Африк дахь Сафари

2013-03-21, 21:53
18,032
Африкийн Сафари ямар харагддаг вэ? Энэхүү асуултанд хариулахад бидэнд Харгейсаас холгүй байх хүлээн зөшөөрөгдөөгүй Сомалилендын төвд очсон фотоблогер туслах юм. Тэрээр Африкийн “Бүсгүйн хөх” хэмээх довын ойролцоо очиж ийнхүү фото мэдээлэл хийж уншигч олонтой хуваалцахаар шийджээ.
Африк дахь Сафари

Сафари гэдэг бол үнэхээр адал явдал юм. Энэ бол байгал дэлхийд уусах, фауны талаар мэдлэгтэй болох, ховор шувуудтай илүү ойроос танилцах гэх мэт зүйлс илүү боломжтой болох аж. Зориулалтын унаагаар зэрлэг амьтдыг илүү ойроос харж, тэдний амьдралтай танилцаж болно. Сафари нь тэвчээр, анхаарал, сонирхлыг шаарддаг. Тэгвэл та сафариг үнэхээр бодитоор мэдэрч чадна. Тиймээс өнөөдрийн аялалаараа би Харгейсаас холгүй байх довын ойролцоох өвөрмөц байгалийг танилцуулахыг зорьсон юм. Энэхүү хоёр довыг “бүсгүйн цээж” хэмээн нэрлэх нь ч бий.

Энд хүн багатай байдаг учир хүмүүс хог хаягдлаа авчирч хаях нь элбэг.



Мөн хоолны үлдэгдлийг авчирч хаядаг нь амьтдыг ихээр татдаг байна.



Марабу хэмээх шувууд.



Марабу нисэхдээ маш хүндрэлтэй хөөрдөг байна.



Энэхүү газрын байгалд марабу өөрийгөө яг л хоолонд умбаж буй мэт төсөөлдөг.



Хоолны төлөө тэмцэж буй шувууд.



Африкийн бодон.



Амьтдын гавал дунд ихэд тухтай байх шиг байна даа.



Сафариг сонирхохыг хүссэн иргэд ирлээ.



Марабу шувуудын зугаалж буй байдал.



Хажууханд нь бяцхан нуур байдаг бөгөөд маш ихээр бохирджээ.



Эмнэлгийн хог хаягдал.



Халуун бүсийн тал нутгийг эндээс бүтнээр нь харах боломжтой.



Чик-чирик!



Хрю-хрю, кар-кар!



Өдрийн хоол.



Болгоомжгүй хөдөлгөөн. Сүрэг шувууд тэнгэрт хөөрлөө.



Харин нисэж чадахгүй нэг нь ихэд л анхааралтай харж байна.



Хэрвээ тэвчээртэй байж чадвал та үүнээс илүүг ч харж чадна.



Сармагчингуудын гэр бүл.



Хүнтэй таарлаа шүү.



Хүмүүс гялгар уутыг газарт удаан шингэдэг хэмээн үздэг ч үнэн хэрэгтээ 1-2 жилийн дараа тэр чигтээ үгүй болдог байна.


Сафари болгон адилгүй. Гайхалтай, сонирхолтой сафари хийхийн тулд тэвчээр, соргог байдал, аз маш их шаардагдана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()