Хууль бус наймаачдын бүтэлгүйтэл

2013-03-02, 21:21
30,914
Ямарваа нэгэн хориотой бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулагчдын арга он цаг өнгөрөх тусам илүү нарийн, боловсронгуй болж байгаа билээ. Ялангуяа тэд хэрхэн хил гаргах талаар нэлээд нухацтай бодож зарим тохиолдолд амжилттай шийдвэрийг гаргаж, үл мэдэгдэх замаар хил давуулж чаддаг. Ингээд Беллорусын контрабандуудын хамгийн бүтэлгүй аргуудаас сонирхоцгооё.
Хууль бус наймаачдын бүтэлгүйтэл

Мансууруулах бодис, тамхи гэх мэт хориотой бүтээгдэхүүнүүдийг хил давуулахын тулд машин төдийгүй өөр олон зүйлсийг ашигладаг байна. 2012 оны 1 сард хилийн шалгагчид Украйны хоёр өсвөр насны хүүг саатуулжээ. Тэд аль хэдийн шалгах хэсгийг нэвтэрсэн байсан бөгөөд дугуй унаж АИ-92 бензин хийсэн 45 литрийн конистртай явж байсан байна. Өвлийнхөө амралтаар мөнгө олох гэсэн хөвгүүдийн боломж үгүй болсон билээ. Үүнээс хойш 2 долоо хоногийн дараа Беллорусын цагдаагийн байгууллагынхан мөн л морин тэрэгний тусламжтайгаар тамхи гаргахыг завдсан хоёр Украйн иргэнийг баривчилжээ. Тэд зугатахыг оролдож морио маш хүчтэй ташуурдаж байсан ч тун удалгүй баригдсан байна. Ингээд тэднээс 73 хайрцаг тамхийг олж илрүүлжээ.



Литвид хар тамхи, тамхи зөөгчдөд зориулсан тусгай машины үйлчилгээг үзүүлдэг байна. Энэхүү нууц хайрцагийг машины хаана ч хийж болдог аж.











8 сарын 2-ны шөнө Беллорусын хилийн шалгагчид Mercedes Sprinter микроавтобусыг илрүүлжээ. Шөнийн цагт хилийн ойролцоо энэхүү машин яах гэж ирснийг тухайн үед тогтоож чадаагүй юм. Харин микроны жолооч нь харуул харсныг мэдээд зугатахыг оролджээ. Ингэж зугатаж байх үедээ тэрээр мах гаргаж шидэж байсан юм. Энэ нь ачаагаа хөнгөлөх гэсэн нэг арга байсан бололтой. Ингээд тэрээр нийт 15 гулууз махыг шидэж гаргасан байна. Ер нь хууль бусаар ямарваа нэгэн юмыг хил давуулан нэвтрүүлэх гэдэг үнэхээр хэцүү. Өнгөрсөн оны 10 сард Ошмяны иргэн Nissan маркийн машинаар 40 хайрцаг тамхи хууль бусаар гаргахыг оролджээ. Машины жолооч маань зориг орохын тулд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Үүнээс болоод тэрээр торгууль төлөхөөс гадна жолоочийн эрхээ хасуулжээ. Ингээд тэрээр хамгийн тооцоогүй, бүтэлгүй хууль бусаар хил давуулагчдын тоонд багтжээ.



Өнгөрсөн оны 11 сарын 7-нд Беларусаас гарах гэж байсан Ford Galaxy машинаас их хэмжээний тамхийг илрүүлжээ. Тэд энэхүү тамхийг машины бүх дугуйн дотор болон запас дугуйнд хүртэл хийсэн байжээ.



Мөн өнгөрсөн оны 10 сард Вильнюсийн иргэний Lexus машиныг шалгаж үзэхэд запас дугуйных нь доороос 630 хайрцаг беллорус тамхийг олж илрүүлсэн бөгөөд нийт 111 сая рублийн үнэ бүхий тамхи байжээ. Мөн 11-р сарын 11-нд бас нэгэн бүтэлгүй тохиолдол болсон байна. BMW X6 –ын жолооч Беллорус болон Украйны хилийн дунд байрлах жалгыг харайх гэж байтал яг эгзэгтэй үед машин нь явахаа больчихжээ. Ингээд BMW X6 –ын урд тал нь Украйнд хойд тал нь Беллорусдаа үлдсэн аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()