Эдгээр чулуун гар урлалын хувьд маш олон шийдэгдээгүй асуудлууд байдаг. Учир нь энэхүү бүтээлүүдийг хийхэд ямар нэгэн тоног төхөөрөмж хэрэглэж байсан мэт хэлбэртэй, зорсон байсан байна. Зүүн зурган дээр байгаа ховилыг ямар нэг зүсэгч машинаар хийсэн мэт харагдаж байгаа аж. Баруун талд буй байрлалтай зурган дээр ч гэсэн эдгээр өөрчлөлтүүд харагдаж байна.
Энэхүү олдворууд эртний Египетийн ахуйн хэрэглээ байсан төдийгүй археологчдын олсон гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Эдгээр ахуйн хэрэглэлүүд эртний Египетэд хамаарч байгаа нь ихэд гайхалтай бөгөөд хамгийн зөөлөн материалаас эхлэн хамгийн хүнд материлаар хийгдсэн байжээ. Шохойгоор ямар нэг зүйлийг хийх нь боржин чулуугаар хийхээс илүү хялбар байх юм. Харин боржин чулуугаар хийсэн бүтээлүүд нь ихээхэн сонирхол татаж байгаа аж.
Үүний талаар Петри хэлэхдээ: “Токарийн тоног төхөөрөмжийг эрт үед ч хэрэглэж байсан байх магадлалтай” -гэнэ.
Дээд талын зурган дээр боржин чулуугаар хийсэн аяга (Саккара, III засагла, Каирийн музей), шохойн жоншоор хийсэн сав, аяга (III засаглал, Британийн музей) байна.
Ийм төрлийн ахуйн хэрэглэлүүд бүр эртний Египетийн үед хамаарах юм байна. Зарим ваарууд нь шавраар хийгдэж байсан бөгөөд маш нимгэн бичгийн цаас мэт байсан нь эртний мастеруудын чадварыг өндрөөр үнэлэхэд нөлөөлж байна.
Харин зарим боржин чулуугаар хийсэн ваар нь нарийхан хоолойтой, ихээхэн загварлаг болж байсан аж.
Энэ боржин чулуун ваар нь 23 см-ийн зузаантай, нарийхан хоолойтой байсан байна. Ваарыг шилэн гадаргуу дээр тавихад тэнцвэртэй тогтож, суурь нь үл ялиг хүрч байсан бөгөөд ийм нарийн тогтоцтой байхын тулд зузаан нь нэгэн жигд байх шаардлагатай юм байна. Хэрвээ зузаан нь үл ялиг өөрчлөлттэй байсан бол энэхүү ваар босоо байрлалтай тэгш тогтохгүй юм.
Технологийн ийм нарийн тооцоолол, хэмжээ нь хүн бүрийн гайхшралыг төрүүлж байна. Орчин үед ийм нарийвчлалтай бүтээлийг шавраар хийхэд маш хэцүүд тооцогдох бөгөөд боржин чулуугаар хийхэд бүр ч хэцүү аж.
Карины музейд занараар хийсэн 60 см орчим диаметртэй, 5-7 см-ийн диаметрийн хоолойтой нэгэн бүтээл байдаг байна. Энэ бол эртний технологийн бас нэгэн урлагийн гайхамшиг юм.
Энэхүү мэдээлэлд Саккарын пирамидаас олдсон мянга мянган олдворын ердөө л өчүүхэн хэсэг нь багтсан. Саккарын пирамид нь хамгийн анх баригдаж байсан пирамидуудын нэг бөгөөд пирамид дотроос болон түүний эргэн тойрноос түүхийн маш олон олдвор баримтуудыг олж байсан гэнэ.
Ихэнхи олдворуудад тухайн үеийн төрийн удирдагч, засаглалын нэр, түүхэн он сар тэмдэглээстэй байжээ. Харин энэхүү бичвэрүүдийг тухайн бүтээлийг хийж байсан мастерууд биш харин эдгээр бүтээлүүдийг хэрэглэж байсан иргэд бичсэн байх магадлалтай хэмээн судлаач Петри үзэж байгаа аж.
Харин та эдгээр ахуйн хэрэглэлүүдийг хэн хэрэглэж байсан бол гэж бодож байна?