Дайны дараах Ирак орон

2013-04-16, 23:41
28,716
Иракийн дайн болон зөрчилдөөний үеийн 8 жилийн хугацаанд 110 мянга гаруй хүн үхсэн бөгөөд зарим нэг баримтаар бол амь алдсан хүний тоо 1 сая гаруйд хүрсэн гэдэг. Олон зуун мянган энгийн иргэд дайны үед биеийн болон сэтгэл санааны хохирол амсжээ. Ингээд энэ утга учиргүй дайны дараах дүр зурагтай танилцацгаая.
Дайны дараах Ирак орон

2011 онд эвслийн цэргүүд Иракийг бүр мөсөн орхин явж, Саддам Хусейны дэглэм шинээр сонгогдсон төлөөлөгчдөөр солигдсон билээ. Суннитын босогчид шинэ засгийн газар болон аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхнийг эсэргүйцэн босжээ. Тэрбум доллар зарцуулж, мянга мянган амь үрэгдсэн байна. Дайны дараах Иракийн нийгэмд үргэлжилж буй хүчирхийлэл ядуурал зовлонг даван гарах гэсэн оролдлого бүрт саад болж байна.

1. 2003 оны 4 сарын 9-нд Саддам Хусейны засаглалын төгсгөлийг бэлэгдэн АНУ-ын цэргүүдийн буулгаж хаясан Багдадын Фирдосын талбай дээрх түүний хөшөөний зураг. 2013 оны 3 сарын 13. Өнөөдөр хотын төвд энэ хөшөөний суурь хоосон байх аж. (AP Photo/Майя Аллеруззо)



2. 2011 оны 9 сарын 30. Багдад дахь эрх чөлөөны лагерийн талбай дээр байх хамринууд. (Reuters/Мухаммед Амин)



3. Цэргийн баярын өдөр Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд Иракийн цэргүүд хүндэтгэл үзүүлж байна. 2010 оны 1 сарын 6. Багдад.



4. Түрүүч Жастин Хэтэуэй Аль-Асадын нисэхийн баазаас холгүй элсэн шуурганы үеэр явж байгаа нь. Ирак, 2011 оны 9 сарын 27. (Мастер-сержант Сесилио Рикардо/USAF)



5. 2012 оны 12 сарын 11. Багдадын онгоцны буудал хүрэх замд байх шалган өнгөрүүлэх газар. Иракийн цагдаа. (Ахмад аль-Рубайе/AFP/Getty Images)



6. Мусульманы ариун нандин ном болох цусанд будагдсан Кораны хувилбарууд. Багдадын Ум аль-Курагийн лалын сүм. 2011 оны 8 сарын 29. Нэгэн террорист суннитын хамгийн том лалын сүмд мөргөлийн үеэр бөмбөг дэлбэлж хэдэн арван хүний амийг авч оджээ. (AP Photo/Халид Мохаммед)



7. 2011 оны 11 сарын 19. Багдадаас хойд зүгт 350 орчим километрт орших Эрбилд зорчигчдыг тээвэрлэдэг эмэгтэй таксины жолооч. Амжилтандаа урамшсан 25 настай барилгын инженер Лана Хосхабаан саяхан Эрбиль хотод таксины үйлчилгээ нээсэн байна. «PNK TAXI» бичигтэй хар суудлын тэрэг зөвхөн эмэгтэй зорчигчдыг Эрбилийн өнцөг булан бүрт хүргэн үйлчилдэг ажээ. (Reuters/Азад Лашкари)



8. 2011 оны 11 сарын 21. 2006-2007 онуудад Багдадын Дотоод хэргийн яамны барилга дотор болсон бүлгэлсэн халдлагын үеэр эцгийг нь алсан хэрэгт буруутгагдаж  байгаа сэжигтнээс хүүг холдуулж байна. Нийтдээ 22 цэргийг шүүн байцаасан ажээ. (Reuters/Саад Шалаш)



9. Эддер бааз дээр «Абрамс» М1 танкийг ачиж байна. 2011 оны 11 сарын 4.



