National Geographic-ийн 2-р сарын шилдгүүд

2013-03-04, 00:34
21,799
Ингээд National Geographic-ийн ээлжит гэрэл зургуудад анхаарлаа хандуулцгаая. Эдгээр гэрэл зургууд таны үзэх, харах дуртай зүйлсийн нэг гэдэгт итгэлтэй байна. Байгаль, хүн, зэрлэг амьтад гээд ертөнцийн бүхий л гайхалтай, содон зүйлүүд энэхүү цувралд багтдаг гэдгийг бид бүхэн сайн мэднэ шүү дээ.
National Geographic-ийн 2-р сарын шилдгүүд

Жич. Энд тухайн зургийг авсан гэрэл зурагчдын сэтгэгдэлийг орчуулан тавьсан байгаа.

1. Ватерлоогийн зогсоол дээр ирж буй галт тэрэг доторх бяцхан охин. Tatum Wulff



2. Кристофер Колумбийн хөшөөг үзэхийг хүсэгчдийн дараалал. (Chris Fleisch)



3. Би эрвээхийний авгалдайг олж гэртээ авчирсан юм. Учир нь би энэхүү авгалдай хэрхэн эрвээхий болж байгааг харахыг маш их хүсэж байсан. Ингээд долоо хоногийн дараа авгалдайн өнгө өөрчлөгдөж, эрвээхий болж эхэлсэн юм. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явц байсан. (Kenzie Reynen)



4. Чехийн тал дээрх буганууд. (Wael Massalkhi)



5. Гаитигийн загасчид голд гацсан завийг гаргаж авахыг хичээж байлаа. (Guy Mokia)



6. Арван нэгдүгээр сарын үдэш үнэхээр сайхан харагддаг юм билээ. (SamanthaLyn Samuelson)



7.Би энэхүү гэрэл зургийг Польш улсад хийсэн хамгийн сүүлчийн аялалаараа дарсан бөгөөд эдгээр шувууд намайг гайхшруулсан юм. Тэд бүгд өөр өөрсдийнхөө онцгой чанарыг харуулах гэж буй мэт. (Sylwia Domaradzka)



8. Энэхүү гэрэл зургийг Номхон далайд байрлуулсан төхөөрөмжийн тусламжтай хийсэн юм. Ус руу чулуу шидэхэд үүсэх давалгаа. (Rob Leslie)



9. Детройтийн хамгийн их сонирхол татсан зүйл нь хаалган дээрх цоожнууд нь байсан юм. (Amy Sacka)



10. Усан сараана цэцгэн дээрх шавж. (Petra Warner)



11. Эфиопд хийсэн экспедицийн үеэрх гэрэл зураг. (Brian Shuchuk)



12. “Сэнди” хар салхи Манхэттэныг дайран өнгөрсний дараа Манхэттэнд цахилгаан үгүй болсон байна. Хотыг гэрэлтүүлж байсан цорын ганц гэрэлтүүлэг нь машины гэрлүүд л байсан юм. (Matthew Ferri)



13. Баярын үеэр аялал хийхэд хүмүүстэй бараг л таарахгүй боловч хангалттай их хэмжээний хотын манан харж болох юм. Энэхүү гэрэл зургийг Зул сарын баярын үеэр Францад хийсэн юм. (Heather Anne Campbell)



14. Спейс Нидл цамхгийн гэрэл зураг. (Brian Poon)



15. Аварга загас жижиг загасруу дайрахынхаа өмнө тэднийг өөртөө дасгаж байна. (Nadya Kulagina)



16. Их Британид хийсэн аялалын үеэр бяцхан хүүхдүүдийн дуу чимээ миний анхаарлыг ихээхэн татсан юм. (Mahdi Dehestani)



17. Гондурас дахь ой мод. (Jeremy Lock)



18. 2007 онд Бангладешт “Айла” хар салхи болсон байна. Бангладешийн амьдрал одоо л цэгцэрч, хэвийн болж байгаа аж. (Mohammad Rakibul Hasan)



19. Амстердамын нэгэн дүүрэгт байрлах кафе. Ханан дээрх зурагтай, тамхи татаж буй эр их зохицсон мэт санагдсан юм. (Marko Savic)



20. Бүтэн сар энэхүү зурагны гайхалтай гэрэлтүүлэгч болсон юм. (Max Seigal)



21. 1127 Буддын лам нар “гэрэлт зул”-ыг тэнгэрт хөөргөв. (Paramit Supadulchai)



22. Нисэж буй шар шувуу. (Mark Bridger)



23. Бирманы төв орох цорын ганц хэрэгсэл бол завь юм. Би завиар Бирманы төв рүү орчоод ирэхэд энэхүү залуу нэг л төрлийн хоолоо хийсээр л байсан. (Clementine Crey)



24. Эвшээж буй могой. (Jason Wiles)



25. Авирагчид Харбор-Брижийн гүүрээр дээш авирч байна. Энэхүү авиралт 2.5 цаг үргэлжилсэн бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг татахгүйн тулд авирагчид гүүртэй ойролцоо өнгийн хувцсыг өмссөн байна. (Vincent Ma)



26. Хуан де Фука голоор хөвж буй завь. Хэдийгээр борооны үүл нарыг халхалсан ч үүлний цаанаас нар гэрэлт цацрагаа илгээсээр... (Jason van der Valk)



27. Лос-Анжелост болсон “Диа-де-лос-Муэртос” фестиваль. (Aydin Palabiyikoglu)



28. Беларусь 2012 оны 4 сар. (Alexander Zozulya)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()