Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Классик гутал
Ямар нэгэн металлаар чимэглэсэн өндөр өсгийтэй гутал. Энэхүү загвар нь үдэшлэгт илүү тохиромжтой. Харин өдөр тутам арай намхан, өргөн өсгийтэй байвал илүү зүгээр.
Металл өнгөтэй гутал
Тод металл өнгийн гутлууд өнгөрсөн улирлаас энэ улиралд дахин хит болон үлджээ. Ийм загварын гутал нь бүхэлдээ эсвэл хагасчилсан байдлаар металлаар хийгдсэн байж болно.
Геометрийн хэлбэр дүрс
Орчин үеийн хувцасны загварт геометрийн хэлбэр дүрс нэлээд давамгайлж байгаа бөгөөд гутлан дээр ч гэсэн давамгайлах юм байна.
Тунгалаг гутал
Тунгалаг гутал ч гэсэн шинэлэг, загварлаг байх болно.
Тод өнгө
Тод өнгийн чимэглэлтэй гутал төдийгүй хувцас ч энэ улирлын мода болох юм байна.
Амьтдын өнгө
Энэ улиралд ирвэсийн хэв маягтай гутал таныг загварлаг харагдуулах болно.
Оймсон гутал
Өвдөг хүртэл урттай гутал энэ улирлын шилдэг загвар байх болно.
Исгэлэн өнгө
Шаргал, улбар шар, улаан гэх мэт өнгүүд зөвхөн хувцас бус гутлан дээр хүртэл давамгайлах гэнэ.
Эрэгтэй загвартай гутал
Эрэгтэй загвартай гутал бүсгүй таны хөл дээр гайхалтай харагдах болно.
Спортлог гутал
Спортлог зузаан ултай гутал нь хөлд эвтэйхэн төдийгүй таныг дэгжин харагдуулах болно.
Лакан болон элгэн гутал
Лакан болон элгэн гутал нь хэзээд загварлаг байх юм байна.
Металл чимэглэл
Гуталны тань ямар нэгэн зүйл металл зүйлээр чимэглэгдсэн байвал илүү дэгжин харагдах гэнэ.
Торон гутал
Ямар нэгэн торон хувцас өмссөн бол торон гутлыг яагаад сонгож болохгүй гэж?
Бүдүүн өсгий
Бүдүүн өндөр өсгийтэй гутал таныг бусдаас өвөрмөц харагдуулах болно.
Өвөрмөц өсгий
Өвөрмөц, тод, содон өнгө, хэлбэр дүрстэй өсгий.
Дөрвөлжин өсгий
Эвтэйхэн зүйл өмсөх дуртай бүсгүй таны сэтгэлд дөрвөлжин намхан өсгийтэй гутал нийцэх болов уу.
Өвөрмөц чимэглэлтэй гутал
Өвөрмөцөөр чимэглэгдсэн гутал энэ улирлыг хит болж байгаа гэнэ.
Урт хоншоор
Урт, шовх хоншоортой гутал энэ улиралд ч загварлаг хэвээр үлджээ.
Оймс + туфль
Бага зэрэг сэрүүхэн үед урт оймсыг туфлитэй хослуулан өмсөж болох юм байна.
Хавтгай ул
Өсгийгүй хавтгай гутал өдөр тутмын тань амьдралд ихэд зохицох нь мэдээж.
Зураас болон бүчтэй гутал
Олон нарийхан бүчтэй гутал мөн л хит хэвээр байх юм байна.
Онгорхой хоншоор
Бага зэргийн онгорхой хоншоортой гутал нь таныг илүү эмэгтэйлэг харагдуулах болно.
Үслэг гутал
Хачирхалтай сэтгэлгээтэй дизайнерууд үслэг гутлыг хавар, зун өмсөхөд илүү тохиромжтой гэж үзжээ.