10. Америкийн цэргийн машины цуваа Насирийн ойролцоох Кэмп-Эддерийн тал дундуур явж байна. Бараг 9 жил дайтсаны дараа Америкийн цэргийн сүүлчийн харуул Иракийг орхин гарсан юм. Энэ дайн 4500 америк, хэдэн арван мянган иракчуудын амины үнэтэй байлаа. 2011оны 12 сарын 16. (Reuters/Марио Тама)



11. Висконсин мужын Окфилдаас ирсэн түрүүч Аарон Грудич Иракаас буцаж ирсний дараа гэр бүлийн хамт машин руугаа явж байна.  2011 оны 11 сарын 19. (AP Photo/Жон Эхке)



12. 12 настай Хитам Хамад нь Иордани Амманд болсон хүчирхийллийн үед түлэгдсэн гараа харуулж байна. Эль-Фаллужигаас гаралтай Хитам минжүүлсэн машины дэлбэрэлтийн үед маш ихээр түлэгдсэн ажээ. 2011 оны 6 сарын 28. (Спенсер Платт/Getty Images)



13. 2012 оны 12 сарын 30. Рамади хотын захад дэд сайд Салеха аль-Мутлака руу дайрж, чулуу шидэж байна. Эсэргүйцэгчид шийтийн засгийн газрын хүчнийхний болзошгүй дайралтаас хамгаалж Иракийг Сири Иорданитай холбосон гол автозамыг хаажээ. Дараа нь тэд Мутлакийг барьж авч зодохын өмнө түүн рүү шил чулуугаар нүүлгэжээ. (Азхар Шаллал/AFP/Getty Images)



14.  Дэд сайд Салеха аль-Мутлакийг Рамадид үг хэлэхээр ирэх үед эсэргүйцэгчид түүн рүү дайрахад иракийн аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхэн хамгаалан хий буудаж байна. 2012 оны 12 сарын 30. (Азхар Шаллал/AFP/Getty Images)



15. Мэриленд мужын Капитол-Хайтсын ахмад дайчин Кит Бакмон амиа золиосолсон иракийн террористын халдлагын улмаас хоёр хөлнөөсөө салж баруун гараа гэмтээсэн бөгөөд гарыг нь сэргээхийн тулд ясан трансплантат, металл ялтас шаардлагатай болсон байна. Түүний нөхдүүд болох тэнгисийн явган цэргүүдыг алсны улмаас үүдэн тэрээр гэмтлийн дараах стрессийн өвчнөөр шаналж байгаа ажээ. Одоо Бакмон тамирчин болсон бөгөөд суугаа волейбол, сагс, бөөрөнцөг болон жад шидэлт, буудлага зэрэг төрлүүдээр тэмцээнд оролцдог ажээ. ”Эхнэр Дамарис болон хоёр охин Изабелла Амарис, Жазелла-Лейлани Грейс Кларк нар маань миний сайн нөхөр, сайн эцэг байх шалтаг болдог”- хэмээн Бакмон ярьж байна. Бакмон баруун мөрөн дээрээ “Улаан зүрх” медалийн дүрсийг, түүний шархдсан он сар өдрийг шивүүлжээ. (USMC/капрал Тайлер Мэйн)



16. 2012 оны 12 сарын 25. Ирак. Баср. Ажилтнууд ЛУКОЙЛ сургалтын төвд хичээлд сууж байна. Оросын нефтийн ЛУКОЙЛ компани өөрийн ордод ажиллах мэргэшсэн ажилтан сургахын тулд Иракийн өмнө зүгт байдаг Баср хотод анхны сургалтын төвөө нээжээ. Орост түүхий эд үйлдвэрлэлтээрээ 2-т ордог энэ компани ирактай Баруун Курна-2 ордыг боловсруулах гэрээ хийжээ. (Reuters/Атеф Хасан)



17. Багдадаас баруун өмнө зүгт 80 километрийн зайд орших Кербела хотод Арбаин шашны ёслолын үеэр Имама аль-Аббаса болон Имама аль-Хусейны бунханы дээрээс харагдах байдал. 2013 оны 1 сарын 1. (Reuters/Мохаммед Амин)



18. 2012 оны 11 сарын 24. Шиитийн мөргөлчид ариун Кербела хотын Имама Хусейны сүмд мөргөж байна. Мусульманчууд зөнч Мухаммедын ач хүү Хусейны тамлагдсаныг дурсан тэмдэглэж байна. 2012 оны 11 сарын 24. (Reuters/Мохаммед Амин)



