Тутанхамон бунхан

Нэгэн аялагч Тутанхамон (Tutankhamun) бунханы талаар уншигч олонд хүргэхээр шийджээ. Тэрээр энэ бунханы талаар гэрэл зураг, тайлбарыг хийсэн бөгөөд бид түүнийг орчуулан та бүхэндээ хүргэж байна. Ингээд Египетийн бас нэгэн үнэт түүх, олдвор болох Тутанхамано бунханы талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгооё.
Тутанхамон бунхан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

3000 жилийн түүхтэй Тутанхамон бунхан нь одоогийн байдлаар анхны хэлбэрээ хадгалж үлдсэн нь хамгийн үнэт, ховор олдворуудын нэг юм. 1922 онд Ховард Картер (Howard Carter) энэ "Тутанхамон" хэмээх үл мэдэгдэх бунханы талаар олж илрүүлснээр олон нийтийн сонорт хүрсэн баримт болжээ. Бунхан дотор их хэмжээний алт, үнэт эдлэл байсан бөгөөд эртний Египетийн ханхүүгийн муми болсон шарил байсан аж. 2013 оны 3 сарын 9-өөс 9-р сарын 1-ий хооронд Тутанхамонагийн бунхныг Берлины музейд үзэж болох юм байна.



“Тутанхамон. Үнэт бунхан, үнэт олдвор” -хэмээх үзэсгэлэн нь 4000 кв.м талбайг эзлэн Arena Berlin-д байрлаж байгаа гэнэ. Энэ танхимд жилийн өмнө Олон Улсын шивээсний өдөрлөг болж өнгөрсөн байна. Харин үзэсгэлэнгийн гадаад талбайд “герман, англи, франц, испани” хэлтэй аудио-хөтөч тарааж өгч байгаа бөгөөд энэ нь үзмэрийн үеэр таны хөтөч байх болно.



Үзмэрийн дотор ороогүй хэрнээ бид аль хэдийн Эртний Егпетийн уур амьсгалыг мэдэрсэн юм.



Роззетийн чулуу - Энэ чулууг 18-р зууны үед Египетийн Роззета хотын ойролцоогоос олжээ. Энэ чулуун дээр утгаараа ойролцоо зүйлсийг гурван хэлээр бичсэн байжээ. Энэ нь эртний Египетийн бичиг үсгийг таньж мэдэхэд тусалсан аж.



Үзмэрт орохын өмнө Тутанхамонын хөшөө бий.



Энэ фараон нь 9 жилийн турш төр барьсан бөгөөд МЭӨ 1332-1323 оны үед байсан бөгөөд 19 насандаа нас баржээ.



Тутанхамон 20 хүрээгүй нас барсан бөгөөд Фивын ойролцоо “Хаадын хөндийд” оршуулагдсан аж.



1922 оны 11 сарын 26-нд английн Египет судлаач Ховард Картер (Howard Carter) болон археологич Карнарвон нар энэ бунхан руу 3000 жилийн дараа орсон анхны хүмүүс болжээ.



Үзэсгэлэн дээр тухайн үеийн талаар хоёр киног үзүүлсэн байна.







Харин энэ бүхний дараа үзэгч өөрийн нүдээр бунхан доторхи олдворуудыг харах боломжтой болсон юм.







Үзэсгэлэнгийн ихэнхи хэсэг нь эртний фараонд зориулагдсан нь мэдээж юм. Түүнийг гурван давхар бунханд хийсэн байсан бөгөөд хоёр нь бүрмэл алт, нэг нь цэвэр алт байжээ.









Хананы зургууд.



Бунхнууд.







Тутанхамоны баг.





Тутанхамоны алтан баримал.



Жад барьсан Тутанхамон.



Фараоны сэнтий.



Баяр ёслолын сэнтий.



Нохой дүрст анубис.





Бусад үнэт эрдэнэсүүд.

















Хэдийгээр үзэсгэлэнгийн ихэнхи зүйл дуураймал байсан ч үнэхээр Эртний Египетэд байгаа мэт сэтгэгдэл төрж байсан юм. Тиймээс үзэсгэлэн үнэхээр сонирхолтой, сэтгэл хөдлөм байлаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()