Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сайхан хуурсан, амталж шарсан тостой зайдас бол Купат юм. Купат нь Гүрж үндэсний хоол бөгөөд хийхэд ч амар, хурдан ч цадна.
Найдвартай нь дээр учир гахайны татсан махыг амтлаж гэрийн зайдас хийнэ.
Уламжлалт энэхүү хоолыг Гүрж дарс болон сүмстэй өгдөг аж.
Купат нь Дорнодын зайдас юм.
Сакартвело нь Гүржүүдийн үндэсний нутаг дэвсгэр бөгөөд өөрийн гэсэн соёл, уламжлалыг хадгалсан газар юм. Тиймээс ч Дорнодын амтат хоолнуудыг энэхүү оронд гайхалтай сайхан хийдэг.
Мөн махан хоол нь Гүржүүдийн хувьд хамгийн чухал зүйл гэнэ.
Өдөр тутмын хоолны цэсэнд даршилсан мах, купат, гэрийн зайдас гэх мэт махан бүтээгдэхүүнүүдийг сүмсээр амтлан иддэг байна.
Купатыг хэн зохиосон, яагаад энэхүү зайдасыг хийх болсон талаар одоог хүртэл нууц байдаг.
Купат нь завгүй хүмүүсийн хувьд маш боломжийн хоол юм. Завтай өдрөө татсан гахайн махыг нарийн гэдсэнд чихэж болтол нь даршилна. Харин зочин ирсэн үед шараад л өгөхөд үнэхээр амттай зоог болдог гэнэ.
Купат хийх арга
Купатыг гахайн мах эсвэл гахайн махыг үхрийн махтай хольж хийдэг. Харин бүдүүн гэдсийг сайн угааж, дэвтээгээд мах чихэхэд бэлэн болгох хэрэгтэй.
1.5-2кг махыг 3 ширхэг сонгины хамтаар машиндана. Мөн 150гр гахайн өөхийг хэрчих хэрэгтэй бөгөөд өөхийг хэрхэн гоё хэрчинэ төдий чинээ зайдас тань өнгө үзэмж сайтай болно.
3 ширхэг том сармисыг машиндаж, татсан махандаа холих хэрэгтэй бөгөөд өөрт шаардлагатай хэмжээний амтлагчуудыг нэмж хийнэ.
Ингээд бүх зүйлээ хамтад нь хийж махаа амтлаад урьдчилан бэлдсэн бүдүүн гэдсэндээ дүүртэл нь чихнэ. Харин чихэх зуураа хэр том хэмжээтэй зайдас хийхийг хүсэж байна тэр хэмжээгээрээ тусгаарлаж уяна.
Ингээд хагас боловсруулсан купат бэлэн боллоо.
Харин купатыг бүрэн боловсруулах хэд хэдэн арга бий.
3-4 минутын туршид халуун усанд буцалгаж, цоолох хэрэгтэй бөгөөд дараа нь хальсийг нь хуулж авна.
дараа нь хоёр талаас нь улайстал нь шарна.
эсвэл урьдчилан буцалгахгүйгээр шууд шорлог хийж болно.
Купатын хамтаар даршилсан сонгино, шинэхэн ногоог өгдөг.
Купатын урт нь ерөнхийдөө 15-17 см байдаг бөгөөд маш сайн, чанга уях хэрэгтэй.
Орчин үеийн купатанд анар жимс болон тошлойн үрийг бүхлээр нь хийх болсон.
Илүү шүүслэг болгохын тулд бага зэрэг ус, шөл эсвэл коньяк нэмж болно.
Харин шарсаны дараа улаан өнгөтэй харагдуулахыг хүсэж байвал кетчуп түрхэж болох нь.
Хэрвээ купатыг шорлог мэт шарахаар шийдсэн бол гадна талд нь ургамлын тос түрхээрэй.
Сонирхуулахад, Гүржид одоогийн байдлаар хоёр төрлийн купат хийж байгаа бөгөөд энэ нь гахайн махтай эсвэл имеретин маягаар хийсэн купат юм.
Гахайн махаар хийсэн купат нь маш тослог бөгөөд түүхий байдаг.
Имеретин купатыг элэг болон өөхөөр хийдэг байна.
Гүржид ихэвчлэн купатыг намрын цагт хийдэг бөгөөд энэ үед анар жимс болон тошлой боловсордог аж.
Мөн яг энэ цаг үе нь зайдасыг гадаа сүүдрэвчинд хатаах гайхалтай нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Гүржийн зарим нэг хэсэгт купатыг хоёр сарын турш хатаадаг бол өөр нутгуудад хоёр хоног л хатаахад хангалттай байдаг байна.
Сайхан хооллоорой.