19. Багдадын гудамжин дахь киноны зураг авалт. 2012 оны 10 сарын 18. Дайн, олон улсын хориг саад зэрэг нь Иракийн аж үйлдвэр, дэд бүтцийн тэр тусмаа кино үйлдвэрийг уналтанд оруулсан ажээ. Гэвч олон улсын жишгээр их биш ч улсаас киног санхүүжүүлж эхэлсэн нь орон нутгийн продюсерүүдийн хувьд баяртай үйл явдал болсон гэнэ. (Reuters/Мохаммед Амин)



20. Калифорни муж. Санта-Моника. Ахмад дайчдын өдрөөр Арлингтоны цэргийн дурсгалын газар очих үеэр энэ охин цаана нь байх Номхон далай руу гүйж явна. (AP Photo/Дамиан Доварганес)



21. 16 настай Самар Хасан 2005 онд Иракийн Мосулд буудуулсан түүний гэр бүлийн машины зургийг үзүүлж байна. Самар, Тель-Афарын туркмен охин АНУ-ын хүчнийхний гарт төрөл садан нь үрэгдсэн олон мянган иракчуудын нэг билээ. 2005 оны 1 сарын 18-нд эмнэлэгээс гэр лүүгээ буцаж явахдаа ах 3-н эгчтэйгээ арын суудалд сууж явсан бөгөөд америкийн хэсэг цэргүүд тэдний машин луу гал нээхэд эцэг эх нь үхэж ах нь хүндээр шархдсан байна. (Reuters/Тайер аль-Судани)



22. Багдад хотод Эрүүл мэндийн яамны ойролцоо минжүүлсэн автомашины  дэлбэрэлтын үед олон арван хүн шархдан, амь үрэгдсэн байна. Эрүүл мэндийн яамны ажилтнууд шархдсан ажлын газрын хүнээ авч явна. 2012 оны 6 сарын 4. (AP Photo/Адиль аль-Хазали)



23.  2012 оны 11 сарын 28. Багдадын Шуала дүүрэгт болсон дэлбэрэлтын дараа... Оршуулгын ажлын үеэр 3 машин дэлбэрсэний улмаас 23 мусульманчууд амь үрэгджээ. (Reuters/Мохаммед Амин)



24. Нью-Йорк. Куперстаун. 2012 оны 5 сарын 27. Софтболын "Wounded Warrior Amputee" багын гишүүн Аутфилдер Брайан Урруэла (шархдаж хөлөө тайруулсан цэрэг) талбай дээр бэлтгэл хийж байна. Wounded Warrior Amputee баг нь АНУ-ын Ирак, Афганистанд алба хааж байх үедээ хөлгүй болсон цэргийн албан хаагчдаас бүрддэг байна. (Reuters/Гари Кэмерон)



25. Иракийн аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхэн Араб Жабур дүүргийн тосгонуудад гэнэтийн шалгалт хийж Аль-Кайдаатай холбоотой байж болзошгүй 54 хүнийг баривчилжээ. 2012 оны 6 сарын 20. (AP Photo/Алаа аль-Марджани)



26. Ид аль-Адха баярын үеэр иракчууд парк дээр тоглож байна. Багдад. 2012 оны 10 сарын 29.(AP Photo/Карим Кадим)



27. 2012 оны 12 сарын 25. Багдад. Иракийн христианчууд Гэгээн Жозефийн Халдейн сүмд христосын мэндэлсэн өдөр өргөн олноороо цугларсан нь. (Reuters/Тайер аль-Судани)



28. Брайан Андерсон Иллинойс мужын Роллинг-Медоус дахь гэртээ өөрийн шинэ «No Turning Back» (Буцах зам байхгүй ) номны тухай ярьж байна. Түүний номонд Ирак руу хэрхэн дайчдыг бөөнөөр нь явуулдаг, цагдаагийн түрүүч машинаараа замын хажуу талын тэслэх цэнэгийг мөргөсний улмаас тэрээр 13 сар Уолтер Ридагийн  эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэнд 3 үе мөчөө шууд л алдсан олон хүмүүсийн нэг болсон тухай тодорхой өгүүлдэг ажээ. 2011 оны 10 сарын 31. (AP Photo/Bob Chwedyk)



