Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
RS нь энгийн Q3-ыг бодвол урт 25мм-ээр нэмэгдэж, өндөр нь 25мм-ээр буурсан байна. Харин жингийн хувьд 165кг-аар нэмэгдэж 1730 кг болжээ.
Хөдөлгүүрийн хувьд Q3 нь Audi TT RS-ийн хөдөлгүүрийг уламжлан авчээ. Мотор 2.5 Turbo, 310 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй энэхүү хүлэг 5.5 секундэд хурдаа авдаг байна. Хурдны дээд хэмжээ нь 250км\цаг аж. Түлш зарцуулалтын хувьд 100км-т 8.8л юм.
Q3-ын гадна болон дотоод загварыг спортлог загвараар хийжээ. Энэхүү хүлэг нь сонихролтой дизайн, хэлбэр хэв маягтай бөгөөд бамперыг нь харахад спорт гэдэг нь мэдэгдэх биз.
Audi RS Q3-ын албан ёсны танилцуулга энэ оны 3 сард Олон Улсын Женевын автосалонд болох хэдий ч хүлгийн үнэ аль хэдийн мэдэгдэж байгаа гэнэ. Германд Audi RS Q3 нь 54600 еврогоор худалдаалагдах юм байна.
Видео.