Төмөр замын амьдрал

2013-04-08, 22:25
19,702
Хятадын гэрэл зурагчин Ван Фучун (Wang Fuchun) 1943 онд Харбинд төржээ. Цэргийн алба хаасныхаа дараа тэрээр ахыгаа дуурайж төмөр замд ажиллах болсон байна. Төмөр амын амьдрал түүний хувьд ихэд сонирхолттой санагдаж байсан учир камер худалдан авч ийнхүү гэрэл зургийнхаа гарааг эхэлсэн аж. Ван 1970 оны үеийн Хятадын төмөр замд өрнөж буй амьдралын талаар сонирхолтой гэрэл зургуудыг даржээ.
Төмөр замын амьдрал

1984 оноос Ван мэргэжлийн гэрэл зурагчин болсон байна. Ингээд тэрээр сүүлийн 30 жилийн хугацаанд төмөр замын амьдралын сонирхолтой мөч бүрийн зургийг дарж, гэрэл зургийн гайхалтай цуглуулгатай болжээ. Түүний эдгээр гэрэл зургууд цомог болон гарч байсан бөгөөд тухайн үеийн амьдралыг тодоор өгүүлсэн байна. Ингээд Ван Фучуны мэргэжлийн гэрэл зургуудыг хүлээн авч сонирхоцгооё.

Одоогийн байдлаар Ван Фучун нь Олон Улсын гэрэл зургийн холбооны гишүүн бөгөөд Харбины гэрэл зургийн холбооны тэргүүн юм байна.





Хэдийгээр Ван амжилтанд хүрч чадсан ч тэрээр хаанаас гаралтай гэдгээ мартаагүй юм. Тиймээс тэрээр сард хэд хэдэн галт тэргээр аялаж зургийнхаа санг баяжуулсаар л байгаа гэнэ. “Би галт тэрэг, төмөр зам, галт тэрэгний ажилчид болон галт тэргээр зорчигчдод дуртай. Галт тэргээр явах бүрт надад гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн Ван хэлжээ.

Галт тэрэгний зорчигчид энгийн зүйлээс яриагаа эхлүүлж нэг мэдэхэд л нөхөрлөчихсөн хоолоо хуваан идэж байх нь бий.



Хар цагаан гэрэл зураг бол ихээхэн нууцлаг байдаг ч их зүйлийг ухааруулдаг.



Галт тэргэнд хүмүүс танд илүү хурдан туслах болно.



Орчин үеийн галт тэрэгний амьдрал харин өөрчлөгдсөн. Ноүтбук, гар утас гээд л янз бүрийн төхөөрөмжүүд хүмүүсийн харилцааг үгүй болгож, ухааныг нь балартуулж байна. Харин миний гэрэл зургууд энэ бүх зүйлгүйгээр галт тэргэнд явж болно гэдгийг харуулсан юм.










































30 жилийн өмнө хятадууд ийм байсан бол одоо ямар болсон тухай ЭНД дарж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()