29. Ид аль-Адха баярын үеэр Иракийн мусульман-шийтүүд мөргөл үүлдэж байна. 2012 он. 10 сарын 26. (AP Photo/Хади Мизбан)



30. Абу-Невас гудамжинд иракийн залуус Bike-шоунд явахаар бэлдэж байна. Залуучуудын хөл үймээн, америкийн bike стиль тухайн орны хуучинсаг үзэлтэй харшилдаг учир, Садамын үед цэргүүд нь өөрсдийн радикаль исламын үзэл бодлоо ард иргэд рүүгээ буу далайлган тулган хүлээлгэдэг байжээ. Одоо бол тэд чөлөөтэй байж болно. 2012 оны 10 сарын 19. (Reuters/Саад Шалаш)



31. Багдадын хойд хэсэгт болсон дэлбэрэлтын дараа аюулгүй байдлыг хамгаалах албаны ажилтан машиныг харж байна. Автосалонд байсан машин дэлбэрсний улмаас 11 хүн нас барж, 40 хүн шархдсан ажээ. АНУ-ын зэвсэгт хүчин гарсны жилийн ойн өмнөхөн дайралтуудаас болж 48 хүн үрэгджээ. 2012 оны 21 сарын 18. (Али аль-Саад/AFP/Getty Images)



32. Энэ эмэгтэй Киркукт болсон минжүүлсэн автомашин дэлбэрсэн газраас холгүй явж байна. 2012 оны 11 сарын 14. (Reuters/Ако Рашид)



33. 2013 оны 3 сарын 19. Виржини муж. Арлингтон. Вашингтоны Райан Ламке нь Арлингтоны үндэсний оршуулгын газар АНУ-ын тэнгисийн явган цэргийн бага дарга, өөрийн найз Бенни Кокерхэмийн шарилын дэргэд сууж байна. Тэрээр найзынхаа шарил дээр сард нэг удаа ирдэг аж. Гар хийцийн тэсрэх төхөөрөмж цэргийн машиныг дэлбэлэхэд түүний найзтай хамт 2 ахмад амиа алджээ. (AP Photo/Алекс Брендон)



34. Арлингтоны үндэсний оршуулгын газар 60–р хэсэгт шарилын чулуун хөшөөн дээр байх “Ааваа би танд хайртай” хэмээх бичигтэй чулуу. 2013 оны 3 сарын 13. (Reuters/Кевин Ламарк)



35. Герман. Дюссельдорф. Канадын рок од, гэрэл зурагчин Брайан Адамсын авсан британы ахмад дайчдын фото зургуудийг үзэж буй эр. Адам үзэсгэлэн дээр өөрийн авсан 150 гэрэл зургаа, ялангуяа Ирак, Афганистанаас эргэж ирсэн шархдсан цэргүүдийн хөрөг зургуудийг тавьжээ. (AP Photo/Мартин Мейснер)



36. 2012 оны 10 сарын 21. Багдадын хөгжмийн боловсролын дээд сургуулийн оюутан уд хөгжмөөр тоглож байгаа нь. Энэ дээд сургууль нь Синакийн хөдөлгөөн ихтэй дүүрэгт байрладаг учир 2006-2007 онуудад сектаны хүчирхийллийн үед нилээд сүйрсэн бөгөөд одоо дахин цэцэглэн хөгжиж байгаа ажээ. Өөрийн улс төрийн үзэл бодлоосоо болж мөрдөгдөхөөс болгоомжлон Саддам Хусейны үед олон авьяастай хөгжимчид Иракаас зугтан гарсан байна. Удирдагчаа өөрийн урлагтаа алдаршуулаагүй хүмүүс санхүүгийн дэмжлэг авдаггүй байжээ. Одоо зарим хөгжимчид төрлөх нутагтаа эргэн ирж Иракийн баялаг хөгжмийн уламжлалыг сэргээхийг хүсдэг байна. (Reuters/Мохаммед Амин)



