Өдөр бүр суниаснаар бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр суниахыг зөвлөж, ингэснээр илүүдэл жингээсээ салж, хэвлийн булчинтай болно хэмээдэг. Гэвч бидэнд тус дасгалыг хэдий хугацаанд, хэрхэн хийх талаар төдийлөн мэдлэг байхгүйгээс гадна, үүнийг өдөр бүр хийснээр биед ямар өөрчлөлт гарах нь тодорхойгүй байдаг. Иймд бид та бүхэндээ өдөр бүр суниаснаар бидний биед ямар өөрчлөлт гарах талаар маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Өдөр бүр суниаснаар бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сээр нурууны өвчлөлөөс таныг хамгаална

Өдөр бүр тогтсон цаг, хувиараар суниаснаар та сээр нурууны өвчлөлөөс хамгаалагдах юм. Мөн нуруу, хүзүүгээр хөших, нуруу өвдөхөө болих байна. 

Сээр нурууны өвчлөлөөс таныг хамгаална

2 Бодисын солилцоо сайн явагдана

Суниалт нь маш энгийн мэт боловч, таны биед бодисын солилцоо явуулж байдаг. Иймд таны биеийн эсэргүүцэл сайжран, бие чийрэг, гоо үзэсгэлэнтэй байх болно.

Бодисын солилцоо сайн явагдана

3 Сайхан биетэй болно

Зөвхөн суниалтаар хичээллээд байхад л, та илүүдэл жин, таагүй биеийн галбираас салах болно. Бэлхүүс, нуруу, цээж, мөрний булчин ажиллаж, хараа булаам сайхан биетэй болох юм.

Сайхан биетэй болно

4 Ерөнхий баланс тэнцвэржинэ

Бие эрүүл, жин хэвийн байснаар таны бие организм хэвийн ажиллагаанд орж, илүү хөнгөн шингэн, эрч хүчтэй болох байна. Иймд өдөр бүхэн суниалтаар хичээллэх хэрэгтэй билээ.

Ерөнхий баланс тэнцвэржинэ

5 Илүү уян хатан болно

Өдөр бүр суниаснаар бид урьд, урьдынхаас илүү уян хатан, сайхан биетэй болох болно. Мөн бие хөших, хүндрэх асуудлаас гарах юм.

Илүү уян хатан болно

6 Сэтгэл санаа сайхан болно.

Бие хөнгөн шингэн, зүс царай сайхан, өвдөх зүйлгүй бол мэдээж сэтгэл санаа ч  дагаад өөдрөг болно шүү дээ. 

Сэтгэл санаа сайхан болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()