Лоттерей хожсон гэр бүл хоосорчээ

2013-03-29, 07:16
31,781
Рожер болон Лара Гриффитс нар 2005 онд 1.8 сая фунт хожсон байна. Гэхдээ өнөөдөр тэд бүх мөнгөө үрээд хоосон болжээ. Лоттерейд хожино гэдэг нь баян болж байна гэсэн үг биш юм. Хэрвээ тэдний хувьд зөв арга барилаар мөнгөө ашигласан бол магадгүй цаашдынх нь эд хөрөнгийн эх үүсвэр ч байж болох л байж. Ингээд маш их мөнгө хожоод 6 жилийн дотор хоосорсон гэр бүлийн түүхтэй танилцацгаая.
Лоттерей хожсон гэр бүл хоосорчээ

Саяхныг хүртэл Рожер болон Лара Гриффитс нар хоёр охиныхоо хамтаар 800,000 фунтын үнэтэй байртай, Porsche Carrera болон Lexus машины гаражтай сайхан, сэтгэл хангалуун амьдарч байжээ. Тэд мөнгөндөө нарийлалгүйгээр Дубай, Нью-Йорк, Монако зэрэг улс орнуудад аялал хийж 5 одтой зочид буудалд хоноглож байв. 2005 онд хожсон энэ мөнгөөрөө тэд хангалттай сайхан эрх чөлөөг мэдэрч чаджээ.



Шагналаа авсны дараа тэд ажлаа хаясан бөгөөд тэдний цалин нийлээд сард 38000 фунт байжээ. Тэд шагнал авсан эхний 10 хоногтоо 15000 фунтыг үрчихсэн байна.



Шинэ байр худалдаж авахдаа тэд 18000 фунтыг нь, дотоод засал чимэглэлд зориулж 25000 фунтыг тус бүр үржээ. Тэд тус бүртээ дээд зэрэглэлийн машин худалдан авч, хүүхдүүдээ жилийн 20000 фунтын үнэтэй хувийн сургуульд шилжүүлжээ. Үүнээс гадна бараг л дэлхийн тойрон аялал хийсэн бөгөөд Рожер хэд хэдэн үйл ажиллагаа эхлэхийг оролдсон ч амжилтгүй болж байжээ.



Лара үнэтэй брэнд хувцаснуудад дуртай учир бараг л өдөр бүр брэнд дэлгүүрүүдээр аялал хийж, гоо сайхны мэс засалд ч ороод амжсан бололтой.



Тэдний дансанд 700,000 фунт үлдсэн байсан ч тэд тансаг амьдралаа үргэжлүүлсээр л байлаа. Хосууд маань тун удахгүй мөнгө нь дуусах болсныг мэдэж оройн хоолоо гэртээ идэх болж, ресторанаар явах нь багасчээ.



Харамсалтай нь 120,000 фунтын хохиролтой гал түймэр болсон бөгөөд үүнээс хойш Рожер дуугаа хураасан бөгөөд аз жаргалтай гэр бүлийн амьдрал сөрөг тийш явсаар 2011 онд тэд хуучин байрандаа эргэн нүүн оржээ. Харин хүүхдүүд нь буцаад энгийн сургууль руугаа шилжсэн бөгөөд Рожер одоо хүртэл гал түймрээс болсон өр төлбөрөө төлж байгаа гэнэ. Тэрээр өрөө төлөхийн тулд өмнөх чамин тансаг эдлэлүүдээ зарахаар болсон байна.

Одоо Рожерын дансанд 7 фунт байгаа бөгөөд тэр огтхон ч лоттерейд хожсондоо харамсахгүй байгаа гэнэ. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн баячуудын амьдралаар амьдарч чадсан тэрээр сэтгэл хангалуун байгаа аж. Харин эхнэр Ларагийн хувьд Жорж энэхүү хожлоороо гэр бүлийнхээ амьдралыг сүйрүүлсэн хэмээн үзжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()