37. Огайо муж. Чемпион. Мэтт Экер байшингынхаа ханан дах сумны нүхийг үзүүлж байна. 2012 оны 4 сарын 19.  Зуны нэгэн дулаан өдөр 25 настай Иракийн дайнд оролцож явсан дайчин хүү Майкл Экер нь эцгийгээ хашаандаа дууджээ. Дараа нь хоёул бие биенээсээ хэдхэн алхмын зайтай ойртох үед Майкл эцэгтээ ёслоод гар буугаа толгой руугаа чиглүүлээд өөрийгөө бууджээ. (Reuters/Джейсон Кон)



38. Мэтт болон Шерил Экер хоёр өөрсдийн хүү Майкл Экерийн зургийг үзүүлж байна. 2009 онд 25 настай Майкл эцгийнхээ нүдэн дээр өөрийгөө буудаж амиа хорложээ. АНУ-д ахмад дайчид амиа хорлох нь нилээд асуудал болж байгаа ажээ. Судалгаагаар 1999-2011 онд 22 дайчид амиа егүүтгэжээ.(Reuters/Джейсон Кон)



39. Иллинойс мужын Чикаго хотын Ригли Филд цэнгэлдэх хүрээлэнд Бред Шварц өөрийн албаны Панзер нохойтойгоо "Чикаго Кабс" болон ахмад дайчдын "Wounded Warrior" багуудын хооронд болж буй тоглолтон дээр байна. 2012 оны 6 сарын 14. Панзер нохой нь 2008 онд Иракт алба хааж байхдаа авсан гэмтлийн дараах стрессээс гарахад нь тусалдаг байна. Тэрээр мөн тархиндаа гэмтэл авсны улмаас мартах өвчтэй болсон төдийгүй нурууны үе, нурууны мэдрэлийн гэмтлээс болж таягтай явдаг ажээ. Иракт 15 сар алба хаасны дараа төлөвлөгөө ёсоор гэр лүүгээ буцахаас 10 хоногийн өмнө тэрээр машинаар явж байгаад гар хийцийн тэсрэх төхөөрөмжинд өртөн дэлбэрхэд машин дотор явсан 5 цэргээс тэр л зөвхөн ганцаар амьд гарсан байна. (Скотт Олсон/Getty Images)



40. Зурган дээр 2003 оны 4 сард Багдадын Абу-Невас цэцэрлэгт хүрээлэнд иракийн өнчин хүүхдүүд америкийн цэргүүдтэй хөл бөмбөг тоглож байгааг харуулжээ. Арабын яруу найрагчийн нэрээр нэрлэгдсэн энэ цэцэрлэгт хүрээлэн Абу-Невас гудамжны дагуу байрладаг бөгөөд одоо маш сайн арчилсан зүлэг мод, хүүхдийн талбай, зоогийн газраараа хүмүүсийг татаж, очих дуртай алдартай газар нь болжээ. 1 жилийн өмнө энэ парк дайны улмаас өнчирсөн хүүхдүүдийн гэр байжээ. 2013 оны 3 сарын 12. (AP Photo/Майя Аллеруззо)



41. Зурган дээр 2008 оны 11 сарын 16-нд солбилцсон жадны хөшөөн доогуур явж буй америк цэргүүдийг харуулжээ. Иракийн засгийн газар 2007 онд энэ аркийг авч хаяхыг хүсч байсан боловч дараа нь төлөвлөгөөгөө өөрчлөн 2 жилийн өмнөөс түүнийг сэргээн засварлаж эхэлсэн байна. Зургийг 2013 оны 3 сарын 14–нд авчээ. (AP Photo/Майя Аллеруззо)



42. 3 настай Хусейн 2003 оны 4-р сарын 9-нд Фирдосын талбай дээр АНУ-ын хүчнийхэн болон иракчуудын Саддам Хусейны хөшөөг буулгаж буй зургийг гартаа барьжээ. 2013 оны 3 сарын 14. (AP Photo/Майя Аллеруззо)


Жич. Америкчууд болон тэдний холбоотнууд Иракийг дэг журманд нь оруулаад буцсан гэхэд өрөөсгөл ойлголт юм. Тэд ямар ч утгагүй дайн хийж байгаагаа ойлгосон болов уу. Энэ дайнд Ирак болон АНУ аль аль нь ялаагүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()