Ер бусын хүмүүс

2013-02-09, 18:31
24,088
Та манай сайтын “Сонин хачин” төрлийг шимтэн үздэг бол Дэлхий даяар маш олон ер бусын хүмүүс байдаг гэдэгт улам итгэлтэй болсон байх. Тэгвэл эдгээр хүмүүсийн талаар шинэ мэдээллийг хүлээн авцгаая. Тэд бүгд л энгийн хүн мэт харагдавч ер бусын хүмүүс байдаг аж. Ер бусын хүмүүсийн биеийн хөгжил, авъяас чадвар таныг гайхшруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ер бусын хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мишель Лолито: Бүхнийг идэгч
Мишель Лолито бүхнийг идэгч гэдгээрээ алдартай аж. Тэрээр хүнсний бус, идэх боломжгүй зүйлсийг хүртэл иддэг байна. Өөрийн үзүүлбэр дээр тэрээр төмөр, шил, резин гэх мэт төрөл бүрийн металл, резинуудыг идэж олныг гайхшруулдаг байжээ. Нэг удаа Мишель бүр Cessna-150 онгоцыг бүтнээр нь идчихсэн байна. Ихэвчлэн бүтээгдэхүүнүүдийг жижиг хэсгээр нь хуваадаг бол тэрээр шууд л шүдээрээ хазаж, усаар даруулж уудаг аж. Мишель хүүхэд байхаасаа эхлэн янз бүрийн зүйлийг идэж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа эхлэн өөрийн ер бусын чадварыг гайхуулж эхэлсэн байна.



Тай Нгок: 38 жил унтаагүй
64 настай Тай Нгок 38 жилийн турш унтаагүй байгаа гэнэ. Тэрээр 1973 онд ханиад хүрснээр ийнхүү унтаж чадахаа больсон бөгөөд үүнээс хойш 38 жилийн турш унтах оролдлогыг хийж байгаа аж. Гэсэн хэдий ч энэхүү олон жилийн нойргүйдэл нь түүний эрүүл мэндэд огт нөлөөлөөгүй байна. Эмч нар Нгок-т үзлэг хийхэд түүний элэг л бага зэрэг өөрчлөлттэй байсан аж.



Санжу Бхагат: Ихэр нь түүний гэдсэн дотор нь амьдарч байжээ
Санжу Бхагат үргэлж л удахгүй төрөх гэж байгаа мэт том гэдэстэй явж байсан байна. Аварга гэдэс нь түүнд амьсгалах, алхах, хөдлөхөд нэлээд саад болж байжээ. 1999 онд түүнийг хавдартай байж магадгүй хэмээн сэжиглэж хагалгаа хийсэн байна. Харин хамгийн гайхалтай нь түүний гэдсэн дотор ихэр нь амьдарч байсан аж.



Сёйти Ёкои: Дайны дараа 28 жил газар дор амьдарч байна
1941 онд Сёйти Японы цэргийн ангид орсноор Гуам арал руу томилогдсон байжээ. 1944 онд Америкийн цэргүүд Гуамын арлыг эзэлж авахад Сёйти зугатсан байна. Харин 1972 онд түүнийг өөрийнх нь ухсан агуйд амьдарч байхыг олжээ. 28 жилийн дараа нутагтаа эргэж очсон Сёйти хэлэхдээ: “Би амьд гарсан нь ихэд гайхалтай” -гэжээ.



Мехран: 1988 оноос хойш онгоцны буудал дээр амьдарч байна
Мехран Карими Нассэри нь Ираны дүрвэгч бөгөөд 1988 оноос хойш Шарль Де Галийн онгоцны буудал дээр амьдарч байгаа аж. Иранд түүнийг шоронд хорьж тамлаж байсан бөгөөд дараа нь эх орноос нь хөөжээ. Үүнээс хойш тэрээр Франц, Их Британи болон бусад орнуудад амьдрах сууц олохыг хүсэж байгаа ч татгалзсан хариу авч байгаа гэнэ.



