Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хамгийн анхны програмист эмэгтэй хүн байсан бөгөөд тэрээр Британийн Ада Лавлейс юм.
2005-2006 оны хооронд Шинэ Зеландын бараг бүх том албан тушаалуудыг эмэгтэйчүүд хашдаг байжээ.
1975 оны Формула-1 тэмцээний үеэр оноо авч чадсан эмэгтэй бол Италийн Лелла Ломбарди юм. Энэ уралдаанд эрчүүдээс гадна, 5 эмэгтэй оролцож байсан байна.
“Drachenfutter” -хэмээх Герман үг нь эрэгтэйчүүдийн хувьд Германд эхнэрийнхээ өмнө буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж, уучлалт гуйхын тулд хэрэглэдэг амттаны нэр юм.
Эмэгтэйн хөх хэдий чинээ жижиг байна, төдий чинээ тэрээр мэдрэмтгий байдаг байна.
Антарктидад “Уни” хэмээх хоёр уулын оргил байдаг байна. Энэхүү уулын оргилыг тухайн үед Антарктадад туршилт явуулж байсан хоёр бүсгүйн нэрээр нэрлэжээ.
Энэтхэгийн номлогч Мата Амританандамайи амьдралынхаа туршид 30 сая хүнийг тэвэрсэн байна.
400 жилийн өмнө Английн бүсгүйчүүдийн дунд “cockle bread” хэмээх жигнэмэг алдартай байжээ. Гурилыг бэлэг эрхтэнд нааж дараа нь хэлбэр нь гарсан тохиолдолд шарах шүүгээнд хийдэг байсан байна. Үүнийгээ хайртай хүндээ бэлэглэх ёстой байжээ.
Нигерт эмэгтэй хэдий чинээ махлаг байна, төдий чинээ хөрөнгөтэй хэмээн тооцогддог байна.
Граса Машел нь хоёр төрийн тэргүүн хатагтай байсан цорын ганц эмэгтэй юм. Тэрээр эхлээд Мозамбикийн ерөнхийлөгчтэй гэрлэж, дараа нь Өмнөд Африкын ерөнхийлөгчтэй мөн гэрлэж байжээ.
Өмнөд Солонгосын иргэн 69 настай Чха Ча Сун жолооны үнэмлэхтэй болохоор шийдсэн бөгөөд 5 жилйн дараа энэхүү үнэмлэхээ авч чаджээ. Тэрээр дүрмийн хичээлд 950 удаа сууж, жолоодлогын хичээлд 10 удаа суусан байна. Түүний энэхүү тэвчээртэй байдлыг үнэлж “Hyundai” компани түүнд машин бэлэглэсэн бөгөөд тэрээр үндэсний баатар болжээ.
Өмнөд Африкийн эмэгтэйчүүд уншиж сурахаасаа түрүүлж хүчирхийлэлд өртөх нь элбэг байдаг гэнэ.
Эртний Ромын бүсгүйчүүд нэргүй байсан бөгөөд тэднийг эцгийнх нь нэрээр дууддаг байжээ.
Зөвхөн эрэгтэй фараон байх ёстой учир Хатшепсут хэмээх эмэгтэй фараон үргэлж эрэгтэй хувцас өмсөж, хиймэл сахал наадаг байсан байна.
Хар цагаан зураг авалтын үеэр жүжигчид болон хөтлөгч гэх мэт хүмүүсын уруул, хацрыг нь ногоон өнгөөр өнгөлдөг байжээ.
Польшийн гүйлтийн тамирчин Станислава Валасевич 1932 онд 100 метрийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдсэн байжээ. Түүнийг эмэгтэй хэмээн үздэг байсан ч үнэн хэрэгтээ тэрээр эрэгтэй байсан байна. Түүнийг нас барсны дараа л энэхүү зүйл ил болсон байна.