Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
12 сарын дундуур Уго хавдар авах 4 дэхь хагалгааг Гаваннад хийлгэсэн байна. Хагалгааны дараа хүндрэл үүссэн бөгөөд тэрээр 2 сарын дунд хүртэл Куб улсад амьдарсан байна.
Сүүлийн хагалгаа хийлгэсний дараа Чавес ганц ч удаа олны өмнө болон зурагтын нэвтрүүлэгт оролцоогүй байна. Венесуэлийн удирдлагууд хагалгааны дараах гэрэл зургийг олон нийтэд цацсан бөгөөд энэхүү гэрэл зургаас болоод түүний биеийн байдал муу байгаа талаар ард түмэн мэдсэн гэж болох юм.
Чавесын хорт хавдартай болохыг 2011 онд илрүүлсэн байна. Тэрээр 2011 онд Куб улсад хоёр хагалгаанд орж хэд хэдэн химийн эмчилгээ хийлгэсэн аж. Биеийн байдлаас үл хамааран Чавес 2012 оны 10 сард болсон Венесуэлийн ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ялалтыг байгуулсан байна.
Уго Чавес 1999 оноос хойш Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалд байсан байна. Ингээд 2012 онд тэрээр дахин ерөнхийлөгчийн сонгуульд ялалтыг авсан аж.
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа хэлэхдээ: “Чавес нас барсан нь хүнд цохилт болсон ч ард түмний байдал хэвийн байна. Бид Чавесын хамгийн том бүтээл болох эв найрамдлыг үргэлж баримтлахыг ард иргэддээ уриалж байна” -хэмээн Telesur нэвтрүүлэгт ярьжээ.
Чавесын том охин Мария Габриэла эцгийнхээ албан тушаалыг үргэлжлүүлэн хаших юм байна. Тэрээр Twitter хуудсандаа: “Надад хэлэх үг алга. Бидэнд хүч хайрла. Бид түүнээс үлгэр дууриалал авч эх орноо үргэлжлүүлэн босгох хэрэгтэй” -хэмээн бичжээ. Долоо хоногийн турш 28 настай Мария Габриэла уншигчдын үлдээсэн дэмжлэг, сэтгэгдэлд талархал илэрхийлсэн байна.
Уругвай нь Ерөнхийлөгч Хосе Мухика өөрийн андтайгаа салах ёс гүйцэтгэхийн тулд Венесуэл улсыг зорихоор болсон байна. Уругвайн тэргүүн хэлэхдээ: “Бид Венесуэлийн иргэдийг тэврэх ёстой болов уу. Учир нь тэдний амьдралаас томоохон удирдагч, тэмцэгч хүн халин одсон шүү дээ” -гэжээ.
Харин үүнээс өмнө тэрээр “хамгийн хүчирхэг ерөнхийлөгч” нас барсанд эмгэнэл илэрхийлсэн байна. Чавесын бүтээсэн, тогтоосон эв найрамдал энэхүү оронд үргэлж тогтох болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Хосе хэлжээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест зориулан гашуудал зарлаж, эмгэнэл илэрхийлэхээр болсон байна. Эмгэнэл 3 сарын 6-ны 06:00 - 3 сарын 7-ны 00:00 хүртэл үргэлжлэх юм байна. Эмгэнэлийн үеэр улсын далбаа болон зэвсэгт хүчний туг далбааг талд нь хүртэл буулгах бөгөөд бүх цэнгээний үйл ажиллагааг зогсоох аж.
Reuters агентлагийн мэдээлж байгаагаар Баасан гаригт ард түмэн нь ерөнхийлөгчтэйгөө салах ёс гүйцэтгэх юм байна.
Харин Баасан гариг хүртэл түүний биеийг цэргийн академид байлгах гэнэ.
Видео.