Матаёси Мицуо: Японы бурхан
Матаёси Мицуо өөрийгөө Христ гэдэгтээ маш их итгэлтэй байдаг байна. Тэрээр мөн улс төрийн ажилтан бөгөөд түүний хэлж байгаагаар, “Улсын хуулийг ашиглан Христ мэт маш хатуу шүүлтийг явуулах”- гэнэ. Хамгийн түрүүнд түүнийг улсын ерөнхий сайдаар хүлээн зөвшөөрвөл энэхүү шүүлтээс аврагдах аж. Цаашдаа Матаёси улсын тэргүүн болохыг хүсэж байгаа бөгөөд улс төрийн болон шашны урсгалаар улс орноо удирдах зорилготой байгаа гэнэ.



Лал Бихари: Албан ёсоор нас барсан залуу
Лал Бихари 1976-1994 онд нас барсан хэмээн албан ёсоор бүртгэгдсэн байна. 18 жилиййн туршид тэрээр өөрийгөө амьд хэмээн бататгахыг хичээж байгаа гэнэ. 1976 онд тэрээр банкнаас зээл авахыг хүсэн очтол түүнийг нас барсан хэмээн бүртгэсэн байжээ. Учир нь Бихарийн ах нь газрыг өмчлөн авахын тулд Бихарийг нас барсан хэмээн бүртгүүлсэн аж. 18 жилийн турш үүнтэй тэмцсэний дүнд өөртэй нь ижил “нар барсан” хэмээн бүртгэгдсэн хүн маш олон байдаг болохыг тэрээр олж илрүүлсэн байна. Үүний дараа Бихари “Нас барагчдын нийгэмлэг”-ийг байгуулсан гэнэ. Энэ нийгэмлэгт Энэтхэгийн 20 мянга гаруй иргэд бүртгэгдсэн ажээ. Нийгэмлэгийн гол зорилго нь өөрийгөө амьд гэдгийг баталж, булаалгасан эд хөрөнгөө авах юм байна.



Дэвид Айк: Нутаг нэгтнүүдээ хүн дүрст амьтнаас аварчээ
Хөл бөмбөгчин асан, хөтлөгч Дэвид Айк биднийг хүн дүрст амьтан удирдаж байна гэсэн цуу ярианаас болж 1990 оноос хойш хүн дүрст амьтны судалгааг хийж эхэлжээ. Түүний хэлж байгаагаар: “Дэлхий эртний үед үүсэн байгуулагдсан “Элита” хэмээх хүн дүрст амьтдын удирдлаган дор байна” -хэмээн үзсэн байна. Энэ нь хүн дүрст-сүүн тэжээлтэн болох Жорж Буш, бага Елизавета II нар юм гэжээ. Дэвид хүүхдийн хүчирхийлэл болон томчуудын зэрлэг, догшин байдал нь эдгээр хүмүүстэй холбоотой хэмээн үзэж байгаа аж. Өөрийн энэхүү үзэл бодлоо батлахын тулд 15 ном бичсэн байна.



Дэвид Аллан Боден: Өөрөө өөртөө Ромын пап
Дэвид Аллан Боден нь өөрийгөө Майкл 1-р пап ламын үе залгамжлагч хэмээн өргөмжилсөн байна. Католикийн 6 шашинтны дундаас 1990 онд түүнийг пап хэмээн өргөмжилсөн байна. Тэрээр гэрийнхээ нэг өрөөг сүм болгосон бөгөөд түүний удирдлаган дор 50 гаруй иргэд байдаг аж.



Ёсиро Накамацу: Камерын тусламжтайгаар 140 наслахыг хүсэж байгаа гэнэ
Ёсиро Накамацу Японы алдарт зохион бүтээгч бөгөөд 3000 гаруй патентын эзэн юм байна. Тэрээр сүүлийн үед нэгэн “Pyon-pyon” хэмээх нэгэн камерыг бүтээсэн байна. Энэхүү камераараа тавган дээр байгаа бүхий л зүйлийн гэрэл зургийг дарж судалдаг бөгөөд үүнийхээ тусламжтай 140 наслах болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()