Говь-Сүмбэрчүүд сюрпризийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ

2013-03-13, 01:14
13,535
Наран мандах зүгт нар сайхан манддаг юм билээ. Урин цагийн сайхныг илтгэх шиг нар намуухан ээж, хүүхэд хөгшидгүй нэг л тайван, амгалан орчин угтан авсан нь Улаанбаатар хотоос 223 км-т орших Говь-Сүмбэр аймаг байлаа.
Говь-Сүмбэрчүүд сюрпризийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр Юнител группийн хамт олон орон нутгийн хэрэглэгчиддээ зориулан санаачилсан “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөрийнхөө нээлтийг Чойрт албан ёсоор нээхээр хүрэлцэн ирж байгаа нь энэ.

Үйл, үйлдэл бүхнээ нар зөв тойруулан хийж, сайн сайхан бүхнийг бэлгэддэг зан үйлийн дагуу найман машин Чойр хотыг нар зөв гурван удаа тойрсноор Говь-Сүмбэр аймагт Юнителийн  “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийсэн юм.


Монгол анх удаа санаачлан хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийн хүрээнд 21 аймгаас 21 супер сюрпризийн эзэн тодорно. Сюрприз юу ч байж болно. Аймаг бүрт өөр өөр. Гэхдээ хөтөлбөр ганцхан супер сюрпризээр хязгаарлагдахгүй ээ. Үлдсэн хэрэглэгчдэд зориулан олон сонирхолтой, өгөөжтэй сюрпризүүд бий.













Жишээ нь л гэхэд Юнителийнхэн Мартын 8-ны өдөр Говь-Сүмбэрчүүдэд зориулан эхний сюрпризээ задалсан юм. Уянгын дуунуудаараа хэдийнээ үзэгчдийн талархлыг хүлээсэн Мотив хамтлаг болон ТВ коктейлийн хөгжилтэй, эгдүүтэй Өөскө, Цоомоо нарын 2 цаг 30 минутын тоглолт Юнителийн зүгээс Чойрын хэрэглэгчиддээ барьж буйэхний сюрприз бөгөөд хөтөлбөрийн нээлт байлаа.



Тоглолт болсон Дуу бүжгийн Боржигон чуулга 250 хүний багтаамжтай юм билээ. Харин энэ өдөр тус зааланд Юнителийн 600 гаруй хэрэглэгч орж ирсэн байв. Чуулгын гадаа орохыг хүссэн асар олон хүн байсан ч заалны багтаамжаас шалтгаалан үзэж чадалгүй хоцорсон.







Алга ташилт уран бүтээлчдийг улам нялхруулж бас сэтгэлийг нь хөглөдөг гэдгийг жинхэнэ утгаараа энэ л тоглолтоос харлаа. Тоглолтын дараа уран бүтээлчид огтхон ч ядарсан шинжгүй Чойрынхон үнэхээр цоглог байлаа. Хэнтий, Дорнод, Сүхбаатарынхан ч яг л ийм байна байхдаа гэж хоорондоо хууч хөөрч байв.



























Чойроос эхэлсэн энэ сюрприз зүүн аймгуудаар үргэлжилнэ. Харин баруун болон төвийн аймгуудад Хурд, Пароди, Миламин хамтлаг болон МУГЖ дуучин Батбаяр, СТА дуучин Эрдэнэтунгалаг, дуучин Түмэн-Өлзий, СТА дуучин Энх-эрдэнэ, СТА дуучин Мөнхбаяр, СТА дуучин Отгонгэрэлзэрэг уран бүтээлчид мөн л Юнителийн нэрийн өмнөөс Юнителийн үзэгчдийг баярлуулж яваа.

Ямартаа ч Юнител компани нийгэмд тустай, хэрэглэгчиддээ өгөөжтэй урамшуулалт хөтөлбөр зарладагаа дахин батлаж, орон нутгийн хэрэглэгчдийгээ ийнхүү байлдан дагуулж эхэллээ.

Тун удахгүй сюрпризийн эзэд тодорч эхэлнэ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.