“Route 66” - Америк орноор

2013-02-21, 23:00
17,659
"Route 66" хэмээх аялал нь дэлхий дээрх хамгийн сонирхолтой аялалуудын нэг юм. Route-ын залуус 17 хоногийн турш тэнгэр баганадсан барилгууд, Нью-Йоркийн галзуу драйв, Чикаго, стейк болон Техасын жижиг хотууд, Гранд Каньон, Вегас дахь хөгжилтэй үдэшлэг, казино, Үхлийн нуруу, Нарлаг Калифорни, Холливуд гэх мэт гайхалтай аялалыг хийж өнгөрүүлсэн байна. Ингээд та бүхэндээ Америкт хийсэн "Route 66" аялалыг орчуулан хүргэж байна.
“Route 66” - Америк орноор

1. Нью-Йоркт нисэж ирэнгүүтээ бид шууд Тайм Сквер руу ирж хотын уур амьсгалыг мэдрэхийг хүссэн юм. Улс орон бүрийн авъяастангууд, эрч хүч дүүрэн хүмүүс энэхүү газар бий.



2. Нэг удаа Нью-Йоркт ирвэл та хэзээ ч мартахгүй болов уу.



3. Өглөө сэрээд таны өмнө харагдах дүр төрх.



4. Бруклины гүүр. Эндээс Манхеттэн гайхалтай сайхан харагдана.



5. Бруклины гүүрээс харагдах өглөөний Нью-Йорк.



6 . Америкт янз бүрийн үндэстэн маш их бий.



7. Бруклины гүүрнээс буухад 17:00-18:00 цагийн хооронд зураг авалт хийх хамгийн тохиромжтой газар учир заримдаа одуудтай таарах боломжтой.



8. Бруклин дахь цэцэрлэгт хүрээлэн.



9. Америкийн тэнгэр баганадсан барилгууд.



10. Сагсны орон.



11. Сохо дүүргээр хийсэн бяцхан шоппинг.



12. Амралтын өдрийн Wall street.



13. Даунтауны хоосон гудамж.



14. New York Police Department-ын цагдаа.



15. Ингээд зүүн зүгт байрлах гудамж.



16. Маргааш нь Буффало руу явах чиглэлтэй байсан юм. Замын нэгэн кафе.



17. Хүрхрээ.



18. Хүрхрээнээс харагдах Канад.



19. Кливленд руу явах замд жижигхэн эртний кинотеатр мэт барилгууд тааралдаж байсан.



20. Хүүхдийн мөрөөдөл.



21. Энэ хүн зураг даруулахаас нэлээд их татгалзсан бөгөөд эцэст нь зөвшөөрсөн юм.



22. Аварга нуур болон хөгшчүүлийн унах дуртай хүлэг.



23. Детройт. Анх энэ хот руу орж ирэхэд та гайхах болно. Учир нь бараг л хүнгүй, гудамжнууд хоосон аймшигтай мэт. Одоо Детройтод 800 мянган хүн л амьдардаг гэнэ.



24. Детройтын иргэн.



25. Детройтод 80 оноос хойш ажилгүйдэл их болсон ч одоо бага багаар ажилтай, хөдөлмөртэй хүмүүсийн тоо нэмэгдэж, иргэдийн сэтгэл санаа өөдрөг болж байгаа аж.



26. Детройтод байх хугацаандаа би ердөө л 2 цагаан арьстан байхыг харсан.



27. Дараагийн хот бол Чикаго. Нью-Йоркийн байнгын өрсөлдөгч.



28. Хуучин болон шинэ Америк зэрэгцэн оршино.



29. Үнэндээ Чикагод бүх юм эмх цэгцтэй байсан.



30. Тэнгэр баганадсан барилгаас дарсан Чикагогийн өдрийн амьдрал.



31. Мөн шөнө.



32. Миллениум цэцэрлэгт хүрээлэн.



33. Америкт тарган хүмүүс маш их байдаг гэдэг нь цуу яриа бололтой. Хэдийгээр Америкт тарган хүмүүс байдаг ч тийм ч их харагдаагүй шүү.



34. Баян тансаг амьдралтай хүмүүс ихэвчлэн зөв хооллолтыг эрхэмлэдэг учир таргалах нь бараг л үгүй. Харин зарим нэгэн түргэн хоол идэж, кола ууснаар л ийнхүү үр дүнд хүрч байгаа.



35. Худалдааны, ажлын гудамж.



36. Ингээд бид Кабриог эцэст нь унасан юм. Эхлээд бид крайслер 200, дараа нь Мустанг унаж "Роут 66" аялалыг хийсэн.



37. "Роут 66" аялалын эхлэл. 80 оноос эхлэн замыг өргөтгөсөн бөгөөд зөв замаар явах их хэцүү байсан.



38. Хэзээ ч үл хуучрах Форд.



39. Миссиппи дахь хаалттай зам.



40. “Cars” хүүхэлдэйн киноны анхны тэрэг.



41. Бага насны бас нэгэн мөрөөдөл бол сургуулийн автобус.



42. Гэртээ эргэж ирэв.



43. Энэ тэргийг хосууд 70-аад оны үед шинээр нь худалдаж авсан бөгөөд одоо тэргээ унаж Америкийн мужуудаар аялал хийж байгаа гэнэ.



44. Cadillac ranch. Олон тооны газарт булагдсан хуучин кадиллакууд. Одоо энэхүү газар бараг л Техасын street art-ын газар бөгөөд өдөр бүр олон тооны хүмүүс ирж зурдаг байна.



45. Роут 66-иын аялал үргэлжилсээр...



46. Хуучин Америкийн баримтууд.



47. Техаст маш халуун байлаа.



48. Лос-Анжелос болон Техасын дунд байрлах кафе. Аялагчдын орох дуртай кафены нэг.



49. Нэгдүгээр хэсэг ийнхүү өндөрлөлөө.


Хэрвээ танд "Route 66" аялал таалагдсан бол, илүү ихийг Google.com дээрээс хайж үзээрэй.
Баярлалаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()