Эрчүүдэд зориулсан Toyota RAV4

Toyota RAV4 хүлгийн ихэнхи хэрэглэгчид нь бүсгүйчүүд байдаг билээ. Саяхан Toyota компанийхан RAV4 машины шинэ загварыг танилцуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар 2013 оны шинэ загвар нь эрчүүдийн анхаарлыг татаж, худалдан авалт нэмэгдэх болов уу хэмээн найдаж байгаа гэнэ. Ингээд шинэхэн Toyota RAV4-ийг сонирхоцгооё.
Эрчүүдэд зориулсан Toyota RAV4
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

RAV4 нь Toyota компанийн гаргасан шинэ загварын 3-дагч машин юм. Шинэ хүлгийг харахад юуны түрүүнд “Keen Look” загвар нүдэнд тусаж байна.



RAV4-ийн платформ нь өмнөхтэйгөө адилхан бөгөөд 2660 мм-ийн дугуйны суурьтай аж. Харин эрчүүдийн анхаарлыг илүүд татах RAV4-ийн урт нь 205мм, өргөн нь 30мм-ээр нэмэгдсэн байна. 2,5 мотор 180 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй хүлгийн хувьд клиренс нь 170мм болж, 27мм-ээр жижигссэн байна.



Машины загварт чанартай төмөрлөгүүдийг ихээр ашиглажээ. Мөн хаалганы хажууд байх товчлуурууд ч нэмэгдсэн аж. Toyota-ийн инженерүүд машины пүрш болон амортизатор, дуу чимээ тусгаарлагчийг илүү сайжруулсан байна. Үүнээс гадна тогтворжуулагчид нь илүү зузаан болжээ.



Төв хяналтын самбарын чанар нь нэлээд сайн болсон байна. Товчлуурууд нь өмнөх загварынхтайгаа ижилхэн боловч агаарын температур хэмжигчийг зөв газар нь байрлуулсан бөгөөд хэрэглэхэд ч хялбар болсон аж.



Жолоочийн суудал ихэд тухтай байгаа нь сандалны хэмжээ уртасгасантай холбоотой. Суудлын маш олон тохиргоотой учир суудлаа өөртөө тааруулан тухтай жолоодож болох нь ээ.



Ачааны хэмжээ нь 547 литр болтлоо нэмэгдсэн байна. Харин арын суудлыг хураасан тохиолдолд ачааны хэмжээ 1605 литр хүртэл нэмэгдэх аж. Ачааны доор нь багаж хийх боломжтой бөгөөд ачаагаа тогтоох зориулалтын тоноглолтой юм байна.





Toyota RAV4 нь 2.0 мотор бүхий 146 морины хүчин чадалтай хөдөлгүүрээс гадна, 2.5 мотортой 185 морины хүчин чадалтай болон 2.2 Turbo 150 морины хүчин чадалтай дизель хөдөлгүүртэй гэсэн 3 янзаар худалдаанд гарах юм байна. Шинэхэн RAV4-ийн дизайнерүүд энэхүү хүлгийг эрчүүдэд хэрэглэх боломжийг олгох зорилготой бүтээжээ.



2.5 мотортой хөдөлгүүр нь автомат байх юм байна. RAV4 хүлэг нь 9.4 секундэд 100 км хүртэл хурдалж чадах аж. Үүнийг үл харгалзан машины моторын чимээ бараг мэдэгдэхгүй.



Шинэхэн загварын ачаар замын жижиг бартаа сааднууд мэдэгдэхгүй болсон байна. Хэдийгээр томоохон бартаануудыг мэдрэх хэдий ч эгц замын бартааг огтхон ч мэдрэхгүй аж.



Дизель хөдөлгүүртэй машины хувьд огцом эргэлт, хурд нэмэлт нь нэмэгдэх боловч 2.5 мотортой хүлгийн хувьд энэ нь огт мэдэгдэхгүй аж.



Дизель хөдөлгүүрийн гол онцлог нь хэмнэлттэй байх явдал хэмээн Япончууд үзэж байжээ. Энэхүү хөдөлгүүр нь 6 араатай юм байна.



Хамгийн энгийн, хялбар нь 2.0 мотортой автомат болон механик хөдөлгүүртэй хүлэг нь болох аж. Жолоодоход илүү хялбар бөгөөд огцом хурд нэмэлт зэргийг мэдрэх нь бага юм.



Эдгээр өөрчлөлтүүд нь RAV4 хүлгийг илүү эрэгтэйлэг үагвартай болоход нь нөлөөлж чадсан болов уу гэдэг нь гайхалтай.

Хүлгийн үнэ нь ойролцоогоор 32000 - 50000 долларын үнэтэй байх юм байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()