Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр Энэтхэгт Louis XIII Rare cask нэртэй коньякны танилцуулганд оролцохоор нисэн иржээ. Энэхүү коньякны талаар удахгүй дурдах болно.
Раждастан бол Энэтхэгийн нэгэн муж бөгөөд Дели мэтийн хотууд шиг тийм ч хог ихтэй заваан биш ажээ. Онгоцны буудлаас бид Удайпур дахь “Leela palace” зочид буудал руу шууд явсан юм.
Энэхүү зочид буудлын сүлжээ нь энэтхэгийн баян гэр бүлийн мэдэлд байдаг ажээ. Зочид буудал нь Удайпур дахь нуурын эрэг дээр байдаг бөгөөд тийш очихын тулд завиар явах хэрэгтэй болдог. Үйлчилгээ нь мэдээж дээд зэргийн, машинаас завь хүртэлх 15 метр зайд зочин болгоныг нарны шүхэр барьсан тусгай хүн дагалдан явж байв.
Бид агуу дайчин цэрэг Махараны ордны хажуугаар сэлж өнгөрөв. Агуу ван Махаражтай андуурч болохгүй. Аль аль нь энэтхэгт дээд зэргийн хэргэм цол билээ.
Бидний очсон зочид буудал эсрэг орших ордонтой зарим нэг зүйлээрээ нилээд төстэй ажээ.
Зочид буудал нь Ражастаны хамгийн гоё нууруудын нэг болох Пичола нуурын хөвөөнд оршдог ажээ. Нэгэн цагт анхны захирагч Удай жижигхэн нуурыг хиймлээр өргөн болгожээ. Ийнхүү өнөөдөр нуур 8 квадрат километр талбайг эзэлж байна. Нилээд сүүлийн үеийн захирагчид муссон салхины үед усыг гадагшлуулдаг далан сувгуудыг бариулжээ. Тиймээс Пичола үргэлж тайван дөлгөөн байдаг байна.
Шүхэртэй хүмүүсээс гадна биднийг үндэсний хөгжимтэй хөгжимчид угтсан юм.
Дараа нь гайхалтай сайхан босоо хүлээн авалт болов. Зоогийн газрын бизнес эрхлэдэг хүний хувьд арга хэмжээн дээр нямбайлан зассан ширээнүүдийг ихэд сонирхон судаллаа. Энэ ширээнүүд нь хялбархан эвхэгдэж дэлгэгддэг маш эвтэйхэн ажээ.
Зөвхөн ХО, VSOP болон Cointreau л аягалаж байв.
Дэлхийн өнцөг булан бүрээс нийт 80 хүн танилцуулганд уригдан ирсэн бөгөөд Оросоос 6 хүн байв. Ихэнхи нь зоогийн газрын сүлжээ, дэлгүүрийн эзэд байлаа. Хятадаас гэхэд л барагцаалвал 30 хүн байсан бөгөөд хятад энэхүү элит коньякны зах зээлийн тал хувийг нь эзэлдэг ажээ.
Бүрэнхий болонгуут галт бамбар асааж эхлэв.
Үүний дараа бид Махараны ордон луу хөвж очив. Биднийг шампанск барьсан зөөгчид, тансаг байдал угтлаа.
Louis XIII-н шилнүүдийн нэг. Энэ нь бидний харахын тулд нисэж ирсэн тэр шил биш, харин жирийн л шил байв. Гэвч 4.500.000 /монгол мөнгө/-ын үнэтэй коньякны шилийг жирийн гэж нэрлэхэд хэцүү л дээ. Ингэхэд 1850 онд Францын Жернак хэмээх газрын дэргэд болсон католик протестант шажинтануудын хоорондын тулааны газраас санамсаргүй олсон хааны дашмагны хэв загварыг дууриан энэхүү шилийг хийжээ.
Дараа нь Махарана /энэ газрын эзэн/ өөрийн биеэр сүйх тэргээр хүрэлцэн ирлээ.
“Remy Martin” ордны тэргүүн Доминик Эрьяр Дюбрей болон Махарана нар бидэнтэй мэндчиллэв.
Хятадууд ихэд сониучирхан хором бүрийн зургийг дарж байв.
Дараа нь оройн хоол идсэн бөгөөд энэ үед байнга цэнгээх үйл явдал болж байв. Энэтхэг акробатчууд гарч ирэн үзүүлбэр үзүүлсэн нь шууд хэлэхэд нээх их сэтгэгдэл төрүүлэхээр харагдсангүй. Хятадууд л үнэн сэтгэлээсээ инээх шиг болсон.
Махарана үнэтэй Ролс-Ройсе хүлгэндээ суун үдэшлэгийг орхин одлоо.
Дараагийн өдөр нартайд Ордныг анхааралтай үзэхээр зорилоо.
Мэдээж хэрэг тэнд явган аялал болдог бөгөөд хянагч орох хаалганы дэргэд зогсож байдаг ажээ.
Энэ бол манай аялалын хөтөч.
Энэхүү ордонууд нь аялахад сонирхолтой болохоос зураг авахад нээх гоё харагдахгүй юм шиг надад санагдсан.
Урьд нь Махарана нь тагтаан шууданг ашигладаг байсан бөгөөд шувуунуудыг байлгадаг тусгай өрөөтэй байжээ. Одоо тагтаанууд хаана байгааг асуухад тайлбарлагч гар утсаа гаргаж ирэн түүн лүүгээ заалаа.
Эртний 3D технологоор хийгдсэн ордны дээд давхарын план зураг.
Бүр нарийн жижиг хэсгүүдийг хүртэл зурсан янз бүрийн зурагнууд болон сийлбэрүүд маш их байх ажээ.
Тагтан дээрээс харагдах байдал ба хотын зураг
Энэтхэгийн хувьд байдаг л ердийн зүйл, хүмүүс нь бие биенийхээ толгой дээр амьдардаг.
Нуурын ордон- арал дээр байрлах цагаан гантигаар барьсан зочид буудал.
Эрх мэдлээ Энэтхэгийн засгын газарт сайн дураараа өгсөн өмнөх махарануудын нэг.
Харин энэ бол жинлүүр. Жилд нэг удаа Махарана өөрийн жинтэй тэнцэх хэмжээний алтыг ядуучуудад өглөг болгон өгдөг байжээ.