Нэгэн цагт гааль дээр хураагдсан, магадгүй хамгийн хачирхалтай зүйл нь Станстед онгоцны буудалд 2007 онд олдсон байна. Энэ бол чанамалын шилэнд хөвөх 10 хүний нүдний алим байжээ. Санаанд оромгүй аймшигтай олдвор байгаа биз.
Ковентри нисэх онгоцны буудал дээр гаалийнхан Фредди Крюгера стилийн сарвуу хумстай хос бээлийг хураажээ.
Мюнхены нисэх онгоцны ажилтан хоёр итали эмэгтэйн ачааг рентгенээр шалгаж байгаад гавал болон араг яс олоод шоконд орсон байна. Тэдгээр эмэгтэйчүүд “Энэ шарил бол Бразилд нас барсан тэдний гэр бүлийн нэг хүнийх, тэгээд Италид аваачиж оршуулахыг хүссэн юм”- гэж хэлжээ. Шаардлагатай бичиг баримтыг нь үзүүлсны дараагаар тэднийг явуулжээ.
Харвардад боловсрол олж авсан Африкийн хан хүү Хитроуд доторхийг нь ухаж гаргасан сонгинод нуусан 163 000 фунтын үнэ хүрэх кокайныг нууцаар хил давуулахыг оролдож байгаад баригдсан байна.
2012 онд мөнгө угаахтай тэмцэж байх үед, германы гаальчид жигнэмэгт нуусан ихээхэн хэмжээний мөнгийг хураан авчээ. Дэвсгэрт болгоныг нямбай гэгч нь хуйлж кремтэй жигнэмэгт хийсэн байжээ.
Грект Коринфийн ойролцоо хууль бус наймаачдаас эртний баримал хурааж авчээ. Эрдэмтдын бодож байгаагаар энэ гэнэтийн олдворууд нь манай эрины өмнөх 6-р зуунд хамаарах ажээ.
Хатаасан авгалдайтай ачааг Гатвик онгоцны буудлын гаалийнхан хураан авчээ. 10 000 шавьж бүхий уутнуудыг баруун Африкийн орны Буркина-Фасогаас ирсэн 22 настай залуугын ачаанаас олжээ.