Audi RS Q3 хүлэг

Энэ оны хавар Женев дахь автосалонд Германчууд “Audi RS Q3” хүлгийн цувралыг танилцуулах юм байна. Харин өнгөрсөн хавар Audi RS Q3-ын концептыг танилцуулж байсан. Германы “quattro GmbH” компанийн гүйцэтгэх захирал Францискус ван Миль хэлэхдээ: “Audi RS Q3 нь 2013 онд худалдаанд гарах RS-ийн 4 дэхь загвар юм. Энэхүү хүлгээс гадна Audi RS 5 Cabriolet, Audi RS 6 Avant болон Audi RS 7 Sportback хэмээх хүлгүүд байгаа юм байна.
Audi RS Q3 хүлэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

RS нь энгийн Q3-ыг бодвол урт 25мм-ээр нэмэгдэж, өндөр нь 25мм-ээр буурсан байна. Харин жингийн хувьд 165кг-аар нэмэгдэж 1730 кг болжээ.



Хөдөлгүүрийн хувьд Q3 нь Audi TT RS-ийн хөдөлгүүрийг уламжлан авчээ. Мотор 2.5 Turbo, 310 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй энэхүү хүлэг 5.5 секундэд хурдаа авдаг байна. Хурдны дээд хэмжээ нь 250км\цаг аж. Түлш зарцуулалтын хувьд 100км-т 8.8л юм.



Q3-ын гадна болон дотоод загварыг спортлог загвараар хийжээ. Энэхүү хүлэг нь сонихролтой дизайн, хэлбэр хэв маягтай бөгөөд бамперыг нь харахад спорт гэдэг нь мэдэгдэх биз.



Audi RS Q3-ын албан ёсны танилцуулга энэ оны 3 сард Олон Улсын Женевын автосалонд болох хэдий ч хүлгийн үнэ аль хэдийн мэдэгдэж байгаа гэнэ. Германд Audi RS Q3 нь 54600 еврогоор худалдаалагдах юм байна.











Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()