Усан гүүрнүүд

2013-03-20, 00:18
23,273
Энэ удаа бас нэгэн инженерийн гайхалтай шийдэл болох Усан гүүрний тухай нийтлэл бэлтгэлээ. Эдгээр гүүрнүүдийг гол мөрний дээр, голын дагуу барьдаг. Өмнө нь энэхүү гүүрнүүд улс орныг усаар хангах гол түлхэц болдог байсан бол 17-р зуунаас эхлэн бид бүхний хэрэглэж заншсан "Усны хоолой" үүссэнээр тээвэр хийх боломжтой болжээ. Ингээд дэлхийн хамгийн гайхалтай усан гүүрнүүдийн талаар сонирхоцгооё.
Усан гүүрнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Магдебургийн усан гүүр (Magdeburg Water Bridge)
1. Хамгийн гайхалтай, сонирхолтой гүүр Германы Магдебургт байдаг байна. Дэлхийн хамгийн урт усан гүүр бөгөөд 918 метр юм байна.



2. Энэхүү гүүр 2003 оны 10 сард ашиглалтанд орсон бөгөөд Эльбе-Хафель сувгийг Миттелланд сувагтай холбосон гол холболт юм байна.



3. Эльбе-Хафель болон Миттелланд сувгууд нь Эльбу голын эргийн наана цаана байсан бөгөөд 12 км-ийн олсыг ашиглан дамжих боломжтой байжээ.



4. Гүүр барих үйл ажиллагааг 1997 оноос эхэлсэн бөгөөд 6 жилийн дараа гүүр баригдаж дууссан бөгөөд нийт 500 сая евро зарцуулсан байна.



5. Одоо энэ гүүр маш олон боомт, зогсоолуудыг хооронд нь холбож өгч байгаа.



6.



Понткисиллте (Pontcysyllte Aqueduct)
7. 1795-1805 онд энэхүү гүүрийг Их Британид барьсан бөгөөд Эллесмер сувгийг Ди голын дээгүүр давуулах, Денбигширын нүүрсний уурхайг усны хоолойтой холбох зорилгоор барьж байсан байна.



8. Тэр үед энэхүү гүүр дэлхийн хамгийн алдартай гүүрүүдийн нэг байсан юм. 200 жилийн туршид энэхүү гүүр Их Британийн хамгийн урт, хамгийн өндөр гүүрний тоонд багтаж байсан байна. 2009 онд Понткисиллтын гүүрийг Олон улсын өв хэмээн ЮНЕСКО-д оруулсан байна.



9. Усан хоолойн урт 307 метр, өргөн нь 3.4 метр, гүн нь 1.6 метр юм байна.



10. Энэ гүүр нь ширмээр хийгдсэн бөгөөд 38 метрийн өндөрт, 19 чулуун баганаар тогтоогдсон байна.



11. Гүүр барихад ширэм болон чулуун багануудыг ашигласан нь гайхалтай, өвөрмөц шийдлийг барилгийн салбарт авчирсан юм.



12. 19-р зууны эхэн хагаст энэ гүүр улс орны эдийн засагт хүчтэй хувь нэмрийг оруулсан бөгөөд нүүрс олборлох, металл олборлох гэх мэт үйл ажиллагаанд ихээхэн тус болсон байна.



13. Харин одоо энэ гүүрээр нүүрс тээвэрлэдэггүй боловч жуулчдын анхаарлыг татсан дурсгалт газруудын нэг болжээ.



14. 1954 оноос хойш Британийн усан хангамжийн станцынхан энэ гүүрийг байнга харж, хянаж байгаа гэнэ.



Эргүүлэгт усны хоолой (Barton Swing Aqueduct)
15. Энэхүү гүүр нь Их Британи дахь Бартоны Ирвелл голын дээр байдаг байна. Тэрээр Брижуотер сувгийг Манчестер Шип сувгийн дээгүүр давуулдаг байна.



16. Эргэлтэт учир том завьнууд Манчестер Шип сувгаар явж болох бол жижиг завиудын хувьд сувгийн дээгүүр явах боломжтой юм. Том завь сувгаар явах шаардлагатай үед 100 метрийн урттай, 1450 тонн жинтэй энэхүү гүүр 90 градус эргэдэг байна.



17. Гүүрний хоёр талд байх хаалт нь 800 тонн усыг хадгалдаг. Мөн зам, тээвэрт зориулсан эргэлтэт гүүр байрладаг аж.



18. Энэхүү гүүр нь дэлхийн хамгийн анхны, цорын ганц эргэлтэт гүүр юм. Мөн Викторийн үеийн хамгийн гайхалтай барилгын тоонд багтдаг ажээ. 1894 оноос ашиглалтанд орсон энэ гүүр одоог хүртэл ашиглагдаж байгаа аж.



19. Өмнө нь эргэлтэт гүүрний оронд энгийн усан гүүр байсан бөгөөд энэ нь овор хэмжээ ихтэй, том усан онгоцыг хөдөлгөөнд оролцуулдаггүй байсан байна.



20. Зүүн талд эргэлтэт усан гүүр байрлаж байгаа бол баруун талд эргэлтэт автозамын гүүр байрлаж байна. Эдгээр гүүрнүүд доогуур нь том усан онгоц явах үед 90 градус эргэж, зам чөлөөлж өгдөг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()