Харамсалтай нь тухайн үед зургийг хулгана, мэрэгч амьтад мэрсэн учир зарах боломжгүй болсон бөгөөд шатаасан гэжээ.



Поль Сезанн “Овер-сюр-Уаз-ын харагдах байдал”
Үнэ: 5 сая доллар

Оксфорд дахь Эшмоловскийн музейгээс 1999 онд энэ алдарт зураг алга болсон байна. Энэ хулгай шинэ жилийн үеэр болсон бөгөөд хүмүүс баяраа тэмдэглэх гэж завгүй байх зуур хулгайч хэнд ч мэдэгдэлгүйгээр заланд орж ийнхүү зургийг хулгайлжээ. Харин хулгайч нарыг одоо хүртэл бариагүй байгаа аж.



Генри Мур “Хэвтэж буй дүрс”
Үнэ: 4.6 сая доллар

Зурагны хэмжээ ямар ч байсан түүнийг авч явахад их амархан. Жаазнаас нь гаргаад л, хуйлаад барихад л хангалттай. Харин барималыг хулгайлахад, авч явахад тийм ч амар биш боловч 2005 онд гурван үл таних хулгайч нар 3 метрийн урт, 2 метрийн өргөн барималыг хулгайлсан байна. Энэ барималыг модернист Генри Муро бүтээсэн аж. Хэдийгээр цагдаа нар эрэл хайгуул хийсэн ч олдоогүй бөгөөд хэсэг хугацааны дараа энэ барималыг "хайлуулсан болов уу" -гэдэг дүгнэлтэнд хүрсэн аж.



Давыдов-Морины хийл болон Страдиварын бүтээлүүд
Үнэ: 3 сая доллар

Урлагийн бүтээлийн бас нэгэн томоохон алдагдал нь 1955 онд болсон бөгөөд энэ үед алдарт хийлч Эрика Моринагийн гэрээс Старидаврын бүтээл болох хийл алга болсон аж. Тухайн үед алдарт хийлч маань 90 настай байсан бөгөөд эмнэлэгт хэвтэж байсан байна. Энэ мэдээллийг сонсоод найзууд, гэр бүлийнхэн нь түүнд мэдэгдэхийг хүсээгүй бөгөөд Эрика Морина хийл алга болсоныг мэдэхгүй байсаар нас барсан аж. Харин цагдаа нарын үзэж байгаагаар гэрийн цоож эвдрээгүй, хаалга эвдрээгүй байсан учир Эрикагийн ойрын хүн л хийлийг хулгайлсан байх магадлалтай гэжээ.



Огюст Ренуар “Үсэндээ цэцэгтэй Мадлен”
Үнэ: 1 сая доллар

Үнэтэй зургуудыг маш удаан хугацааны турш ажиглаж, найдвартай төлөвлөгөө боловсруулсны дараа хулгайлдаг. Харин Огюста Ренуарын энэ зургийг хулгайлахдаа ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй бөгөөд 2011 оны 9 сарын 8-нд санаандгүй байдлаар л хулгайлсан аж. Тэрээр нэгэн баян айлын гэрт буутай орж бүх мөнгөө гарга хэмээн тушаахад айж мэгдсэн гэрийн эзэн хулгайчид ханан дээр өлгөөтэй байсан зургийг зааж үүнийг ав гэжээ. Ингээд санаандгүй олдсон бүтээлдээ тэрээр баярласан ч хэсэг хугацааны дараа баригдсан байна.



Франц ван Мирис “Хархүү”
Үнэ: 1 сая орчим
доллар
Голандын хөрөг зурагчин түүний бүтээлийг хэн нэгэн хулгайлана гэж төсөөлөөгүй л болов уу. 2007 он Австралийн Уэльс хотын уран зургийн музейгээс энэ зураг алга болсон бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар хулгайчид зургийг хараад хэмжээнээс нь болж хулгайлсан гэнэ. Учир нь зургийн хэмжээ 20х16см байжээ. Харин хулгайч энэ зургийг зүгээр л сонирхлын үүднээс хулгайлсан байх магадлалтай бөгөөд энгийн нэгэн айлын ханыг чимэглэж байх магдлалтай гэнэ.



Барбара Хэпуорт “Хоёр дүрс”
Үнэ: 900,000 доллар

Альбиончуудын хувьд үндэсний соёлоо хадгалж үлдэх нь их чухал зүйл. Статистикийн судалгаанаас харахад баримал хулгайлах нь Альбионд нэлээд алдартай бөгөөд жил бүр 700 мянган фунтын алдагдалд оруулдаг гэнэ. 2011 онд “Хоёр дүрс” хэмээх зураг баримал алга болсон бөгөөд эргэж олдох нь юу л бол.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()